Ньютон (нэгж)
Нэгжийн систем | СИ-н уламжлагдсан нэгж |
Хэмжигдэхүүн | Хүч |
Тэмдэглэгээ | Н |
Нэрлэгдсэн | Исаак Ньютон |
СИ-н үндсэн нэгжүүдээр | 1 Н = 1 кг·м·с-2 |
Ньютон (Тэмдэглэгээ: Н) - Олон улсын нэгжийн системийн (СИ) хүчийг хэмжих нэгж юм. Олон улсын хэллэг - Newton (Тэмдэглэгээ: N). Хөдөлгөөний хуулиуд ба хүч, жин, хурдатгал зэрэг ойлголтуудыг хооронд нь холбосон, английн эрдэмтэн Исаак Ньютоны нэрээр нэрлэгдсэн. Алдарт эрдэмтнийг өөд болсноос хойш 2 зууны дараа буюу СИ систем нэвтрэх үед хүчийг нюьтоноор хэмжиж эхэлсэн.
Ньютон нь уламжлагдсан нэгж бөгөөд, Ньютоны II-р хуулиар дараах байдлаар тодорхойлогддог: 1кг жинтэй биеийн хурдыг, хүчний чиглэлийн дагуу 1с хугацаанд 1м/с-ээр өөрчлөхөд зарцуулагдах хүч. Ө.х. 1 Н = 1 кг·м/с2.
Бусад нэгжээр[засварлах | кодоор засварлах]
Нюьтон нь хүчний бусад нэгжээр дараах байдлаар илэрхийлэгдэнэ:
- 1 Н = 105 дин.
- 1 Н ≈ 0,10197162 кгс.
- 1 Н = 10−3 стен.
- 1 Н ≈ 8,262619X10−45 Fp.
- 1 Н ≈ 0,224808943 lbf.
- 1 Н ≈ 7,233013851 pdl.
СИ дэх зэргүүд[засварлах | кодоор засварлах]
Хасах зэргүүд | Нэмэх зэргүүд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | |||
10−1 | дН | дециньютон | 101 | даН | деканьютон | |||
10−2 | сН | сантиньютон | 102 | гН | гектоньютон | |||
10−3 | мН | миллиньютон | 103 | кН | килоньютон | |||
10−6 | µН | микроньютон | 106 | МН | меганьютон | |||
109 | ГН | гиганьютон | ||||||
1012 | ТН | тераньютон | ||||||
Түгээмэлүүдийг нь тодруулав. |