Микронезийн Холбооны Улс
Микронезийн Холбоот Улс Federated States of Micronesia
| |
---|---|
Уриа: Peace, Unity, Liberty Энхтайван, Нэгдэл, Эрх чөлөө | |
Төрийн дуулал: Patriots of Micronesia Микронезийн эх орончид | |
Нийслэл | Паликир |
Албан ёсны хэл | Англи |
Төр засаг | Ерөнхийлөгчийн засаглалтай, Холбооны Бүгд Найрамдах Улс |
Мэнни Мори | |
Алик Л. Алик | |
Байгуулагдсан | |
• АНУ-аас | 1986 оны 11 сарын 3 |
Газар нутаг | |
• Нийт | 702 км2 (188) |
• Усны эзлэх талбай (%) | маш бага |
Хүн ам | |
• Тооцоо | 111,000[1] (181) |
• 189 тооллого | 107,000 |
• Нягтаршил | 158.1/км2 (66) |
ХХИ | 0.614[2] Error: Invalid HDI value · 103 |
Мөнгөний нэгж | Америк доллар (USD) |
Цагийн бүс | UTC+10, +11 |
Утасны томьёо | 691 |
Домэйн нэр | .fm |
Микронезийн Холбоот Улс (англ. Federated States of Micronesia) нь баруунаас зүүн тийш Яп, Чуук, Понпей, Косраэ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн холбооны, арлын улс юм. Баруун Номхон далайгаар тархсан, ойролцоогоор 702 км² нутаг дэвсгэр бүхий 607 арал дээр оршдог.
Тус улсын бүрэлдэхүүн дөрвөн улс нь бүгд нэг эсвэл хэд хэдэн гол галт уулын арлаа тойрон тогтсон атоллуудаас бүрэлдэнэ. Микронезийн Холбооны Улс нь Микронезийн бүс нутгийн Каролины арлуудад багтах арлууд дээр оршино.
Микронезийн Холбооны Улс нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэсэн нэрийн дор НҮБ-ээс Америкийн Нэгдсэн Улсын захиргаанд итгэмжлүүлсэн нутаг дэвсгэр байгаад 1979 оны 5 сарын 10-нд өөрийн засаг захиргаатай болж, улмаар 1986 оны 11 сарын 3-нд тусгаар тогтножээ.
Түүх[засварлах | кодоор засварлах]
4000 орчим жилийн өмнөөс Микронезид хүн суурьшиж эхэлжээ. Анх бие даасан жижиг жижиг хэсгүүд байсан ч яваандаа Япад төвлөрсан, эдийн засаг, шашны эзэнт улс бий болсон аж.
Сувгуудын сүлжээгээр холбогдсон хиймэл арлуудаас тогтох Нан Мадолыг Номхон далайн Венец гэх нь бий. Понпейн арлын ойролцоо орших тус газар нь Понпейн 25,000 орчим хүн амыг нэгтгэн, МЭӨ 500 оноос 1500 он хүртэл буюу төвлөрсөн систем задрах хүртэл захирсан Сауделеур династийн улс төр, ёслол хүндэтгэлийн төв болон ашиглагддаг байв.
Европын аялагчдаас анх португалчууд Халуун Ногооны арлуудыг хайх замдаа нээж, дараа нь испаинчууд 16 зууны үед Каролины арлуудад хүрч, хяналтаа тогтоосон ч 1899 онд Германд заржээ. 1914 онд Японд эзлэгдэж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкчуудын хяналтад орсон тус бүс нутаг дайны дараа 1947 онд НҮБ-ын хяналт дор АНУ-ын Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэгдэх болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы усан флот Трак Лагонд байрлаж байсан ба тус дайны тэнгисийн чухал тулаануудын нэг болох Хэйлстон ажиллагааны үеэр Японы маш олон усан онгоц, нисэх онгоц сүйрчээ.
1979 оны 5 сарын 5-нд Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр шинэ үндсэн хуультай болж, Микронезийн Холбооны Улс бий болоход Палау, Маршаллын арлууд, Хойд Марианы арлууд оролцоогүй аж. Улмаар АНУ-тай "Чөлөөт холбооны гэрээ" байгуулж, тэр нь 1986 оны 11 сарын 3-нд хүчин төгөлдөр болсноор албан ёсоор тусгаар тогтносон бөгөөд уг гэрээг 2004 онд шинэчилжээ.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Холбооны бүрэлдэхүүн дөрвөн улс:
Далбаа | Улс | Нийслэл | Захирагч | Газар нутаг | Хүн ам[3] | Нягтшил | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
км²[4] | квадрат миль | км² тутамд[3] | кв. миль тутамд | |||||
![]() |
Чуук | Вэно | Вэсли Симина | 127 | 49.2 | 54,595 | 420 | 1088 |
![]() |
Косраэ | Тофол | Линдон Жэксон | 110 | 42.6 | 9,686 | 66 | 170 |
![]() |
Понпей | Колониа | Жон Эса | 345 | 133.2 | 34,685 | 98 | 255 |
![]() |
Яп | Колониа | Себастьян Анефал | 118 | 45.6 | 16,436 | 94 | 243 |
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Микронезийн Холбооны Улс нь Филиппиний зүүн талд орших Каролины арлуудын, 2900 км бүст сунан тогтсон 607 гаруй арал дээр оршино. Дөрвөн арлын бүлгээс тогтоно: Яп, Чуук (1990 оны 1 сар хүртэл Трак), Понпей (1984 оны 11 сар хүртэл Понапе), Косраэ (хуучнаар Кусайэ). Эдгээр нь тус Холбооны Улсын далбаан дээр дөрвөн одоор төлөөлөгддөг.
Албан ёсны долоон хэлтэй: англи, улит, волеай, яп, понпей, косраэ, чуук.
Зам тээвэр[засварлах | кодоор засварлах]
Микронезийн Холбооны Улс нь олон улсын нисэх онгоцны дөрвөн буудалтай:
- Понпейн олон улсын нисэх онгоцны буудал
- Чуукийн олон улсын нисэх онгоцны буудал
- Косраэгийн олон улсын нисэх онгоцны буудал
- Япын олон улсын нисэх онгоцны буудал
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Department of Economic and Social Affairs
Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (.PDF). 2008 revision. United Nations. Retrieved 2009-03-12.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help); line feed character in|author=
at position 42 (help) - ↑ "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.
- ↑ 3.0 3.1 FSM government website - Population
- ↑ FSM government website - Geography