Долоо хоног
Харагдац
Долоо хоног гэдэг нь аргын тооллоор бүхэл долоон хоног (өдөр)-ийн нэр юм. Нэг жилд 365.25 хоног байдаг гэвэл дунджаар 52 долоо хоногоос бүрддэг. Сонирхолтой нь монголчууд долоо хоногийн өдрүүдийг төвөд, самгардиас гаралтай нэрээр, эсвэл монголчилж нэрлэдэг. Дийлэнхдээ төвөд гаралтай нэрээр нэрлэнэ.
БНМАУ-ын жилүүдэд ажлын 5 өдөр, хагас ажлын 1 өдөр, бүтэн амралтын 1 өдөр байснаас уламжлаад эхний 5 өдрийг "Ажлын өдрүүд", 6 дахь өдрийг "Хагас сайн өдөр", 7 дахь өдрийг "Бүтэн сайн өдөр" гэх аман ярианы уламжлал бий.
Дэс нэр | Төвөд гаралтай | Самгарди гаралтай | Монголчилсон | Монгол | Англи | Төлөөлөх гараг эрхэс | Гарагуудын бэлгэдэл | Нордик | Япон | Солонгос |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нэг дэх өдөр (1) | Даваа гараг | Сумьяа гараг | Саран өдөр | Саран өдөр | Monday | Сар | Сэтгэл хөдлөл, Ээж | Manidagr- Саран өдөр | Саран өдөр-
月曜日 |
Саран өдөр -
월요일 |
Хоёр дахь өдөр (2) | Мягмар гараг | Ангараг гараг | Гал өдөр | Улаан нүдэн өдөр | Tuesday | Ангараг | Дайн | Tyr-Дайны бурхан | Гал өдөр-
火曜日 |
Гал өдөр-
화요일 |
Гурав дахь өдөр (3) | Лхагва гараг | Буд гараг | Усан өдөр | Үлэмж өдөр | Wednesday | Буд | Саруул сэцэн ухаан | Odin(woden)-
бүхний бурхан |
Усан өдөр-
水曜日 |
Усан өдөр-
수요일 |
Дөрөв дэх өдөр (4) | Пүрэв гараг | Бархасбадь гараг | Модон өдөр | Гадас өдөр | Thursday | Бархасбадь | Аз | Thor-
Цахилгаан |
Модон өдөр-
木曜日 |
Модон өдөр-
목요일 |
Тав дахь өдөр (5) | Баасан гараг | Сугар гараг | Төмөр өдөр | Цолмон өдөр | Friday | Сугар | Хайр, романс | Frigg-
Одины эхнэр (хайрыг бэлэгдэх) |
Мөнгө/алтан өдөр-
金曜日 |
Алтан өдөр-
금요일 |
Хагас сайн өдөр (6) | Бямба гараг | Санчир гараг | Шороон өдөр | Хишиг өдөр | Saturday | Санчир | Сахилга бат | Sunnunott-
халуун ванн |
Шороон өдөр-
土曜日 |
Шороон өдөр-
토요일 |
Бүтэн сайн өдөр (7) | Ням гараг | Адьяа гараг | Наран өдөр | Наран өдөр | Sunday | Нар | Нар, эго | Sol-
Нар |
Наран өдөр-
日曜日 |
Наран өдөр-
일요일 |