Майны Франкфурт
Майны Франкфурт
Frangford am Maa (Хессен) | |
|---|---|
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 50°06′38″N 08°40′56″E / 50.11056°N 8.68222°EСолбицол: 50°06′38″N 08°40′56″E / 50.11056°N 8.68222°E | |
| Улс | |
| Муж | Хессен |
| Захиргааны дүүрэг | Дармштадт |
| Тойрог | Хотын тойрог |
| Байгуулагдсан | 1-р зуун |
| Хуваалт | 16 бүсийн дүүргүүд (Ortsbezirke) 46 хотын дүүрэг (Stadtteile) |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Майк Йозеф[1] (СДН) |
| • Эрх баригч намууд | Ногоонууд / СДН / ЧАН / Вольт |
| Газар нутаг | |
| 248.31 км2 (95.87 бээр2) | |
| Өндөр | 112 м (367 фут) |
| Хүн ам (2024-12-31)[2] | |
| • Хот | 756,021 |
| • Нягтрал | 3,000/км2 (7,900/бээр2) |
| • Хотын бүс | 2,319,029[3] |
| • Бөөгнөрөл | 5,604,523[4] |
| Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 60306–60599, 65929–65936 |
| Залгах код | 069, 06101, 06109 |
| Улсын дугаар | F |
| Вэб сайт | frankfurt |
Майны Франкфурт (Герман: Frankfurt am Main [ˈfʁaŋkfʊʁt am ˈmaɪ̯n] ) хот нь 782.000 гаран хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор Хессен муждаа хамгийн томд нь тооцогдох ба улсдаа 5-р байранд ордог германы хот юм. Энэ хот нь Франкфурт-Райн-Майн нутгийн төв хот бөгөөд хүн амын төвлөрөлт нь ойролцоогоор 2,2 сая[5] орчим оршин суугчтай ба Райн-Майны метропол нутгийг тэр чигт тооцвол 5,5 сая болно.
Хотын нэр нь герман хэлээр Франкуудын гарам гэсэн утгатай. Эрт цагт франкуудын суурин газар байсан бөгөөд тэнд нь Майн голын гарам байдаг байжээ[6].
Майн голын эрэгт байрлах Франкфурт хот нь Германы санхүү, тээврийн төв бөгөөд Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв гэж хэлж болно. Тус хотод Европын Төв Банк, Германы Холбооны Банк, Франкфуртын Хөрөнгийн Бирж, Франкфуртын Худалдааны Төв болон хэд хэдэн арилжааны банк байрладаг. Франкфуртын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй олон улсын нисэх буудлуудын нэг бөгөөд Франкфуртын төв өртөө нь Европын хамгийн том зангилаа өртөөнүүдийн нэг болно.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс холбоотнуудын мэдэлд ороход Франкфурт нь Америкчуудын хяналтын бүст багтсан бөгөөд АНУ-ын Армийн Герман дахь төв штаб байрлаж байлаа.
Гадаадад "Франкфурт" гэвэл тус хотыг ойлгодог ч Германчууд Бранденбург мужид байх ижил нэртэй хотоос ялгахын тулд ихэвчлэн бүтэн нэрээр нь дууддаг байна.
- Франкфурт хотын захиргааны ордон
- Гётегийн талбайд байрлах Гётегийн хөшөө
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Франкфуртын нисэх буудал 1991–2020, туйлын үе 1949–одоо | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 16.2 (61.2) |
19.1 (66.4) |
24.7 (76.5) |
30.3 (86.5) |
33.2 (91.8) |
39.3 (102.7) |
40.2 (104.4) |
38.7 (101.7) |
32.8 (91.0) |
28.0 (82.4) |
19.1 (66.4) |
16.3 (61.3) |
40.2 (104.4) |
| Дундаж макс. °C (°F) | 12.1 (53.8) |
13.8 (56.8) |
19.0 (66.2) |
24.8 (76.6) |
28.9 (84.0) |
32.5 (90.5) |
34.1 (93.4) |
33.5 (92.3) |
27.8 (82.0) |
22.0 (71.6) |
16.6 (61.9) |
12.5 (54.5) |
35.6 (96.1) |
| Дундаж дээд °C (°F) | 4.9 (40.8) |
6.6 (43.9) |
11.4 (52.5) |
16.5 (61.7) |
20.4 (68.7) |
23.9 (75.0) |
26.1 (79.0) |
25.7 (78.3) |
20.8 (69.4) |
14.8 (58.6) |
8.9 (48.0) |
5.5 (41.9) |
15.5 (59.8) |
| Өдрийн дундаж °C (°F) | 2.7 (36.9) |
