Жэймс Күүк
| Жэймс Күүк | |
|---|---|
| Төрсөн | 1728 оны 11 сарын 7 [Хуучин тооллоор 10 сарын 27] Англи, Йоркшир, Мартон, (одоогийн Миддлсброу) |
| Нас барсан | 14 2 сарын 1779 (50 насалсан) Хавай |
| Үндэстэн | Британи |
| Боловсрол | Грийт Эйтон, Постгэйт сургууль |
| Ажил | Аялагч, далайчин, картографч |
| Хэргэм | Ахмад |
| Эхнэр (нөхөр) | Элизабет Баттс |
| Хүүхэд | Жэймс Күүк, Натаниэл Күүк, Элизабет Күүк, Жозеф Күүк, Жорж Күүк, Хью Күүк |
| Эцэг эх | Жэймс Күүк, Грэйс Пэйс |
| Гарын үсэг | |
Ахмад Жэймс Күүк (англи. James Cook; 1728 оны 11 сарын 7-нд Английн Йоркширын Мартон хотод төрж, 1779 оны 2 сарын 14-нд Хавайн арал дээр нас барсан) нь Английн аялагч, далайчин, газрын зурагчин бөгөөд маш богино хугацаанд Эзэн хааны усан флотын ахмад болон дэвшсэн тэрбээр Европын олон арал, газруудыг газрын зурагт анх тэмдэглэн үлдээсэн. Тэрээр Дэлхийн далайг судлах дэлхийн гурван экспедицийг удирдсан (1768-1771, 1772-1775, 1776-1779 он) юм. Ньюфаундлэндийн нарийвчилсан газрын зургийг гаргаж, Номхон далайд хийсэн аяллаараа Австрали тивийн зүүн эрэг болон Хавайн арлуудыг Европ дахинд нээж өгсөн гавьяатай нэгэн. Мөн тэрбээр Шинэ Зеланд арлын талаарх анхны байр зүйн зураглалыг гаргасан байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жэймс Күүк 1728 оны 10-р сарын 27-нд Мартон-ин-Кливленд (одоогийн Өмнөд Йоркшир) хотод Шотландын фермийн ядуу ажилчины хүү болж төрсөн. 1736 онд түүний гэр бүл Их Айтон тосгон руу нүүж, Жэймс хүүг орон нутгийн сургуульд (өнөө үед музей болсон) явуулсан байна. 5 жил сурсны дараа Жэймс Күүк менежер болсон эцгийнхээ удирдлага дор ферм дээр ажиллаж эхэлсэн ажээ.
Күүк Лондон-Ньюкасл чиглэлийн нүүрсний Жон, Хенри Уолкер нарын эзэмшдэг "Геркулес" хэмээх жижиг хоёр далбаат хөлөг онгоц дээр энгийн далайчнаар ажлын гараагаа эхэлжээ. 2 жилийн дараа түүнийг Уокеруудын эзэмшлийн "Ах дүү гурав" онгоц руу шилжүүлжээ. Күүк цаг заваараа ном их уншдаг байсан юм. Тэрээр чөлөөт цагаа газар зүй, навигаци, математик, одон орон судлалд зориулж байв. Тэрээр мөн далайн аяллын тухай ихэд сонирходог байсан гэдэг. Ж.Күүк Балтийн болон Английн зүүн эрэгт 2 жил өнгөрүүлсэн боловч ах дүү Уолкеруудын хүсэлтээр "Найрамдал" хөлөг онгоцны ахлагчийн туслахаар буцаж ирсэн байна. Күүк 1755 оны 6-р сарын 17-нд Эзэн хааны Тэнгисийн цэргийн флотод далайчнаар элссэн бөгөөд 8 хоногийн дараа 60 буутай "Ийгл" хөлөг онгоцонд энгийн далайчнаар томилогдсон байна. Хоёр жил ажилласны дараа 1757 онд Жеймс Күүк далайчин мастерын (англи. Sailing Master) шалгалтыг амжилттай өгч, 10-р сарын 27-нд ахмад Крейгийн удирдлага дор "Солебей" хөлөг онгоцонд томилогдов. Тэр үед Күүк 29 настай байсан ажээ. "Долоон жилийн дайн" эхэлснээр тэрээр 60 их буутай "Пембрук" хөлөг онгоцонд томилогдов. "Пемброк" нь Бискайн буланг хашихад оролцож, дараа нь 1758 оны 2-р сард Хойд Америкийн эрэг (Канад) руу илгээгджээ.
Ж.Күүк Канадаас буцаж ирээд удалгүй 1762 оны 12-р сарын 21-нд Элизабет Баттстай гэрлэжээ. Тэд Жеймс (1763–1794), Натаниел (1764–1781), Элизабет (1767–1771), Жозеф (1768–1768), Жорж (1772–1772), Хью (1776–1793) гэсэн зургаан хүүхэдтэй болсон юм.
Ахмад Жэймс Күүк 1779 онд Номхон далайд хийсэн 3 дахь аяллынхаа үеэр Хавайн арлын уугуул иргэдтэй хийсэн тулаанд амь үрэгджээ.

Жэймс Күүкийн тойрон аялалд Жозеф Бэнкс, Уильям Блиг, Жорж Ванкувер, Иоганн Рейнхольд, Жорж Форстер зэрэг алдартай далайчин-судлаачид оролцсон юм.
Австрали улсад Жэймс Күүкийн их сургууль (англи. James Cook University) 1970 онд байгуулагдсан бөгөөд тропикийн биологи, экологи, экотуризмын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг их сургууль юм.
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.