Фижи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
'Matanitu ko Viti'  (Фижи)
Fijī Ripablik
फ़िजी गणराज्य
  (Фижи Хинди)

Бүгд Найрамдах Фижи Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Rerevaka na Kalou ka Doka na Tui
Бурханы сүр хүчийг биширч, Хатан хаанаа алдаршуулъя
Төрийн дуулал
'God Bless Fiji
Бурхан Фижиг ивээг
Байршил
Нийслэл Сува
Албан ёсны хэл(нүүд) Англи, Фижи, Фижи Хинди[1]
Засаглал Армийн томилсон засгийн газар бүхий парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Эпели Найлатикау
- Ерөнхий сайд Франк Байнимарама
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон 1970 оны 10 сарын 10
- Бүгд найрамдах улс болсон 1987 оны 9 сарын 28
Газар нутаг
- Нийт 18,274 км² (155-д)
- Ус (%) маш бага
Хүн ам
- 2009 оны тооцоо 849,000[2] (156-д)
- 2007 оны тооллого 837,271
- Нягтшил 46.4/км² (148-д)
ҮНБ 2010 оны тооцоо
- Нийт $3.869 тэрбум[3] ()
- 1 хүнд оногдох ҮНБ $4,347[3] ()
ХХИ (2010 он) 0.669[4] (86-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Фижи доллар (FJD)
Цагийн бүс UTC+11 (+12)
- Зун UTC+13[5]
Улсын домэйн нэр .fj
Утасны код +679

Фижи англ. Fiji, (Фижи хэлээр: Viti; Фижи Хинди хэлээр: फ़िजी), албан ёсоор Бүгд Найрамдах Фижи Улс[6] (Фижи хэлээр: Matanitu ko Viti; Фижи Хинди хэлээр: फ़िजी गणराज्य[7] Fijī Gaṇarājya), нь Өмнөд Номхон далайн Меланезид, Шинэ Зеландын Хойд арлаас зүүн хойш 2000 км зайд орших арлын улс юм. Хамгийн ойрын хөршүүд болох Вануату баруун талд нь, Францын харьяаны Шинэ Каледони баруун өмнө нь, Шинэ Зеландын Кермадек зүүн өмнө нь, Тонга зүүн талд нь, Самоа болон Францын Уоллис ба Футуна зүүн хойно нь, Тувалу хойд талд нь оршдог.

Энэ улсын арлын бүлгийн бүрэлдэхүүнд 332-оос олон арлууд багтдаг, үүний 110 гаруй арал дээр тогтмол хүн суурьшин амьдардаг ба 500 илүү тооны жижиг арлуудтай, ойролцоогоор хуурай газрын нийт хэмжээ нь 18,300 шоо дөрвөлжин километр. Хамгийн алс орших арал нь Ону-и-Лау юм. Вити Леву, Вануа Леву хэмээх үндсэн 2 аралд хүн амын 87% болох 850,000 орчим хүн оршин суудаг. Нийслэл хот Сува нь Вити Леву арал дээр оршино. Нийт Фижичүүдийн 3/4 нь Вити Леву арлын эрэг дагуух Сува, эсвэл Нанди (аялал жуулчлал), Лаутока (чихрийн нишингийн аж үйлдвэр) зэрэг суурингуудад амьдардаг. Харин Вити Левугийн эргээс хол гол хэсэгт хүн ам сийрэг суурьшсан байдаг.

Фижийн арлуудын ихэнх нь 150 сая жилийн өмнөөс эхлэн галт уулуудын идэвхжлийн үр дүнд бий болжээ. Вануа Леву болон Тавеуни арлуудад өнөөг хүртэл геотермал хөдөлгөөн идэвхтэй хэвээр байгаа. Фижи арал дээр МЭӨ хоёр дахь мянганы үеэс эхлэн хүн суурьшсан. 17-18 зуунд Голланд болон Англичууд Фижиг судалж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1970 он хүртэл титмийн колони байж ирсэн. Дэлхийн 2-р дайны үед мянга мянган Фижичүүд сайн дураар Шинэ Зеланд болон Австралийн армид идэвхийлэн тусалсан юм. Бүгд Найрамдах Фижи Улсын Зэвсэгт Хүчин нь /RFMF/ газар болон усан цэргийн ангитай.

Фижи нь баялаг ой мод, ашигт малтмал болон загасны олборлолтын ачаар Номхон далайн арлууд дундаа хамгийн өндөр хөгжсөн эдийн засагтай улсын нэг юм. Өнөөдөр тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь аялал жуулчлал, мөн элсэн чихрийн экспорт болно. Улсын мөнгөн тэмдэгт нь Фижи доллар.

2006 оны төрийн эргэлтийн дараах цэргийнхний засаглалыг Дээд Шүүхээс хууль бус гэсэн шийдвэр гаргасны дараа Рату Эпели Найлатикау Фижийн ерөнхийлөгч болоод байна. Фижийн орон нутгийн засаг захиргаа болох хот, суурины зөвлөлүүд нь Орон Нутгийн Захиргаа, Хот Хөгжүүлэлтийн Яамны дор байдаг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Dr. A. Tschentscher, LL.M.. Section 4 of Fiji Constitution. Servat.unibe.ch. 2009-05-03-д хандсан.
  2. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
  3. 3.0 3.1 Fiji. Олон Улсын Валютын Сан. 2011-04-21-д хандсан.
  4. Human Development Report 2010. Нэгдсэн Үндэстний Байгууллага (2010). 5 November 2010-д хандсан.
  5. Timeanddate.com. Timeanddate.com. 2010-05-02-д хандсан.
  6. 2011 оны 2 сард Ерөнхий сайдын ажлын алба улсын нэрийг Бүгд Найрамдах Фижи Улс болгосноо албан ёсоор зарласан бөгөөд 1997 оны үндсэн хуульд байдаг нэр нь одоо хүчингүй болсон. Fijivillage.com (2011-02-03). Country is now officially called Republic of Fiji. 2011-02-04-д хандсан.-г үзнэ үү.
  7. Measles On Long Island. wn.com (2010). 2010-09-15-д хандсан.