Хессен

Хессен муж
муж
Хессен орон
 • германаар Land Hessen → «орон»
 • англиар State of Hesse → «муж улс»
 • оросоор Земля Гессен → «газар»

Сүлд туг

Сүлд тэмдэг
Холбооны Герман орон дахь Хессен муж улс
Улс орон Flag of Germany.svg Герман
Муж (орон) Хессен
Дотроо (26) Нэр бүхий 21 нутаг, 5 хот
Мужийн төв Висбаден
Газар нутаг 21,100 км²
Хүн ам 2011 онд 6,092,126 хүн
Нягт сийрэг 290 хүн/км²
Нутгийн олон Хессенийхэн
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)
Цахим хуудас hessen.de (германаар)

Хессен (герм. Hessen [ˈhɛsn̩]) — Герман улсын муж. Нутгийн өмнө зүгт орших Дармштадт (өмнөд Хессен) хотын ойролцоогоор хамгийн их хүн амын суурьшилтай, эдийн засгийн хувьд германдаа хамгийн хүчтэй хөгжсөн газар юм. Энэ муж улсын нийслэл нь Висбаден хот бөгөөд харин хамгийн олон хүн амтай, том хотын тоонд Майны Франкфурт хот ордог. Өнөөдрийн Хессен муж улс нь 1945 оны есдүгээр сарын 19-нд Хессений Их Херцогт Улс гэсэн нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас анхны ардчилсан хуулийг батлан хэрэгжүүлсэн муж улс юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Хессений түүх

Өнөөдрийн Хессен мужийг хуучны хаадуудын нутаг Хессений Ландграфт Улс, Эрбахын Гүнт Улс, Золмсын Вант Улс болон Нассаугийн ихэнх газар нутаг, Ханаугийн Гүнт Улс, Изенбургийн Гүнт Улс, Валдэкийн Вант Улс, Майнц болон Фулдагийн шашинтаны эзэмшил газар мөн чөлөөт эзэнт хотууд болох Майны Франкфурт, Фрийдберг, Гелнхаузен болон Ветцларын нутгуудыг нэгтгэсэнээр бий болжээ.