Jump to content

Эверест

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эверест
Өмнөд зүгээс дарсан агаарын зураг
Хамгийн өндөр цэг
Өндөр8,848.86 м (29,031.7 фут)
1-р байр
Үнэмлэхүй өндөр1-р байр
Тусгаарлагдсан зайүгүй
ЖагсаалтДолоон оргил
Улс орны өндөр цэг (Хятад, Балба)
Балбын уулын жагсаалт
Хятадын уулын жагсаалт
Ультра
Солбицол27°59′18″N 86°55′31″E / 27.98833°N 86.92528°E / 27.98833; 86.92528Солбицол: 27°59′18″N 86°55′31″E / 27.98833°N 86.92528°E / 27.98833; 86.92528[1]
Нэршил
Үгийн гаралЖорж Эверест
Төрөлх нэр
Монгол орчуулгаГэгээн эх, Тэнгэрийн толгой
Газар зүй
Map
Балбын Коши муж болон Хятадын Төвөдийн өөртөө засах орны хил дээрх байршил
БайрлалСолухумбу тойрог, Коши муж, Балба;[2]
Тингри хошуу, Шигазе, Төвөдийн өөртөө засах орон, Хятад[note 1]
УлсХятад болон Балба
НурууМахалангур Химал, Хималай
Авиралт
Анхны авиралт1953 оны 5 сарын 29-нд
Эдмунд Хиллари болон Дэнзэн Норгай [note 2]
1-р байр
Энгийн замЗүүн өмнөд нуруу (Балба)

Жомолунгма (төвд. ཇོ་མོ་གླང་), Эверест (англ. Mount Everest), Сагармата (балб. सगरमाथा)-Хятад, Балбын хил дээрх Дэлхийн хамгийн өндөр (8848,86 м) - уулын оргил. Анх 1852 онд манай гарагийн ноён оргил уул болох нь тогтоогдсон бөгөөд тус оргилд 12 мянга гаруй авиралт хийжээ.

Хималайн Махалангур Химал нурууны Күмбу Гимал хэсэгт байрлана. Урд оргил (8760 м) нь Балба болон Төвөдийн өөртөө засах орны (Хятад) хил дээр байрладаг бол Хойд (гол) оргил (8848 м) нь Хятадын нутагт байрлана. Эверест гурван талт пирамид хэлбэртэйгээс урд энгэр нь цавчим огцомдуу.

Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог.

Жомолунгма гэдэг Төвөд хэлний галигчлал нэр нь Монголчилбол Оройн дээд (Гэгээн) эх гэсэн утгатай үг юм. Харин Англи хэлэнд 1865 оноос Английн байр зүйч Жорж Эверестийн алдраар нэрлэх болж, энэ нь дэлхийд хамгийн түгээмэл тархсан нэршил болсон юм. Балба хэлний Сагармата гэдэг нь Монголоор тэнгэрийн дагина гэсэн утгатай.

  • 1996 онд Балбын шэрп ястан Анг Рита 10 удаа хүчилтөрөгчгүй оргилд хүрч байжээ. Дөрвөн жилийн дараа түүний дээд амжилтыг өөр нэг шэрп Аппа Тензинг эвдэж, 11 дэх удаагаа оргилд гарчээ. Аппа Тензинг нийтдээ 21 удаа Эверестийн оргилд гарсан (2011 оны тавдугаар сарын байдлаар).
  • 1999 онд мөн шэрп Бабу Шири ноён оргил дээр 21 цаг болсон байна. Энэ өндөрт үхсэн бүс 7925 м-ийн өндөрт эхэлдэг - агаар нь далайн түвшний агаар мандалд байгаа хүчилтөрөгчийн гуравны нэгийг л агуулдаг.
  • 2022 оны 10-р сарын 12-нд Францын сноубордчин Марко Сиффреди Нортон Кулуараас сноубордоор Эверестийн оргилоос бууж ирсэн анхны хүн болов. Тэрээр суурь бааз руу буухад 2.5 цаг зарцуулсан.
  • 2001 онд Америкийн Эрик Вейхенмайер хэмээх хараагүй иргэн Эверестэд авирч чадсан. Тэр үед тэрээр бүх тивийн хамгийн өндөр уулын оргилууд дээр гарч үзсэн байжээ.
  • 2004 оны 5-р сарын 21-нд Пэмба Дорж Эверестэд хамгийн хурдан авирсан амжилтыг тогтоосон: Хумбу мөсөн голын ойролцоох баазаас 8 цаг 10 минутын зарцуулж гарчээ.
  • 2019 оны 5-р сарын 21-нд Балбын уулчин Ками Рита Шерпа (англи. Kami Rita Sherpa) оргилд 24 удаа (өмнөд буюу Балбын талаас 23 удаа, хойд буюу Төвөдийн талаас 1 удаа) авирсан амжилтаараа дэлхийн дээд амжилт тогтоожээ. 1994-2019 оны хооронд эдгээр авиралтуудыг хийсэн бөгөөд 2024 оны 5-р сарын 13-нд тэрээр дэлхийн дээд амжилтаа ахин шинэчилж, 29 дэх удаагаа амжилттай авирсан. Мөн 2024 оны 5-р сарын 22-нд Ками Рита ойн баярт зориулсан хамгийн өндөр цэгт 30 дахь удаагаа гарчээ.
  1. Эверестийн оргилын олон улсын хил дээрх байрлалыг нарийвчилсан байр зүйн зураглал, тэр дундаа Балбын албан ёсны зураглал дээр тодорхой харуулсан.
  2. Жорж Маллори, Эндрю Ирвин нар 1924 онд оргилд хүрсэн эсэх нь тодорхойгүй хэвээр. Дэлгэрэнгүй мэдээллийг 1924 оны Британийн Эверестийн экспедицээс үзнэ үү.
  1. Parameterfehler ID muss eine Zahl sein
  2. Geography of Nepal: Physical, Economic, Cultural and Regional by Netra Bahadur Thapa, D. P. Thapa Orient Longmans, 1969.

Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "Everest1953Geo" defined in <references> is not used in prior text.

Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "WillEverest" defined in <references> is not used in prior text.