Jump to content

Беккерель (нэгж)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Беккерель
Нэгжийн системСИ-н уламжлагдсан нэгж
ХэмжигдэхүүнЦацраг идэвх
ТэмдэглэгээБк
НэрлэгдсэнАнтуан Анри Беккерель
СИ-н үндсэн нэгжүүдээр1 Бк = 1 с-1

Беккерель нь Олон улсын нэгжийн систем дэх цацраг идэвхийн нэгж юм. Бк гэж тэмдэглэнэ. Энэхүү нэгж нь цацраг идэвхийг Мари Кюри, Пьер Кюритэй илрүүлэн 1903 онд хамтдаа Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Антуан Анри Беккерелийн нэрээр нэрлэгдсэн юм.

Беккерель нь задарч буй цацраг идэвхт бодисын тооны өөрчлөлтөөр тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл 1 беккерель гэдэг нь секунд бүрт 1 цөм задарч байгаа гэсэн үг юм. Тийм ч болохоор 1 беккерель нь с-1 тэй тэнцэх буюу секундтай урвуу хамааралтай байна.

 Commons: Беккерель (нэгж) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.