Науру
Бүгд Найрамдах Науру Улс Repubrikin Naoero (Науру)
| |
---|---|
Уриа: "God's will first" (Монгол: Бурхны хүсэл эхэнд) | |
Төрийн дуулал: Nauru Bwiema "Науру, бидний эх орон" | |
Нийслэл | Ярен (де-факто)[a] 00°31′39″S 166°56′06″E / 0.52750°S 166.93500°E |
Томоохон хот | Денигомоду |
Албан ёсны хэл | |
Ард түмний нэршил | Науручууд |
Төр засаг | Нэгдмэл нам бус ардчилалтай гүйцэтгэх ерөнхийлөгчтэй парламентын бүгд найрамдах улс[5] |
Расс Кун | |
Маркус Стивен | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол | |
1 сарын 31, 1968 | |
Газар нутаг | |
• Нийт | 21 км2 (193) |
• Усны эзлэх талбай (%) | 0.57 |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 10,834[6][7] (227) |
• 2011 тооллого | 10,084[8] |
• Нягтаршил | 480/км2 (25) |
ДНБ (ХАЧП) | 2021 тооцоо |
• Нийт | $132 сая[9] (192) |
• Нэг хүнд ноогдох | $9,995[9] (94) |
ДНБ (нэрлэсэн) | 2021 тооцоо |
• Нийт | $133 сая[9] |
• Нэг хүнд ноогдох | $10,125[9] |
Мөнгөний нэгж | Австрали доллар (AUD) |
Цагийн бүс | UTC+12[10] |
Жолооны тал | left |
Утасны томьёо | +674 |
Домэйн нэр | .nr |
Науру (Англи: Nauru), албан ёсоор Бүгд Найрамдах Науру Улс нь Өмнөд Номхон далайн Микронезид орших арлын улс юм. Науруд хамгийн ойр орших арал болох Кирибатигийн Банаба арал нь Науругаас зүүн тийш 300 км-ийн зайд оршино. Науру нь дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 км² газар нутагтай.
Микронези, полинезийн уугуул оршин суугчидтай Науру арал нь 19-р зууны сүүлчээр Германы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, түүний колони гэгдэж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Науру нь Үндэстний Лигийн мандат дор Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсаар удирдуулах болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Науруг Японы арми эзэлсэн бөгөөд дайн дууссаны дараа өмнөх захиргаандаа буцаж очсон аж[11]. Науру улс тусгаар тогтнолоо 1968 онд олж авсан.
20-р зууны эхний хагасын турш Науру нь "ханган нийлүүлэгч орон" гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг байв. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болоод байв.
Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Арал дээр Науругийн олон улсын нисэх онгоцны буудал хэмээх ганц нисэх онгоцны буудал бий.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Науру албан ёсны нийслэлгүй ч Ярен нь парламентын суудал юм.[1]
- ↑ Англи хэлийг хүн амын дийлэнх нь өргөнөөр хэрэглэдэг бөгөөд Науру хэлтэй зэрэгцэн засгийн газар, хууль тогтоомж, худалдаанд ихэвчлэн хэрэглэгддэг. Науругийн түүх, Австралитай харилцах харилцааны улмаас Австралийн Англи хэлний хувилбар зонхилж байна.[3][4]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Науру – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Науругийн засгийн газар (англиар)
- Науру дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар (англиар)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Worldwide Government Directory with Intergovernmental Organizations. CQ Press. 2013. p. 1131.
- ↑ "REPUBLIC OF NAURU Revenue Administration Act Act No. 15 of 2014" (PDF). Татаж авсан: 28 January 2023.
All Bills are to be drafted in English, the official language of Nauru.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCIA
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedstate
- ↑ "Nauru's Constitution of 1968 with Amendments through 2015" (PDF). constituteproject.org. Татаж авсан: 17 March 2023.
- ↑ "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "National Report on Population ad Housing" (PDF). Nauru Bureau of Statistics. Archived from the original (PDF) on 24 September 2015. Татаж авсан: 9 June 2015.
- ↑ 9.0 9.1 9.2 9.3 "Report for Selected Countries and Subjects". www.imf.org.
- ↑ Department of Justice and Border Control (21 December 1978). "Nauru Standard Time Act 1978" (PDF). Татаж авсан: 11 September 2020. Because of the peculiar way the legislation is worded the legal time is not GMT+12.
- ↑ "Historia - Nauru - Onet.pl - WIEM Lajt". Lajt.onet.pl. Татаж авсан: 2010-06-22.