Jump to content

Сар (тоолол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.

Григорийн тоололд

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Григорийн тоолол

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.
ТоогоорНэрХоногийн тоо
1Нэгдүгээр сар31
2Хоёрдугаар сарердийн жилд 28, өндөр жилд 29
3Гуравдугаар сар31
4Дөрөвдүгээр сар30
5Тавдугаар сар31
6Зургадугаар сар30
7Долоодугаар сар31
8Наймдугаар сар31
9Есдүгээр сар30
10Аравдугаар сар31
11Арваннэгдүгээр сар30
12Арванхоёрдугаар сар31

Саруудын Монгол нэр

[засварлах | кодоор засварлах]
ДугаарТоон нэрБилгийн тооллын нэр[1]Монгол нэр[2][3][4][5] Улиралын нэр[3]
1Нэгдүгээр сарБар сар Хувь сар (хуби) Хаврын эхэн сар
2Хоёрдугаар сарТуулай сарХужир сар (хужир)/Худал Үгөлжин сар[5][6] Хаврын дунд сар
3Гуравдугаар сарЛуу сарҮгэлжин сар (өхэлжин[3])/Үнэн Үгөлжин сар[5][6] Хаврын адаг сар
4Дөрөвдүгээр сарМогой сарХөхөө сар (хөхэ) Зуны эхэн сар
5Тавдугаар сарМорь сарУлару сар (улару)/Худар сар[5][6] Зуны дунд сар
6Зургаадугаар сарХонь сарУйруу сар (уйру)/ Нажир сар[5][6] Зуны адаг сар
7Долоодугаар сарБич сарХуран сар (хуран/гуран) Намрын эхэн сар
8Наймдугаар сарТахиа сарБуга сар[3] (бугу) Намрын дунд сар
9Есдүгээр сарНохой сарХуц сар (хуча) Намрын адаг сар
10Аравдугаар сарГахай сарХэлэбдүр сар[5][6] (кэлтүр сар[3]) Өвлийн эхэн сар
11Арваннэгдүгээр сарХулгана сарИдэлэхү сар Өвлийн дунд сар
12Арванхоёрдугаар сарҮхэр сарХөхөлөр сар (хөхэлэр) Өвлийн адаг сар
  1. "12 sar". AIMKA_HVHV.
  2. "Монголын арван хоёр сарын нэр". Үндэстний үзэл блог.
  3. 1 2 3 4 5 B. Golden, Peter, ed. (2000). THE KING'S DICTIONARY - The Rasulid Hexaglot: Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian andMongol (English хэлээр). Translated by T. Allsen, Thomas; Halasi-Kun, Tibor; Ligeti, Louis; Schiltz,, Edmund. Leiden, Boston, Koln: Brill. х. 238–240.{{cite book}}: CS1 maint: extra punctuation (link) CS1 maint: unrecognized language (link)
  4. 朱, 风 (1990). 蒙古译语-女真译语 汇编 (Menggu yiyu-Nuzhen yiyu huibian) (Хятад хэлээр). 天津: 天津古籍出版社. х. 13, 62–63, 134.
  5. 1 2 3 4 5 6 Louis, Ligeti (1990). G, Kara (ed.). "Un Vocabulaire Sino-Mongol des Yuan le Tche-Yuan Yi-Yu". Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae. 44 (3): 275 via JSTOR.
  6. 1 2 3 4 5 朱, 风 (1990). 蒙古译语女真译语汇编 (Хятад хэлээр). 天津: 天津古籍出版社. х. 13.