Jump to content

Эверест

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жомолунгма-с чиглүүлэгдэв)
Эверест
Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил
Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил

Баруун хойд зүгийн уулнаас харагдах "дэлхийн зулай" хэмээн алдаршсан Жомолунгма оргил

Үнэмлэхүй өндөр 8848 м
Байрлал Солукхумбу, Төвөд (Хятад)
Нуруу Махалангур Хималын нуруу (Гималайн нуруу)
Солбицол 27° 59′ 16″ У, 86° 55′ 29″ ЗКоординат: 27° 59′ 16″ У, 86° 55′ 29″ З
Эверест
Эверест
Чулуулаг Кристалл чулуу, шохойн чулуу
Чулуулгийн нас НеопротерозойОрдовик, Терциэр
Анхны авиралт 1953 оны тавдугаар сарын 29 (Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай)
Энгийн зам өмнө талын зам
Жомолунгма алсаас
Жомолунгма алсаас

Жомолунгма алсаас

[[Ангилал:]][[Ангилал:]]

Жомолунгма (төвд. ཇོ་མོ་གླང་), Эверест (англ. Mount Everest), Сагармата (балб. सगरमाथा)-Хятад, Балбын хил дээрх Дэлхийн хамгийн өндөр (8848,86 м) - уулын оргил. Анх 1852 онд манай гарагийн ноён оргил уул болох нь тогтоогдсон бөгөөд тус оргилд 12 мянга гаруй авиралт хийжээ.

Хималайн Махалангур Химал нурууны Күмбу Гимал хэсэгт байрлана. Урд оргил (8760 м) нь Балба болон Төвөдийн өөртөө засах орны (Хятад) хил дээр байрладаг бол Хойд (гол) оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест гурван талт пирамид хэлбэртэйгээс урд энгэр нь цавчим огцомдуу.

Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог.

Жомолунгма гэдэг Төвөд хэлний галигчлал нэр нь Монголчилбол Оройн дээд (Гэгээн) эх гэсэн утгатай үг юм. Харин Англи хэлэнд 1865 оноос Английн байр зүйч Жорж Эверестийн алдраар нэрлэх болж, энэ нь дэлхийд хамгийн түгээмэл тархсан нэршил болсон юм. Балба хэлний Сагармата гэдэг нь Монголоор тэнгэрийн дагина гэсэн утгатай.

  • 1996 онд Балбын шэрп ястан Анг Рита 10 удаа хүчилтөрөгчгүй оргилд хүрч байжээ. Дөрвөн жилийн дараа түүний дээд амжилтыг өөр нэг шэрп Аппа Тензинг эвдэж, 11 дэх удаагаа оргилд гарчээ. Аппа Тензинг нийтдээ 21 удаа Эверестийн оргилд гарсан (2011 оны тавдугаар сарын байдлаар).
  • 1999 онд мөн шэрп Бабу Шири ноён оргил дээр 21 цаг болсон байна. Энэ өндөрт үхсэн бүс 7925 м-ийн өндөрт эхэлдэг - агаар нь далайн түвшний агаар мандалд байгаа хүчилтөрөгчийн гуравны нэгийг л агуулдаг.
  • 2022 оны 10-р сарын 12-нд Францын сноубордчин Марко Сиффреди Нортон Кулуараас сноубордоор Эверестийн оргилоос бууж ирсэн анхны хүн болов. Тэрээр суурь бааз руу буухад 2.5 цаг зарцуулсан.
  • 2001 онд Америкийн Эрик Вейхенмайер хэмээх хараагүй иргэн Эверестэд авирч чадсан. Тэр үед тэрээр бүх тивийн хамгийн өндөр уулын оргилууд дээр гарч үзсэн байжээ.
  • 2004 оны 5-р сарын 21-нд Пэмба Дорж Эверестэд хамгийн хурдан авирсан амжилтыг тогтоосон: Хумбу мөсөн голын ойролцоох баазаас 8 цаг 10 минутын зарцуулж гарчээ.
  • 2019 оны 5-р сарын 21-нд Балбын уулчин Ками Рита Шерпа (англи. Kami Rita Sherpa) оргилд 24 удаа (өмнөд буюу Балбын талаас 23 удаа, хойд буюу Төвөдийн талаас 1 удаа) авирсан амжилтаараа дэлхийн дээд амжилт тогтоожээ. 1994-2019 оны хооронд эдгээр авиралтуудыг хийсэн бөгөөд 2024 оны 5-р сарын 13-нд тэрээр дэлхийн дээд амжилтаа ахин шинэчилж, 29 дэх удаагаа амжилттай авирсан. Мөн 2024 оны 5-р сарын 22-нд Ками Рита ойн баярт зориулсан хамгийн өндөр цэгт 30 дахь удаагаа гарчээ.