Бенин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Бенин Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: "Fraternité, Justice, Travail"
"Ах дүүсийн барилдлага, шударга ёс, ажил хөдөлмөр"
Төр засаг Олон намын ардчилсан
 -  Ерөнхийлөгч Патрис Талон
 -  Гадаргын ус (%) 0.4%
Хүн ам
 -  Тооцоо () 10,872,298[1] 
 -  Тооллого () 10,008,749 
ХХИ  0.485 (167)
Мөнгөний нэгж Баруун Африкийн франк )

Бенин (фр. Benin), албан ёсоор Бүгд Найрамдах Бенин Улс ({{lang-fr|République du Bénin) (хуучнаар Даомей) нь Өрнө Африкт орших улс юм. Баруун талаараа Того, зүүн талаараа Нигери, хойд талаараа Буркина Фасо, Нигер улсуудтай хиллэх бөгөөд өмнө талд нь Гвинейн булангийн нэг хэсэг болох Бениний булан бий. Нийслэл нь Порто-Ново хот боловч засгийн газрын байгууллагууд нь тус улсын хамгийн том хот бөгөөд эдийн засгийн төв болох Котону хотод байрладаг.

Бенин улсын албан ёсны хэл нь франц. Гэхдээ фон, ёруба зэрэг нутгийн хэл өргөнөөр хэрэглэгддэг. Бенин нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Өмнөд Атлантын энхтайван хамтын ажиллагааны Бүс, Франц хэлт орнуудын олон улсын байгууллага, Сахел-Сахарын орнуудын нийгэмлэг, Африкийн нефть үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй.[2]

17-19 дүгээр зуунд тус бүс нутагт Даомейн вант улс, Порто-Новогийн хот-улсаас гадна хойд хэсгээр нь олон омог аймгууд оршиж байв. 17-р зуунаас эхэлсэн Транс-Атлантын боолын худалдааны үеэр нутгийн иргэдийг олноор нь олзолж, хөлөг онгоцоор Шинэ Ертөнц рүү зөөвөрлөдөг байсан тул Боолын эрэг гэх нэртэй болжээ. Боолчлолыг халсны дараа Франц улс тус оронд хяналтаа тогтоож, Францын Даомей хэмээн нэрийдэв. 1960 онд Даомей Францаас бүрэн тусгаар тогтнолоо олсны дараа ардчилсан засгийн газрууд, цэргийн эргэлтүүд, цэргийн засгийн газрууд ээлжлэн төр барьсан шилжилтийн үе иржээ.

Ийн явсаар 1975 онд Марксист-Ленинист үзэл баримжаатай Бүгд Найрамдах Бенин Ард Улс бий болж 1990 он хүртэл оршин тогтнож байгаад, 1990 онд олон намын тогтолцоот, өнөөгийн Бүгд Найрамдах Бенин Улс болон өөрчлөгджээ.[3]

Эшлэл[засварлах | edit source]

  1. World Population Prospects: The 2017 Revision. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division.
  2. "Benin – International Cooperation". Nation Encyclopedia (29 June 2010)
  3. Ibp Usa. Global Logistics Assessments Reports Handbook: Strategic Transportation and Customs Information for Selected Countries, p. 85. Int'l Business Publications, 2008. ISBN 0-7397-6603-1Script error: No such module "Check isxn".