Ердийн жил

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ердийн жил гэж өндөр бус жилийг хэлнэ. Хуанлид энэ төрлийн жил олон тохиодог тул ердийн жил гэж нэрлэжээ.

Григорийн тооллын ердийн жилд яг 365 хоног буюу 52 долоо хоног болон 1 хоног байна. Григорийн тооллын ердийн жилийн хоёрдугаар сард 28 хоногтой юм. Григорийн тооллоор 400 жил бүрт 303 ердийн жил байдаг. Ердийн жилийн нэг онцлог нь тухайн ердийн жилийн эхний бөгөөд сүүлийн өдөр нь ижилхэн гарагт тохиодог.