Гана
Бүгд Найрамдах Гана Улс Republic of Ghana
| |
---|---|
Төрийн дуулал: англ. God Bless Our Homeland Ghana "Бидний эх нутаг Ганыг бурхан ивээг" | |
Нийслэл | Аккра |
Албан ёсны хэл | Англи |
Төрөөс тэтгэн дэмжиж буй хэл | Акан, Дагааре, Дагбани, Дангме, Га, Гонжа, Касем, Эве |
Угсаатны бүлгүүд (2000) | 45.3% Акан 15.2% Моле-Дагбон 11.7% Эве 7.3% Га-Дангме 4.0% Гуан 3.6% Гурма 2.3% Гурунсу 10.2% бусад |
Төр засаг | Үндсэн хуульт ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Жон Атта Миллс |
• Дэд ерөнхийлөгч | Жон Драмани Махама[1] |
Тусгаар Тогтнол | |
• Зарлан тунхагласан | 1957 оны 3 сарын 6 |
• Бүгд найрамдах улс болсон | 1960 оны 7 сарын 1 |
• Одоогийн үндсэн хуулиа баталсан | 1992 оны 4 сарын 28 |
Газар нутаг | |
• Нийт | 238,535 км2 (81) |
• Усны эзлэх талбай (%) | 3.5 |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 24,233,431[2] |
• Нягтаршил | 101.5/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2012 тооцоо |
• Нийт | $81.179 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $3,256[3] |
ДНБ (нэрлэсэн) | 2012 тооцоо |
• Нийт | $45.124 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $1,810[3] |
ХХИ (2010) | ▲ 0.541[4] Error: Invalid HDI value · 135 |
Мөнгөний нэгж | Гана седи (GHS) |
Цагийн бүс | 0 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +233 |
Домэйн нэр | .gh |
Бүгд Найрамдах Гана Улс (англ. Republic of Ghana) нь Өрнөд Африк дахь улс юм. Баруун талаараа Кот-д'Ивуар, хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Того улстай хиллэж, өмнөд талаараа Гвинейн булангаар хүрээлэгдсэн. "Ghana" буюу "Гана" хэмээх нэр нь "Дайчин хаан"[5] гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрнээс Баруун Африкийн эргийг нэрлэдэг "Guinea" (Францын Guinoye гэх үгээр дамжин) буюу "Гвиней" гэх нэр гарчээ (Гвинейн буланд хэрэглэдэг нэр).
Албан ёсны хэл нь англи хэл.
2,900,000 хүн амтай. Нийслэл хот нь- Аккра хот.
Газар нутаг нь-238 533 км² (дэлхийд 83 -рт ордог байна).
Түүх[засварлах | кодоор засварлах]
Канад колоничлолоос өмнө эртний олон хаант улс оршин тогтнож байсны дотор Га-Данмес, Ашантийн Эзэнт улс, Фанте улсуудыг нэрлэж болно. 1482 онд Диогу де Азамбужагийн экспедицийн Португалийн колоничлогчид (Кристофер Колумб экспедицийн гишүүн байсан) эрэг дээр анх бууж, Эльмина цайз, дараа нь Аксим, Шама болон бусад цайзуудыг барьжээ. Португаличууд алт (тухайн үед тус улсыг Алтан эрэг гэж нэрлэдэг байсан) болон боолуудыг экспортолдог байжээ.
XV зуунд португалчуудтай холбоо тогтоосны дараа Европын улсуудтай худалдаа наймаа хөгжүүлсэн бөгөөд 1874 онд Британичууд Алтан эргийн колонийг байгуулжээ.[6]1850-иад онд Дани улс Кристиансборг болон бусад цайзуудыг Британичуудад худалдсан. 1873 онд Их Британи болон Ашанти омгийн холбооны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн хурцадмал байдлын дараа Британийн цэргүүд Ашантигийн нийслэл Кумаси руу довтолж, бараг устгасны дараа Гана улсыг Британийн колони хэмээн албан ёсоор зарлав. Британичууд 1874 онд нийслэл Аккра хотыг эзлэн авчээ.
