Jump to content

Төмөр зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
ОХУ-ын 2ТЕ10У загварын зүтгүүрийн галт тэрэг
Берлин хотын трамвай нь хамгийн анхны цахилгаан хөдөлгүүртэй гудамжны галт тэрэг юм

Төмөр замын хөдөлгөөн нь зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тусгай төмөр замтай тээврийн хэрэгсэл буюу тээвэрлэгч төхөөрөмжийг хэлэх бөгөөд энэ нь зам тээврийн дэд бүтцийн чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн зам нь хоёр эгнээ бүхий төмөр зам эсвэл соронзон орны нөлөөгөөр дээр эсвэл доод байрлалтайгаар хөвүүлэх төмөр зам, агаарын дүүжин замтай болон мөн төмөр замгүй дээрээ байрлалтай цахилгаан дамжуулах шугамаас хамаарах замууд байдаг. Бараг ихэнх төмөр замын тэрэг нь ховил бүхий төмөр дугуйтай ба зэрэгцээ байрлалтай төмөр замд ховилоороо сууж чиглүүлэн явна. Энэхүү төмөр зам нь мод-, бетон- эсвэл төмөр дэрэнд дээр бэхлэгдэн холбогдсон байдаг. Зарим нэг цөөн тохиолдолд резин дугуйтай (жишээлбэл Парисын метроны зарим нэг шугам болон Майны Франкфуртын нисэх онгоцны буудлын дотоод зорчигч тээвэр) байх ба зам нь бетон хучилттай байдаг.

Механикаар чиглүүлэх системд төмөр замын тээврийн хэрэгсэл орох ба эдгээр нь дугуй-төмөр зам гэсэн системийг ашиглана. Үүнийг төмөр замын хөдөлгөөний систем ч гэж нэрлэх ба зүтгэгч тэргийг нь галт тэрэг гэнэ. Галт тэрэг нь нэг бол өөрийн гэсэн хөтлөгчтэй (Хөтлөх галт тэрэг) эсвэл тусгай зүтгэх толгойн тэргээр чирүүлэх буюу түлхэгдэн явна. Өөрийн гэсэн хөтлөх хөтлөгчгүй нэг газарт хатуу холбогдсон мотортой дүүжин төмөр замын цөөн тохиолдол бас байдаг.

Төмөр зам нь цахилгаан, дизель, турбин, уурын буюу хослуулсан зүтгүүртэй байдаг ажээ.

Төмөр замын тээвэр

[засварлах | кодоор засварлах]

Тусгай төмөр замтай хамгийн түгээмэл тархсан хэлбэр нь төмөр замын галт тэрэг юм. Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээнд хүн- болон ачааг хот дотор, хот хооронд эсвэл улс хоорондын тээвэрлэх зорилготойгоор ашиглана.

Төмөр замыг царигийн өргөнөөр нь хэвийн өргөнтэй (1435 мм) нарийн царигийн (1000 мм) болон өргөн царигт (жишээ нь: Монгол Улс, Оросын Холбооны Улс, Беларусь гэх мэт улсад 1520 мм, харин Испани, Португал зэрэг улсад 1668 мм өргөнтэй) гэж ялгана. Хүн тээврийн галт тэргийг тээвэрлэлтийн орон зай болон үргэлжлэх цаг хугацаанаас хамааран хотын (метро, трамвай зэрэг), орон нутгийн (хот хоорондын гал тэрэг) болон улс хоорондын (хурдны галт тэрэг) гэж ангилан ялгадаг.

Алдартай төмөр замын инженерүүд

[засварлах | кодоор засварлах]

1. Жорж Стефенсон (George Stephenson, 1781–1848, Их Британи) -“Төмөр замын эцэг” гэж нэрлэгддэг, 1825 онд Stockton–Darlington төмөр замыг байгуулсан. “Rocket” нэртэй анхны уурын зүтгүүрийг (1829) бүтээж, төмөр замын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн.

2. Роберт Стефенсон (Robert Stephenson, 1803–1859, Их Британи)-Жорж Стивенсоны хүү. Анхны орчин үеийн төмөр замын инженерүүдийн нэг. “Britannia Bridge” болон бусад төмөр замын гүүрийг барьж, төмөр замын дэд бүтцийг шинэчилсэн.

3. Изембард Кингдом Брунел (Isambard Kingdom Brunel, 1806–1859, Их Британи)- “Great Western Railway” төмөр замыг байгуулсан. Төмөр замын өргөн царигийг нэвтрүүлж, хурд, тав тухыг нэмэгдүүлж сайжруулсан. Том хэмжээний гүүр, хонгил, төмөр замын буудлуудын зураг төсөлд хувь нэмэр оруулсан.

4. Жон Жервис (John B. Jervis, 1795–1885, АНУ)-Америкийн төмөр замын инженер. “Stourbridge Lion” болон Америкийн анхны уурын зүтгүүрүүдийг хөгжүүлсэн. Том хотуудыг холбосон төмөр замын шугамын төлөвлөлт хийсэн.

5. Томас Брэсси (Thomas Brassey, 1805–1870, Их Британи)- Европ, Энэтхэг, Канад зэрэг олон оронд 10 мянга гаруй км төмөр замын барилгын төслийг удирдсан. XIX зууны хамгийн том төмөр замын гүйцэтгэгчдийн нэг.

6. Жеймс Ж. Хилл (James J. Hill, 1838–1916, Канад–АНУ)- “Том Жим” гэж алдаршсан. “Great Northern Railway” төмөр замыг байгуулж, АНУ-ын баруун хойд хэсгийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

7. Жорж Вестингауз (George Westinghouse, 1846–1914, АНУ)- Төмөр замын агаарын тоормос-ыг зохион бүтээсэн. Энэ нь осол аваар багасгаж, төмөр замын аюулгүй байдлыг асар их сайжруулсан.

 Commons: Төмөр замын хөдөлгөөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан