Бүгд Найрамдах Доминикан Улс
República Dominicana Бүгд Найрамдах Доминикан Улс | |||||
| |||||
Уриа: Dios, patria, libertad (испаниар: „Бурхан, эх орон, эрх чөлөө“) | |||||
Албан хэл | Испани | ||||
Нийслэл | Санто Доминго | ||||
Төрийн хэлбэр | Бүгд Найрамдах Улс | ||||
Засаглалын хэлбэр | Ерөнхийлөгчийн ардчилсан дэглэм | ||||
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн | Ерөнхийлөгч Данило Медина | ||||
Газар нутгийн талбай | 48.730 км² | ||||
Хүн ам | 10.767.000 (Мэдээ: 2017 он)[1] | ||||
Хүн амын нягтрал | 215 (38.) хүн/км² | ||||
Хүн амын өсөлт | ▲ +1,21 %[2] жилд | ||||
ДНБ
|
2016[3] | ||||
Хүний хөгжлийн илтгэцүүр | 0,722 (99.) (2016)[4] | ||||
Мөнгөн тэмдэгт | Доминиканы песо (DOP) | ||||
Тусгаар тогтносон | 1844 оны хоёрдугаар сарын 27 (Хаитигаас) | ||||
Төрийн дуулал | Доминиканы төрийн дуулал | ||||
Үндэсний баярын өдөр | Хоёрдугаар сарын 27 болон наймдугаар сарын 16 | ||||
Цагийн бүс | UTC−4 | ||||
ТХ-н дугаар | ДОМ | ||||
ISO 3166 | DO, DOM, 214 | ||||
Домэйн нэр | .do | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +1 (809), +1 (829), +1 (849) мөн Хойд Америкийн дугаарлалтын төлөвлөгөөг үзэх | ||||
![]() | |||||
![]() |
Бүгд Найрамдах Доминикан Улс (исп. República Dominicana) нь атлантын далай, карибын хооронд орших Их Антилын Эспаньола арал дээр байдаг арлын улс юм. Энэ улсад арлын зүүн болон төв хэсгийг харьяалагдах бол арлын гуравны нэг хэсэг болох баруун талын хэсэг Хаити улсын нутаг дэвсгэр болно.
Доминиканы Бүгд Найрамдах Улсыг Бага Антилд орших Доминика улстай андуурах тохиолдол бий.[5]
Улсын нэр нь тус улсын нийслэл Санто Доминго хотын нэрээс гаралтай бол энэ нэр нь өөрөө Доминканы орденг үүсгэн байгуулагч, гэгээнтэн Доминикийн (латин хэлээр Dominicus-Доминикус; жинхэнэ нэр нь Доминго де Гусман Гарсес) нэрээс үүсэлтэй аж.
Газар зүй[засварлах | edit source]
Доминикан улс нь Эспаньола арлын нэг улс бөгөөд энэ улс тус арлын зүүн ба төв хэсэгт, харин Хаити улс баруун талд нь оршино. Хоёр улсын дундах хилийн урт нь нийт 388 километр. Геологийн хувьд Эспаньола арал нь Карибын хавтан ба Хойд Америкийн хавтангуудын хоорондын заагийг даван оршдог. Эспаньола арал нь ихээхэн уулархаг. Арлын зүүн хэсэг нь харьцангүй тал газар бол арлын умард хэсэг нь нэлээд өргөн сунамал хөндий газар байна. Доминиканы хөрш улсуудад Туркс- ба Кайкосын арлууд, Ямайк, Куба, Бахам зэрэг улс орно.
Тус улсын хамгийн өндөр дөрвөн нурууны тоонд:
- Төв Кордильера, Карибын таван өндөр уултай арлын төвд
- Пико Дуарте (3098 м),
- Лома Ла Пелона (3097 м),
- Лома Руцилла (3039 м),
- Лома де ла Виуда (2802 м) und
- Яки (2760 м).
- Умардын Кордильера, арлын хойд хэсэг, хамгийн өндөр уул нь 1249 м
- Зүүн Кордильера ба Костера дел Кариб зүүн талд, хамгийн өндөр уул нь 815 м
- Сьерра де Баоруко арлын баруун урд талд, хамгийн өндөр уул нь 2368 м
Байгаль орчин[засварлах | edit source]
Нийт нутаг дэвсгэрийн 31,5 % нь хамгаалагдсан бүс нутагт ордог. CO2-ялгаралт нь жилдээ ойролцоогоор 20,3 сая тонн. Цэнгэг усны хэрэглээ нь ХАА-д 89 %, гэр ахуйд 10 %, аж үйлдвэрт 1 % байна.
Уур амьсгал[засварлах | edit source]
Санто Доминго | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санто Доминго
Эх сурвалж: wetterkontor.de
|
Хотууд[засварлах | edit source]
Том хотуудын тоонд 2010 оны хүн амын тооллогын дагуу:[6]
Зэрэглэл | Нэр | Оршин суугч | Байршил |
---|---|---|---|
1 | Санто Доминго (нийслэл) | 2.374.370 | өмнө талд, далайн эрэгт |
2 | Сантьяго де лос Кабальерос | 507.418 | улсын дотоод хэсэг, умардад |
3 | Ла Вега | 394.205 | улсын дотоод хэсэг |
4 | Пуэрто Плата | 321.597 | умард талд, далайн эрэгт |
5 | Сан Педро де Макорис | 290.458 | өмнө талд, далайн эрэгт |
6 | Игуэй | 251.243 | улсын дотоод хэсэг, зүүн |
7 | Ла Романа | 245.433 | өмнө талд, далайн эрэгт |
8 | Сан Кристобаль | 232.769 | Санто Домингогийн төвлөрөлтөнд багтана |
9 | Сан Франсиско де Макорис | 188.118 | улсын дотоод хэсэг, зүүн хойд талд |
10 | Лос Алкаррицос | 166.930 | Санто Домингогийн төвлөрөлтөнд багтана |
Түүх[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Бүгд Найрамдах Доминикан Улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалж[засварлах | edit source]
- ↑ esa.un.org
- ↑ www.cia.gov
- ↑ www.imf.org
- ↑ hdr.undp.org United Nations Development Programme (UNDP),
- ↑ Гадны улсууд жишээлбэл герман хэлтэй орнууд Доминика улсын харьяат иргэдийг доминиканчууд буюу өөрөөр хэлбэл Доминикан улсын харьяат иргэдтэй адил доминиканчууд гэх ч бичихдээ Dominicaner, Dominikaner хэмээн зөвхөн к үсгээр ялган бичдэг. Монгол хэлэнд үндэстний оноосон нэрийн ард шууд -чууд, -чүүд дагаварыг залган ерийн нэр бүтээх дүрмээр Доминикачууд буюу Доминиканчууд гэж ялган нэрлэнэ.
- ↑ Oficina Nacional de Estadística: IX Censo Nacional de Población y Vivienda 2010. Volume I: Informe General. Santo Domingo 2012. (PDF; 5,4 MB).