Мари Кюри
Мария Саломеа Склодовска-Кюри (фр. Marie Curie; пол. Maria Salomea Skłodowska; 1867.11.07 – 1934.07.04) нь польш гаралтай франц физикч, химич эрдэмтэн. Дэлхийд тэрээр Мари Кюри буюу зүгээр л хатагтай Кюри нэрээр алдаршжээ.
Мари Кюри Польшийн Варшав хотноо төрж, 24 нас хүртлээ тэнд амьдарсан бөгөөд 1891 онд эгчийн хамтаар Францад суралцахаар иржээ. Тэрээр Парисын Их Сургуульд математик, физик, химийн шинжлэх ухаанд суралцжээ. Энд Мари Кюри ирээдүйн нөхөр, хамтран зүтгэгч Пьер Кюритэй танилцаж гэрлэжээ.

Эхнэр, нөхөр хоёр радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 оны 7 сард хамтдаа Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр Полони хэмээн нэрлэсэн шинэ радио идэвхт элемент нээжээ. 1898 оны 12 сарын 26-нд эхнэр, нөхөр Кюри тэдний нээсэн хоёр дахь шинэ элемент радио идэвхт Радийг зарлажээ. 1903 онд тэд Нобелийн шагналыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. 1911 онд Мари Кюри Нобелийн шагналыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг 2 удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүн болсон юм. Тэрээр Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.
Мари Кюри Парис, Варшавт Кюрийн институтыг үндэслэн байгуулсан. Түүний охин Ирен Жолио-Кюри 1935 онд Химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн.
Цахим холбоос[засварлах | edit source]

- Мари Кюри
- Химийн элемент нээгч
- Химийн Нобелийн шагналтан
- Физикийн Нобелийн шагналтан
- Сорбонны их сургуулийн багш
- Цөмийн физикч
- 19-р зууны физикч
- 20-р зууны физикч
- 19-р зууны химич
- 20-р зууны химич
- Анагаах Ухааны Үндэсний Академийн гишүүн
- Нидерландын Вант Улсын шинжлэх ухааны академийн гишүүн
- Оросын шинжлэх ухааны академийн гишүүн
- 20-р зууны Леопольдинагийн гишүүн
- АНУ-ын гүн ухааны нийгэмлэгийн гишүүн
- Варшавын хүндэт иргэн
- Варшавын Техникийн Их Сургуулийн хүндэт доктор
- Львовын Политехникийн Үндэсний Их Сургуулийн хүндэт доктор
- Пьер Кюри
- Хаант Оросын хүн
- Францын хүн
- Польшууд
- 1867 онд төрсөн
- 1934 онд өнгөрсөн