Францын Полинез
Францын Полинез (франц. Polynésie française, таит. Pōrīnetia farāni) —Номхон далайн өмнөд хэсгийн төвд орших Францын далайн чанд дахь бүрэлдэхүүн хэсэг. Баруун талаараа Күүкын арлууд (англи. Cook Islands), баруун хойгуураа —Бүгд Найрамдах Кирибати улстай, умард, зүүн болон өмнөд хэсгээрээ номхон далайн усаар, зүүн өмнөд хэсгээрээ Питкэрны арлуудын орчмын усаар хүрээлүүлдэг байна.
Бүрэлдэхүүн арлууд: Туамотугийн ойролцоо орших Нийгэмлэгийн арлууд, Туамоту арлууд, Маркизын арлууд, Тубуай арлууд, Гамбиерийн арлууд нь Туамотугийн тусдаа хэсэг юм. Нийт газар нутгийн талбай нь 4167 км² бөгөөд 2020 оны байдлаар 295,121 хүн амтай байсан. Улс төр, засаг захиргааны төв нь Таити арлын Папеэе хот юм (Францын Полинезийн хамгийн том арал, 1 мянган км²).
Францын дээд комиссар удирддаг бөгөөд орон нутгийн эрх баригчид нь Сайд нарын зөвлөл, газар нутгийн хурал юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Полинезчууд МЭ 1-р зуунаас одоогийн Францын Полинезийн арлуудад Самоа арлуудаас ирж суурьшсан гэж таамагладаг байна. Эхлээд Маркизын ба Сосити арлуудад суурьшсан. Нийгэмлэгийн арлуудаас Полинезчууд МЭ 1-р зууны төгсгөл эсвэл 2-р мянганы эхээр. д. Туамоту, Тубуай арлууд руу нүүсэн гэдэг.
Европчууд арлууд дээр гарч ирэх үед полинезийн нийгэм-эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжилтэй нь Таити арлын оршин суугчид байсан - 18-р зууны хоёрдугаар хагаст тэнд анхны улсууд үүсч, мөн 1797 оноос хойш тэдний нэг болох Помаре гүрний тэргүүлсэн хаант улс Таитигийн орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрийн мэдэлд нэгтгэж, улмаар Францын Полинезийн бусад арлуудад эрх мэдлээ өргөжүүлж эхэлж байжээ.
Европчуудын олж илрүүлсэн анхны арал бол Туамоту арлуудын Пука Пука юм (Фернан Магеллан, 1521). Маркизын арлуудыг 1595 онд Альваро Менданья, 1606 онд Таитиг Педро Фернандес де Куирос, 1777 онд Тубуай арлыг Жеймс Күүк, 1797 онд Гамбье арлыг Британий далайчин Жэймс Уилсон нар нээжээ.
1842 онд Франц улс Таити, Нийгэмлэгийн арлууд, Туамоту арлууд, Тубуай арлууд, Маркизагийн арлуудыг өөрийн хамгаалалтын газар нутаг болгож авчээ.
Сүүлд 1880 онд хамгаалалтын статусыг халж колони газар нутаг болсон юм. Помаре-гийн угсааныхны эрх мэдэл дуусгавар болжээ. Колоний газар нутгийн анхны албан ёсны нэр нь: Établissements de l’Océanie (орч. Далай дахь сууршил). 1903 онд Таити, Нийгэмлэгийн арлууд, Острал арлууд, Маркизын арлууд, Туамоту зэргийг нэгтгэсэний дараа тус газар нутгийг "Далай дахь Францын эзэмшил газар нутаг" (Établissements Français de l’Océanie) нэртэй болсон байна.
1946 онд Францын Полинез нь Францын далайн чанд дахь газар нутаг статустай болж арлуудын бүх оршин суугчид Францын иргэн болсон байна.
2004 оноос —Далайн чандын хамтын нийгэмлэг статустай болсон түүхтэй.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Хүн амын тоо | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2007 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2017 | 2018 | 2020 |
259 706 | ↗271 831 | ↗274 512 | ↗277 293 | ↗280 026 | ↗282 703 | ↗287 881 | ↗290 373 | ↗295 121 |
Ястан үндэстний бүрэлдэхүүн: полинезчүүд 78 %, хятадууд 12 %, франц-полинез эрлийз— Demis 6 %, францчууд 4 %.
Албан ёсны хэл — франц (70 %), таити хэл (28,2 %) — 2012 оны хүн амын тооллогоор.
