Жорж Эверест

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
GeorgeEverest.jpeg

Хурандаа Сэр Жорж Эверест (англ. Sir George Everest, 1790 оны 7 сарын 4 – 1866 оны 12 сарын 1) нь Уэльсийн аялагч, газарзүйч бөгөөд 1830-1843 онд Энэтхэгийн Ерөнхий Зураглалчаар ажиллаж байсан эрдэмтэн юм.

Тэрээр Энэтхэгийг меридианы нумын дагуу өмнөд үзүүрээс нь Балба хүртэл 2400 орчим км нутгийн Их Тригонометрийн Зураглалыг хийж дуусгахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг зураглалыг Уильям Ламбтон 1806 онд эхлүүлж, хэдэн арван жил үргэлжилсэн аж.

1865 онд түүний залгамжлагч Эндрью Скотт Вау Эверестийн алдрыг хүндэтгэж, өөрийн судалсан Эверест оргилыг нэрээр нь нэрлэжээ.

Ном зүй[засварлах | edit source]

  • John Keay. 2000. The Great Arc. London: Harper Collins. ISBN 0-00-257062-9.
  • J. R. Smith. 1999. Everest - The Man and the Mountain. Caithness: Whittles Publishing. ISBN 1-870325-72-9.