Гренада
State of Grenada Гренада Улс | |||||
| |||||
Уриа: Ever conscious of God we aspire, build and advance as one people | |||||
Албан хэл | Англи хэл | ||||
Нийслэл | Сент Жоржес | ||||
Төрийн хэлбэр | Үндсэн хуульт хаант засаг | ||||
Төрийн тэргүүн | Хатан хаан II Элизабет төлөөлөгчөөр Ерөнхий амбан захирагч Сесиль Ла Гренейд[1] | ||||
Засгийн газрын тэргүүн | Кит Митчелл | ||||
Газар нутгийн талбай | 344 км² | ||||
Хүн ам | 107.850 (2012 он) | ||||
Хүн амын нягтрал | 314 хүн/км² | ||||
ДНБ
|
2016 он[2] | ||||
Хүний хөгжлийн илтгэцүүр | 0,744 (79.)[3] | ||||
Мөнгөн тэмдэгт | Зүүн Карибын доллар (XCD) | ||||
Тусгаар тогтносон | 1974 оны 2 сарын 7 (Их Британиас) | ||||
Төрийн дуулал | Гренадын төрийн дуулал | ||||
Үндэсний баярын өдөр | Хоёрдугаар сарын 7 (тусгаар тогтнолын өдөр) | ||||
Цагийн бүс | UTC−4 | ||||
ТХ-н дугаар | WG | ||||
ISO 3166 | GD | ||||
Домэйн нэр | .gd | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +1 (473) | ||||
![]() | |||||
![]() |
Гренада Улс Атлантын далайн Карибын тэнгис дэх Гренада, Өмнөд Гренадины арлууд дээр оршино. Экваторын, тэнгисийн халуун уур амьсгалтай. Үзэсгэлэнт мөнх ногоон ой, номин хөх тэнгис нь жуулчдын сонирхлыг татдаг. Эдгээр аралд хоол амтлагч халуун ногоо элбэг учир халуун ногооны арал гэж нэрлэх явдал бий. Гренадын эдийн засгийн салбар нь хөдөө аж ахуй. Гадил жимс, наргилын самар, задь, хөвөн тариалдаг. Задь хураалтаар дэлхийд хоёрдугаарт орно. Мөн хөвөн, жүрж, чихрийн нишингэ тариална. Ургамлын тос, ром дарс, шар айраг, янжуур тамхи, лаазалсан жимс, загас боловсруулах, хөвөн цэвэрлэх, хоол амтлагч янз бүрийн ногоо үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд, загас агнуур, ойн аж ахуйтай. Хүн амын тавь гаруй хувь нь африк гаралтай, бусад нь мулат, индианууд юм. Албан ёсны хэл нь англи.
Гренада арлыг 1498 онд Х.Колумб нээжээ. 1783 онд Английн колони болсон байна. 1958—1962 онд Вест-Индийн холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. 1967 онд Англи, Гренадад холбоо бүхий улсын эрх олгож, Гренада 1974 оны II сарын 7-нд тусгаар тогтнолоо тунхаглажээ. Гренада одоо Их Британи тэргүүтэй нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон бөгөөд Английн хатан хааныг төрийн тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөнгөний нэгж нь Дорнод карибын доллар. БНМАУ, Гренад Улсын хооронд 1980 оны VII сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Зураг[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]
Wiktionary: Гренада – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

Эх сурвалж[засварлах | edit source]
- Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь. Гуравдугаар боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988 он. 167-р тал.
- ↑ Grenada Names First Female Governor General, Cecile La Grenade. Englisch. Caribbean Journal vom 10. April 2013. Online auf caribjournal.com.
- ↑ [1] (PDF) Олон Улсын Валютын Сан
- ↑ Human Development Report Office: Grenada – Country Profile: Human Development Indicators, abgerufen am 25. Oktober 2014