Того
Бүгд Найрамдах Того Улс République Togolaise
| |
---|---|
Уриа: « Travail, liberté, patrie » фр., „Хөдөлмөр, Эрх чөлөө, Эх орон“ | |
Төрийн дуулал: Salut à toi, pays de nos aïeux | |
Нийслэл | Ломе |
Албан ёсны хэл | Франц Үндэстний хэл: Эве, кабийе |
Төр засаг | Бүгд Найрамдах Улс Ерөнхийлөгчийн засаглал |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Фор Гнассингбе |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Коми Селом Классу |
Байгуулагдсан | |
• Үйл | 1960-04-27 (Францаас) |
Газар нутаг | |
• Нийт | 56.785 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 7.692.000 (Мэдээ: 2017) Эх сурвалж: НҮБ |
• Өсөлт (2016) | ▲ +2,66 %[1] |
• Нягтаршил | 120/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2016 (Мэдээ: 2017-06)[3] |
ХХИ | 0,487 (166.) (2016)[4] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк |
Цагийн бүс | UTC±0 |
Утасны томьёо | +228 |
ISO 3166 код | TG, TGO, 768 |
Домэйн нэр | .tg |
Того Улс нь Өрнөд Африкийн улс бөгөөд Гвинейн буланд оршин, баруун талаараа Гана, дорно зүгтээ Бенин, умард зүгтээ Буркина Фасо зэрэг улсуудтай хиллэдэг. Тус улсын нийслэл нь Ломе.
1884 оноос 1916 он хүртэл Тогогийн газар нутаг нь Германы колони (Германы колони Того) байж байгаад НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт багтан Францын захиргаанд очжээ. Тогог бараг дөч гаруй жил Гнассингбе Эйадема ганцаара удирдсан ба түүнийг 2005 онд нас нөгчсөний дараа түүний хүү Фор Гнассингбе үндсэн хуулийг зөрчин Тогогийн зэвсэгт хүчнээс ерөнхийлөгчөөр томилсон байна. Олон улсын дарамт ба дотоодын үймээн самууны үр дүнд түүнийг буцаан татсан ч, дараах сонгуулиар ахин гарч ирсэн бөгөөд европын холбооноос Форыг сонгуулийн үр дүнг будлинтуулан гарч ирсэн гэж үзсээр байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр тус улс нь дэлхийн 188 орны 166-р байранд жагсаж байна.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1958 онд болсон анхны бүх нийтийн сонгуулийг нутгийн өмнөд хэсгийн эве гаралтай Силванус Олимпио ялан гарч иржээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 27-нд Того улс Францаас салан тусгаар тогнолоо зарласны дараа тэрбээр Тогогийн анхны ерөнхийлөгч болов. 1963 оны нэгдүгээр сарын 13-н цэргийн офицерүүдийн бослого гарч түүнийг хороосон байна. Ингээд ерөнхийлөгч Груницкигийн удирдлага дор тогтвортой бус олон намын засаглалд шилжив. 1967 оны нэгдүгээр сарын 13-аас 2005 он хүртэл ерөнхийлөгч Гнассингбе Эйадема ганцаараа төрийн эрхийг гартаа атгаж байлаа. Тэрбээр тус улсын умард зүгийн кабийе угсааны хүн юм. Түүний хүний эрхийг зөрчсөн, мөрдөн мөшгөлтөөс шалтгаалан олон хүн цөлөгдсөн байдаг.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Того нь нийт 56.785 км² газар нутагтай бөгөөд энэ нь Африкийн бусад орнуудтай харьцуулбал жижиг улс юм. Тус улсын нутаг дэвсгэр нь сунган татсан мэт хэлбэртэй бөгөөд хойд-өмнө зүгийн чиглэлд ойролцоогоор 550 км, баруун-зүүн зүгийн чиглэлд дөнгөж 50-140 км өргөнтэй. Газар нутгийн 16% нь ой, 25% нь газар тариалангийн бүс, 3,5% нь бэлчээрийн бүсэд ордог.
Улсын хилийн нийт урт нь 1647 км, үүний 644 км нь Бенинтэй, 126 км нь Буркина Фасотой, 877 километр нь Гана улстай хиллэнэ.
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
Хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 986 метрийн өндөртэй Монт Агу уул юм. Хамгийн урт гол нь багцаагаар 400 км урттай Моно гол. Энэ гол умардаас өмнө зүгийг чиглэн урсах ба түүний 50 км орчмыг нь усан тээвэрт ашиглах боломжтой аж.
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Wiktionary: Того – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
