Жин

Хэмжигч пүрш

Физикийн шинжлэх ухаануудад биеийн жин гэдэг нь биеийг гравитацийн оронд тэтгэхэд (өөрөөр хэлбэл түүнийг тэнцвэртэй байдалд байлгах) шаардлагатай, биед үйлчлэх W хүчний хэмжээ. Тогтвортой тэнцвэрт буй биеийн жин нь түүнд үйлчлэх татах хүчний хэмжээтэй тэнцэх ба биеийн оршин байж магадгүй шингэн дахь хөвөлтийн хэмжээний нөлөөлөл маш бага байна. Дэлхийн гадаргын ойролцоох чөлөөт уналтын хурдатгал нь ойролцоогоор тогтмол байх тул дэлхийн гадарга орчимд байгаа биеийн жин нь ойролцоогоор масстайгаа пропорциональ хамааралтай.

Өдөр тутмын амьдралд "жин" гэхийг физик дахь "масс" гэсэн ойлголттой ижил утгаар хэрэглэдэг хэдий ч энэ хоёр нь хоёр өөр ухагдахуун юм. Масс бол материйн салшгүй холбоотой хэмжигдэхүүн бол жин нь материд хандах татах хүчний үйлчилсэн хүч. Практикийн хувьд масс, жин хоёрыг ялгаж байх нь ач холбогдол бага; үүний учир нь харьцангуй тогтмол гравитацийн оронд энэ хоёрын хэмжээ нь шууд пропорциональ хамааралтай байна. Гэсэн хэдий ч дэлхийн гадаргын өөр өөр цэгүүд дахь татах хүч 0.5 хүртэлх хувиар ялгаатай байх нь бий. Арилжаанд жинг тодорхойлох явцад энэ ялгааг арилгахын тулд биеийн стандарт чөлөөт уналтын хурдатгал буюу 9.80665 м/с2-д ямар жинтэй байх тооцоог хийнэ. Мөн жин хэмээх үг нь орон, хот суурин, урт, зэрэг утгыг агуулах бөгөөд монгол хүмүүсийн нэрэнд түгээмэл нэвтэрсэн байдаг. жишээ: нь Тэмүүжин, Алтжин, Анужин, Оюужин, Мөнхжин, Наранжин, Эмүжин гэх

Масс, жингийн харьцуулал[засварлах | кодоор засварлах]

Масс, жин хоёр нь ньютоны хоёрдугар хуулиар холбогдоно. Үүнд, W-биеийн жин, m-биеийн масс, g-чөлөөт уналтын хурдатгал гэвэл;

Жингийн нэгж нь Ньютон.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]