Jump to content

Фарад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фарад
Харьцангуй жижиг 1Ф-н конденсатор
Товчхон
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Цахилгаан багтаамж
Тэмдэглэгээ Ф
Нэрлэгдсэн Майкл Фарадей
СИ-н үндсэн нэгжүүдээр 1 с4·А2·м−2·кг−1

Фарад нь Олон улсын нэгжийн систем дэх цахилгаан багтаамжийн нэгж юм. Ф гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь Английн физикч Майкл Фарадейын нэрээр нэрлэгдсэн юм.

1 фарад гэдэг нь 1 кулон цэнэгээр цэнэглэхэд 1 вольт потенциалын ялгаа үүсгэх багтаамж юм.

Фарадыг СИ-н үндсэн нэгжүүдээр илэрхийлвэл 1Ф=1 с4·А2·м−2·кг−1 болно.

Түүнчлэн : болно.

Энд A=ампер, V=вольт, C=кулон, J=жоуль, m=метр, N=ньютон, s=секунд, W=ватт, kg=килограмм, Ω=ом.

Си дэхь зэргүүд

[засварлах | кодоор засварлах]

1 Фарад нь бодит амьдралд маш их хэмжээний багтаамж юм. Эх дэлхийг бүхэлд нь нэгэн бөмбөрцөг конденсатор гэж үзвэл ойролцоогоор ердөө л 0.7мФ багтаамжтай байх юм. 1-с их фарад нэг их хэрэглэгддэггүй.

фарад (Ф)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−1дФдецифарад101даФдекафарад
10−2сФсантифарад
10−3мФмиллифарад
10−6µФмикрофарад
10−9нФнанофарад
10−12пФпикофарад
10−15фФфемтофарад
Түгээмэлүүдийг нь тодруулав.