Jump to content

Далайн түвшин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүүлийн 500 сая жилийн далайн түвшиний өөрчдөдтийг хоёр янзаар илэрхийлэв

Далайн төвшин нь далайн дундаж төвшинг илэрхийлнэ. Далайн түрлэгээс хамаарч төвшин өөрчлөгддөг тул хэмжихэд ДТ-нг (Далайн төвшин) ашигладаг. Өндөрлөг болон нам дор газрыг ДТ-тэй харьцуулдаг.

ДТ гэдэг нь геодезийн суурь хэмжигдэхүүнүүдийн нэг юм. Үүнийг газрын зураг болон навигацид хэрэглэх ба нисэх хүчинд ДТ-нг ашиглан агаарын даралтыг тодорхойлдог. Мөн их буюу бага түрлэгийн гол цэгийг ДТ-өөр тогтоох зорилгоор түгээмэл ашиглагддаг. ДТ өөрчлөгдөхөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Геологийн цаг хугацаанд маш их өөрчлөлтүүд гарсан ба цаг уур гол үүсвэр нь болдог. Тухайлбал одоогийн дэлхийн дулаарал байна.

ДТ-ний удаан хугацааны өөрчлөлтүүд

[засварлах | кодоор засварлах]

Сүүлийн 500 сая жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг илэрхийлэх 2 арга байдаг. Ихэнх геологийн хугацааны турш ДТ өнөө үеийнхээс илүү өндөр байсан нь тодорхой болсон. ДТ сүүлийн мөстлөгөөс хойш тогтвортой байдлаа алдаж эхэлсэн (өөрчлөлтийг м-ээр илэрхийлсэн). Дэлхийн түүхэнд тив болон далайн ёроолын зэрэгцээ далайн сав газар, мөсөн гол тектоник хавтангийн хөдөлгөөнөөс болж өөрчлөгдсөөр иржээ.