Секунд
Appearance
Нэгжийн систем | СИ-н үндсэн нэгж |
Хэмжигдэхүүн | хугацаа |
Тэмдэглэгээ | сек эсвэл с |
Секунд нь олон улсын нэгжийн СИ системийн болон өөр бусад системүүдийн цаг хугацааг хэмжих үндсэн нэгж юм. Тэмдэглэгээ нь с (олон улсад: s). Цагийг 60 хуваасны нэг болох минутыг 60 хуваасны нэг нь 1 секунд юм.
Нийтийн тооллын 1000 оноос 1960 он хүртэл 1 секундыг нарны тооллын дундаж 1 хоногийн 1/86,400 хэсэгтэй тэнцэх хугацаа гэж тодорхойлдог байсан бөгөөд энэ нь одоо ч зарим одон орны ухагдахуунд хэрэглэгдэж байна. 1960-аас 1967 оны үед секундыг дэлхий нарыг тойрох орбитын үетэй жишин тодорхойлдог байсан бол одоо үед атомын ойлголтуудаар илүү нарийн тодорхойлдог болсон.
СИ дэх зэргүүд
[засварлах | кодоор засварлах]СИ-н зэргийн нэршилүүд нь ихэвчлэн секундээс богино агшинг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Секундээс урт хугацааг өдөр, сар, жил зэргээр хэмждэг
Хасах зэргүүд | Нэмэх зэргүүд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | Тоон утга | Тэмдэглэгээ | Нэр | |||
10−1 | дс | децисекунд | 101 | дас | декасекунд | |||
10−2 | сс | сантисекунд | 102 | гс | гектосекунд | |||
10−3 | мс | миллисекунд | 103 | кс | килосекунд | |||
10−6 | µс | микросекунд | 106 | Мс | мегасекунд | |||
10−9 | нс | наносекунд | 109 | Гс | гигасекунд | |||
10−12 | пс | пикосекунд | 1012 | Тс | терасекунд | |||
10−15 | фс | фемтосекунд | 1015 | Пс | петасекунд | |||
10−18 | ас | аттосекунд | 1018 | Эс | эксасекунд | |||
10−21 | зс | зептосекунд | 1021 | Зс | зеттасекунд | |||
10−24 | йс | йоктосекунд | 1024 | Йс | йоттасекунд | |||
Түгээмэлүүдийг нь тодруулав. |