Чөлөөт уналтын хурдатгал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Чөлөөт уналтын хурдатгал (g) - вакуум орчинд унаж буй биетэд хүндийн хүчний нөлөөллөөр үүсэх хурдатгал, ө.х. гаригийн гравитацын хүч ба түүний эргэлтээс үүсэх инерцийн хүчнүүдийн (кориолисын инерцийн хүчнээс бусад) геометр нийлбэр. Ньютоны II-р хуулийн дагуу чөлөөт уналтын хурдатгалын тоон утга нь, нэгж жинтэй биетэд үзүүлэх хүндийн (таталцалын) хүчтэй тэнцэнэ.

Дэлхийн гадаргууд унах чөлөөт уналтын хурдатгал 9,8 м/с2 -тай тэнцэнэ. Хэмжих нэгжийг тодорхойлох үед хэрэглэдэг стандарт утга нь g = 9,80665 м/с2, техникийн тооцоололд арай хөнгөвчлөн g = 9,81 м/с2 утгыг ашигладаг.

g-ийн стандарт утга нь Дэлхийн гадаргууд чөлөөтэй унах дундаж хурдатгал гэж тодорхойлогдсон ба 45,50 өргөрөгт, далайн төвшинд чөлөөтэй унах хурдатгалтай ойролцоогоор тэнцэнэ.

Дэлхийн гадаргууд унах чөлөөт уналтын хурдатгалын бодит утга нь өргөрөг, хугацаа ба бусад хүчин зүйлүүдээс хамааран, 9,780м/с² -с (экваторт) 9,832 м/с²-ийн (газар зүйн туйлуудад) хооронд хэлбэлзэнэ. Тухайн газрын g-ийн утгыг доорхи томъёогоор тооцоолж болно:

Үүнд: — тухайн газрын өргөрөг, далайн төвшнөөс хамаарах өндөр, метрээр. Энэ томъёог 0-с хэдэн арван км хоорондох өндрийн хязгаарт л хэрэглэж болно.