Хүн ам жигд бус тархсан байдаг. Хамгийн их хүн амтай нь Папеэе хот (26,017 хүн буюу Францын Полинезийн хүн амын 7,5%) ба Нийгэмлэгийн арлуудын нийслэл архипелаг - 228,073 буюу 87%, Туамоту арлууд - 15,510 хүн амтай буюу 5,8%, Гамбиер арлууд- 1337 буюу 0. 52%, Маркизийн арлууд - 8658 хүн (3.33%), Тубуай - 6304 буюу 2.42% байжээ.
Улс төрийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]2004 оноос хойш Францын Полинез нь Францын хилийн чанад дахь нийгэмлэгийн статустай, өөрөөр хэлбэл Францын салшгүй хэсэг боловч хилийн чанад дахь бүс нутгуудтай харьцуулахад илүү бие даасан эрх мэдэлтэй байдаг. Францын Полинезид Франц улсын Үндсэн хууль үйлчилдэг. Францын Полинезийн оршин суугчид нь Францын иргэд байдаг юм.
Францын ерөнхийлөгчөөс томилогдсон Дээд комиссар энд Франц улсын эрх мэдлийг төлөөлдөг. Гүйцэтгэх засаглал нь тухайн нутаг дэвсгэрийн Сайд нарын зөвлөл юм. Орон нутгийн парламент - нутаг дэвсгэрийн хурал нь таван жил тутамд сонгогддог 57 депутатаас бүрддэг. Тус нутгийн оршин суугчид мөн Францын нэг сенатор, Францын парламентын хоёр гишүүнийг сонгодог байна.
Хэдийгээр орон нутгийн засгийн газар гэж байдаг ч Францын засгийн газрын шууд хяналтад хууль зүй, дээд боловсрол, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар байдаг юм. 2013 онд НҮБ-аас Францын Полинезийг өөрөө өөрийгөө удирддагүй бус нутаг дэвсгэрийн жагсаалтад оруулсан байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн гол салбар нь аялал жуулчлалын үйлчилгээ (ДНБ-ий 4/1 орчим). Мөн далайн сув олборлолт, загас агнуур хөгжсөн.
2004 онд нэг хүнд ногдох ДНБ 18 мянган ам.доллар (дэлхийд 68-р байр) байв.
68 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг.
Хөдөө аж ахуйд (ажилчдын 13%) наргил мод, ваниль, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, кофе тариалж байна. Тахиа өсгөж, мах, сүүний аж ахуй эрхэлдэг (Туамоту арлууд дээр нохойг махны зориулалтаар үржүүлдэг уламжлалтай).
Аж үйлдвэрийн салбарт (ажилчдын 19%) - гол төлөв хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх.
Экспорт (2014 онд 1,245 тэрбум доллар) - сувд, наргил мод, ваниль, аварга загасны мах, бэлэг дурсгалын зүйлс. Түнш орнууд: Япон (23.1%); Хонгконг (21.5%); Киргиз (15.9%); АНУ (15.9%); Франц (12.4%).
Импорт (2014 онд 2,235 тэрбум доллар) түлш, хүнс, аж үйлдвэрийн бараа, машин, тоног төхөөрөмж оржээ. Түнш орнууд: Франц (27.9%); Өмнөд Солонгос (12.1%); АНУ (10.1%); Хятад (7.3%); Шинэ Зеланд (6.7%); Сингапур (4.2%).
Цэргийн байгууламжуудыг хаасны дараа шинэ үйлдвэрүүдийг бий болгох, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн Францын санхүүгийн татаас маш чухал байдаг юм.
Тээвэр тус улсад "Air Tahiti Nu"i , "Air Tahiti" гэсэн хоёр компани агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Арлууд дээр 54 нисэх онгоцны буудлуудтай боловч зөвхөн "Фааа нисэх онгоцны буудал" нь олон улсын нисэх онгоцнууд хүлээж авдаг байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Бага боловсрол нь заавал бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Ихэнх бага сургуулиуд улсынх. Хувийн сургуулиуд нь ихэвчлэн католик шашных байдаг. 18 дунд болон мэргэжлийн сургууль (төрийн болон хувийн) байдаг. Пол Гогены улсын лицей (Papeete болон бусад арлууд дахь салбарууд) болон Техникийн Дээд сургууль онцгой байр эзэлдэг. Францын Полинезийн Их сургууль (франц. Université de la Polynésie française) 1987 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.