Янжуур
Янжуур бол бортого хэлбэртэйгээр нимгэн цаасанд нямбай хуйлсан тамхи юм. Урд үзүүртээ тамхийг цогшоон асааж, амандаа зуусан арын үзүүрээр тамхины утааг сордог. Орчин цагт ихэвчлэн утааны хорыг бууруулах шүүлтүүртэй, бас заримдаа амт, үнэр шингээсэн байдаг.
20-р зууны дунд үеэс янжуур түгээмэл хэрэглэгджээ. Хөгжингүй орнуудад янжуур татагсдын эзлэх хувь буурч, харин хөгжиж буй орнуудад энэ хувь өсч байна. Тамхи татсанаас үүсэх олон төрлийн өвчин, хордлогоос болж амьдрах нас богиносдог нь нэгэнт олонд ил болжээ. Тиймээс ажлын байр, олны цуглах газарт тамхи татахыг хориглодог, шаардлагатай нөхцөлд хаана татаж болохыг тусгайлан тодорхойлдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Навчин тамхины хувьслаар энгийн, жижиг, зарим талаар сайжруулсан хувилбар болох янжуур үүсчээ. Эрт үед, тодруулбал 9-р зууны үед Төв Америкд лав навчин тамхитай адилаар татаж байжээ. Эхлээд Маяа, хожим Ацтекд янз бүрийн тамхийг шашны ёслол, заншил болгон татаж байсныг гэрчлэх чулуун сийлбэрүүд байдаг. аа