3.5 (38.3) |
7.2 (45.0) |
11.5 (52.7) |
15.5 (59.9) |
18.9 (66.0) |
20.8 (69.4) |
20.5 (68.9) |
15.7 (60.3) |
10.8 (51.4) |
6.5 (43.7) |
3.4 (38.1) |
11.4 (52.6) |
| Дундаж доод °C (°F) | 0.5 (32.9) |
0.4 (32.7) |
2.2 (36.0) |
5.4 (41.7) |
9.3 (48.7) |
12.8 (55.0) |
14.8 (58.6) |
14.4 (57.9) |
10.6 (51.1) |
6.7 (44.1) |
3.2 (37.8) |
0.4 (32.7) |
7.0 (44.6) |
| Дундаж мин. °C (°F) | −9.1 (15.6) |
−7.2 (19.0) |
−4.2 (24.4) |
−1.4 (29.5) |
2.2 (36.0) |
7.0 (44.6) |
9.5 (49.1) |
8.7 (47.7) |
5.1 (41.2) |
−0.1 (31.8) |
−3.2 (26.2) |
−7.7 (18.1) |
−11.2 (11.8) |
| Мин. температур °C (°F) | −21.6 (−6.9) |
−19.6 (−3.3) |
−13.0 (8.6) |
−7.1 (19.2) |
−2.8 (27.0) |
0.1 (32.2) |
2.8 (37.0) |
2.5 (36.5) |
−0.3 (31.5) |
−6.3 (20.7) |
−11.5 (11.3) |
−17.0 (1.4) |
−21.6 (−6.9) |
| Дундаж хур тунадас см (инч) | 44.0 (1.73) |
38.6 (1.52) |
38.7 (1.52) |
36.6 (1.44) |
60.4 (2.38) |
55.4 (2.18) |
63.5 (2.50) |
61.4 (2.42) |
47.7 (1.88) |
50.4 (1.98) |
47.3 (1.86) |
54.5 (2.15) |
598.5 (23.56) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) | 15.2 | 13.5 | 13.5 | 12.3 | 13.5 | 12.3 | 13.9 | 12.8 | 11.6 | 14.2 | 15 | 16.4 | 164.2 |
| Цастай дундаж өдөр (≥ 1.0 см) | 4.9 | 3.3 | 1 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.6 | 3.3 | 13.2 |
| Сарын дундаж нартай цаг | 52 | 79 | 136 | 192 | 219 | 227 | 235 | 225 | 165 | 104 | 51 | 40 | 1,725 |
| Эх сурвалж 1: Deutscher Wetterdienst[7] | |||||||||||||
| Эх сурвалж 2: NCEI (өдрийн макс ба мин, хур тунадастай болон цастай өдрүүд),[8] Infoclimat[9] | |||||||||||||
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Майны Франкфурт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Frankfurter Oberbürgermeister Feldmann endgültig abgewählt". Süddeutsche.de (Герман хэлээр). 11 November 2022. Архивласан огноо 11 November 2022. Татаж авсан: 11 November 2022.
- ↑ "Bevölkerung in Hessen am 31.12.2024 (Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2022)" (XLS) (Герман хэлээр). Хессений Статистикийн Газар.
- ↑ The FrankfurtRheinMain region – facts and figures (Memento 31. Нэгдүгээр сар 2017 цахим архивт) Архивлагдсан 31 Нэгдүгээр сар 2017 at the Wayback Machine Retrieved 18 January 2017
- ↑ Regional Monitoring 2015. Facts and Figures – FrankfurtRheinMain Metropolitan Region (Memento 31. Нэгдүгээр сар 2017 цахим архивт) Архивлагдсан 31 Нэгдүгээр сар 2017 at the Wayback Machine Retrieved 18 January 2017
- ↑ Archive copy (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт) Daten und Fakten – Regionalverband FrankfurtRheinMain PDF-Datei
- ↑ Room, Adrian (2006). Placenames of the world. McFarland. х. 135. Татаж авсан: 1 сарын 22.
{{cite book}}: Check date values in:|accessdate=(help); Unknown parameter|accessyear=ignored (|access-date=suggested) (help) - ↑ "Index of /Climate_environment/CDC/". Deutscher Wetterdienst (Герман хэлээр). Архивласан огноо 2023-05-31. Татаж авсан: 2026-05-05.
- ↑ "World Meteorological Organization Climate Normals for 1991-2020: Frankfurt Main" (CSV). National Oceanic and Atmospheric Administration. Архивласан огноо 2024-08-19. Татаж авсан: 2026-05-05.
- ↑ "Climatologie de l'année à Francfort" (Франц хэлээр). Infoclimat. Архивласан огноо 2023-10-19. Татаж авсан: 2026-05-05.