1940-өөд онд Алтан эргийн ард түмний чөлөөлөх тэмцэл эрчимжиж, Кваме Нкрумагийн удирдлаган дор тусгаар тогтнолоо тунхагласнаар өндөрлөв. 1957 оны 3-р сарын 6-нд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон Сахаарын өмнөх анхны улс болохдоо,[7] баруун Африкийн ихээхэн хэсгийг эзлэн оршиж байсан эртний Ганын эзэнт улсын нэрийг авчээ. Тви хэлээр нэрийг нь Gaana гэж бичдэг.
1979 оны 6-р сарын 18-нд парламентын сонгууль болж, парламентын 140 суудлаас 68-ыг нь авсан Үндэсний Ардын нам (зүүн жигүүр, К.Нкрумагийн олон дагалдагчдыг нэгтгэсэн) ялагчаар зарлав;
Гэсэн хэдий ч Үндэсний Ардын нам нь зүүн чиглэлтэй байсан боловч эдийн засгийн хувийн хэвшлийг татан буулгаагүй бөгөөд Гана дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Үүнд дургүйцсэн 1979 оны төрийн эргэлт хийсэн Жерри Роулингс тэргүүтэй офицерууд 1981 оны арванхоёрдугаар сарын 31-нд дахин төрийн эргэлт хийжээ. 1982 онд Ардын шүүхүүд байгуулагдаж, улс төрчид, албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг шинээр цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.
1990 онд Иргэний засаглалд шилжих эхлэлийг зарлав. 1992 онд тус улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоог бий болгож, улс төрийн намуудын үйл ажиллагаанд тавьсан хоригийг цуцалсан. 1992 оны 11-12 дугаар сард тус улсад олон намын үндсэн дээр ерөнхийлөгчийн болон парламентын анхны сонгууль болсон. Гана улсыг 19 жил удирдсан Үндэсний батлан хамгаалахын түр зөвлөлийн дарга асан Жерри Роулингс ерөнхийлөгчөөр сонгогдов. 2000 оны арванхоёрдугаар сард Жон Куфуор шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. 2004 онд тэрээр энэ албан тушаалд дахин сонгогдсон. 2008 оны 12-р сард Жон Атта Миллс шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2009 оны 1-р сарын 7-нд Социал Демократ намын Жон Атта Миллс албан тушаалаа авчээ.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Хүн ам - 29,340,248[2] (2020 он). Жилийн өсөлт - 2.15% (төрөлт - нэг эмэгтэйд 3.9 төрөлт, 2020 он). Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 66 нас, эмэгтэйчүүдийнх 71 нас байна (2020). Хүний дархлал хомсдолын вирусын халдвар (ХДХВ) - 1.7% (2018 оны тооцоо).
15-аас дээш насны хүн амын бичиг үсгийн түвшин 76.6% байна (2015 оны мэдээллээр)[2]. Хотын хүн ам - 57.3% (2020).
Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]
- ↑ Bartlett, Duncan (10 November 2010). "Korea uses G20 to nurture African links". BBC News. Retrieved 20 March 2011.
- ↑ "2010 Provisional Census Results Out". 4 February 2011. Ghana Government. 2010. Retrieved 7 February 2011.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help); Unknown parameter|unused_data=
ignored (help) - ↑ 3.0 3.1 3.2 3.3 "Ghana". International Monetary Fund. Retrieved 2011-September-14.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 4 November 2010.
- ↑ Jackson, John G. Introduction to African Civilizations, 2001. Page 201.
- ↑ MacLean, Iain. Rational Choice and British Politics: An Analysis of Rhetoric and Manipulation from Peel to Blair, 2001. Page 76.
- ↑ Peter N. Stearns and William Leonard Langer. The Encyclopedia of World History: Ancient, Medieval, and Modern, Chronologically Arranged, 2001. Page 1050.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Засгийн газар
- Ghana official Website
- The Parliament of Ghana official site
- National Commission on Culture official site
- Chief of State and Cabinet Members
- Ерөнхий мэдээлэл
- Country Profile from BBC News
- Ghana from Encyclopaedia Britannica
- CIA World Factbook entry on Ghana
- Ghana from UCB Libraries GovPubs
- Гана Open Directory Project төслийн вэбсайт дахь
- Хэвлэл мэдээлэл
- Аялал жуулчлал
- Ghana Tourism Official Ghana Tourism Website
- Ghana photos at Bigfoto.com