Эквадор

Эквадорын Бүгд Найрамдах Улс
República del Ecuador
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: Dios, patria y libertad
"Бурхан, эх орон ба эрх чөлөө"
Төрийн дуулал: Salve, Oh Patria
"Эх орон тандаа ёслоё!"
LocationEcuador.svg
НийслэлКито
Албан ёсны хэлИспани хэл
Төр засагЕрөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Улс
• Ерөнхийлөгч
Рафаэл Корреа
• Дэд ерөнхийлөгч
Ленин Морено
Байгуулагдсан
• Испаниас тусгаар тогтносноо зарласан (амжилтгүй болсон)
1809 оны 8 сарын 10
• Испаниас тусгаар тогтносон
1822 оны 5 сарын 24
• Их Колумбаас тусгаарласан
1830 оны 5 сарын 13
Газар нутаг
• Нийт
256,370 км2 (73)
• Усны эзлэх талбай (%)
0
Хүн ам
• Тооцоо
13,922,000 (65)
• Нягтаршил
53.8/км2 (151)
ХХИ0.807
Error: Invalid HDI value · 72
Мөнгөний нэгжАмерик доллар (USD)
Цагийн бүсUTC-5, -6
Утасны томьёо593
Домэйн нэр.ec

Эквадорын Бүгд Найрамдах Улс буюу Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс юм. Хойд талаараа Колумб, зүүн болон өмнө талаараа Перутай хиллэх бөгөөд баруун талаараа Номхон далайгаар хүрээлэгдэнэ. Эх газраас баруун тийш 1,000км зайтай газарт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд байдаг. Нийслэл нь Кито хот, хамгийн том хот нь Гуаякил. Эквадор гэдэг нэр нь испани хэлээр экватор гэсэн утга агуулна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Эквадорын түүх

Одоогийн Эквадор улсын нутаг дэвсгэр дээр МЭӨ 10000 оны орчим хүн амьдарч байсан ул мөр олдсон бөгөөд түүнээс хойш янз бүрийн эртний соёл иргэншлүүд цэцэглэж байлаа.

Китогийн хаан Атауальпа

15-р зууны дунд үед Кускод төвлөрөн хүчирхэгжиж байсан Инкийн эзэнт гүрний хаан Тупак Инка Юпакигийн аян дайнаар Инкад харьяалагдах болж, Кито нь Кускогийн дараа орох хоёр дахь том хот болон цэцэглэж байв. 1527 онд Уайна Капак хаан испаничуудын Панамаас авчирсан Европын халдварт өвчинд нэрвэгдэж нас барахад Китод өссөн Атауальпа хаан ширээний төлөө Кускод суудаг Уаскартай тэмцэлдэж, ялсан боловч удалгүй өөр хоорондоо биш, испаничуудтай тэмцэхээс өөр аргагүй болов.

1531 онд Испанийн конкистадоруудын удирдагч Франсиско Писарро галт зэвсэг, морь бүхий, хүчээр Инкүүдээс давуу цэргүүдтэй байлдаж, 1532 онд Атауальпаг олзлон, 1533 он гэхэд Инкийн эзэнт гүрнийг мөхөөв.

Испаничууд одоогийн Эквадорын нутаг дэвсгэрийг Перугийн колонийн захиргаанд хамааруулсан байна. 1717 онд Боготад төвтэй Нуэва-Гранадагийн колони байгуулагдахад Эквадорыг түүнд хамааруулсан боловч 1722 онд буцааж Перуд хамааруулав.

Колоничлолын үеийн хүнд хөдөлмөр зэргээс болж индианчуудын тоо эрс цөөрч, ажиллах хүчийг нөхөхийн тулд Эквадорт Африкаас хар арьстан боолуудыг олноор авчрах болов.

Өмнөд Америкийн чөлөөлөгч Симон Боливар
Боливарын үнэнч нөхөр Антонио Хосе Сукре

1789 онд гарсан Францын хувьсгалаас хойш Европын нийгмийн байдал өөрчлөгдөж, 1808 онд Францын хаан Наполеон I өөрийн ах Жозеф Бонапартыг Испанийн хаан Хосе I хэмээн өргөмжилсөнд Өмнөд Америк дахь Испанийн колониуд шинэ хааныг хүлээн зөвшөөрөхгүй гэж шийдэв.

1809 оны 8 сарын 10-нд Китод Хувьсгалт Зөвлөл байгуулагдаж, Латин Америкт эрх чөлөөний төлөө тэмцэл эхлэв. Тэдний оролдлогыг Перугийн колоний захирагч Фернандо Абаскар дарсан боловч Ла Пас, Каракас, Буэнос Айрес, Сантьяго, Богота зэрэг газруудад хувьсгалын гал асч, тивийн хэмжээний үйл хэрэг болон хувирсан билээ.

Улмаар Антонио Хосе Сукрегийн удирдсан цэрэг 1822 он гэхэд Эквадорын нутгийг чөлөөлж чадсан байна.

Шинээр байгуулагдсан Их Колумб улсын бүрэлдэхүүнд багтсан Кито нь "Өмнөд бүс" (Distrito del Sur) хэмээн нэрлэгдэж байв. Гэвч Их Колумбад дотоодын зөрчил тэмцэл гарч, Венесуэл өрх тусгаарлахад Кито ч 1830 оны 5 сарын 13-нд тусгаар тогтнолоо зарлав. Харамсалтай нь анхны ерөнхийлөгч болох ёстой байсан Сукре алагдаж, 8 сарын 10-нд Хуан Хосе Флорес тус улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]