Jump to content

Хессений Их Гүнт Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хессений Их Херцогт Улс-с чиглүүлэгдэв)
Хессен ба Райны Их Гүнт Улс
Großherzogtum Hessen und bei Rhein (Герман)
1806–1918
Хессен улсын далбаа
Далбаа
Хессен улсын Сүлд
Сүлд
Уриа: Gott, Ehre, Vaterland
Бурхан, Нэр хүнд, Эх орон
Төрийн дуулал: Hessenlied
"Хессений дуу"
Хессений Их Гүнт Улс (1815–1866)
Хессений Их Гүнт Улс (1815–1866)
Төлөв
НийслэлДармштадт
Нийтлэг хэлХессений Герман
Шашин
Төр засагҮндсэн хуульт хаант засаг
Их Гүн 
 1806–1830 (анхны)
I Людвиг
 1892–1918 (сүүлчийн)
Эрнст Людвиг
Сайд-Ерөнхийлөгч 
 1821–1829 (анхны)
Карл Гролман
 1906–1918 (сүүлчийн)
Кристиан Эвальд
Хууль тогтоох байгууллагаЛандштанде
Түүхэн эрин
 Байгуулагдсан
8 сарын 13, 1806
11 сарын 9, 1918
Газар нутаг
1806[1]9,300 км2 (3,600 миль2)
18158,345 км2 (3,222 миль2)
18667,682 км2 (2,966 миль2)
1910[2]7,688.36 км2 (2,968.49 миль2)
Хүн ам
 1806[3]
546,000
 1889[4]
968,000
 1910[5]
1,282,051
Өмнө нь
Дараа нь
Хессен-Драмштадтын Ландграфт Улс
Ариун Ромын Эзэнт Гүрэн
Хессений Ард Улс

Хессений Их Гүнт Улс (Герман: Großherzogtum Hessen [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈhɛsn̩]) бас Хессен-Дармштадтын Их Гүнт Улс хэмээгдэх улс нь 1806 оноос 1919 оныг хүртэл оршин тогтножээ. Тус улс нь 1806 онд Эзэнт Гүрний Улс болох Хессен-Драмштадтын Ландграфт Улсаас бий болжээ. Улсын ноён нь Хессений ордноос гаралтай бөгөөд эзэмшил нутгаа Райны зүүн талаар нь өргөтгөн, хуучин тэнд нь байсан зүүн Райн дахь Пфальцийн Гүнт Улсыг дуурайн «Райн дахь Хессений Их Херцог» хэмээн цоллуулах болов. Нийслэл ба ордон байх хот нь Дармштадт байсан ба бусад чухал хотуудын тоонд Майнц, Оффенбах, Вормс, Гийзен зэрэг байв.

Энэхүү Их Гүнт Улс нь 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны гишүүн улс байв. Майн мөрний хойд талаар орших нутаг дэвсгэрийнхээ хамтаар 1867 оноос 1870 оныг хүртэл Хойд Германы Холбооны гишүүн улс, 1871 оноос 1919 оныг хүртэл Германы Хаант Улсын гишүүн улс байлаа. Ваймарын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан даруй тус улсыг Хессений Ард Улс болгон өөрчилсөн нь өнөөгийн Хессен Муж Улсын өмнөх улс болсон юм.

Их Гүнт Улсын Райн мөрний баруун талын хэсэг нь одооны Хессен Муж Улсын өмнө ба дунд нутгаас Умард Хессений Франкенберг хүртэл, Райн мөрний зүүн талын нутагт нь өнөөгийн Райнланд-Пфальц Муж Улс багтаж байв. Райн, Майн мөрний ба Веттераугийн тэгш талаас гадна дундад нурууны нуруу Фогелсберг, Хессений Арын Нутаг хэмээн нэрлэгдэх газар болон Оденвалд улсын нутаг дэсвгэрт багтаж байв.

Физик газар зүй

[засварлах | кодоор засварлах]

Улсын нутаг дэвсгэр нь хэд хэдэн жижиг эксклавуудыг эс тооцвол хоёр том нутгаас бүрдэх ба үүнд: умард талд Дээд Хессен аймаг, өмнө талд Штаркенбург, Райнхессен. Энэ хоёр тусдаа бүс нутаг нь нарийхан эх газраар тусгаарлагдах ба энэхүү зааглах нутаг урьд нь Нассау, Франкфурт, Хессений Вант Улсуудад харьяалагдаж байгаад 1866 оноос хойш Прусст хамаарах болжээ. Нутаг дэвсгэрийн 25 % нь ой модоор хучигдсан.[6]

Дээд Хессен талдаа усан тээвэр хийчихмээр томоохон гол мөрөн байхгүй ч олон тооны жижиг гол горхитой.[7] Улсын хэмжээний цорын ганц томоохон байгууллага нь Гийзений Улсын Их Сургууль байлаа. Харин Штаркенбург ба Райнхессен талдаа бол Райны тэгш тал дээр ихээхэн хэмжээгээр жимс, усан үзмийн тарилантай. Түүнээс гадна усан тээвэр хийх бололцоо бүхий Райн, Майн гэсэн хоёр том мөрөн орших бөгөөд эдгээр нь төмөр замын тээвэр хөгжихийн өмнө чухал тээврийн замын үүрэг гүйцэтгэж байв. Шинээр бүтээн байгуулагдаж буй аж үйлдвэрийн салбарууд энд төвлөрөх болсноос гадна улсын нийслэл бөгөөд гүнгийн ордон байх Дармштадт, аж үйлдвэрийн том хот Оффенбах, хамгийн том бөгөөд чухал худалдааны хот болох Майнц энд байдаг.[8]

Улс төрийн газар зүй

[засварлах | кодоор засварлах]

Улсын нутаг баруун талаараа Пруссийн Райн аймаг, Нассаугийн Гүнт Улс (1866 оноос Пруссийн Хант Улсад харьяалагдах болсон), Вестфален аймагтай, хойд талаараа Хессений Вант Улс болон 1866 оноос эхлэн Пруссийн Хант Улстай, дорно талаараа Баварийн хаант улстай өмнөд талаараа Бадентай хиллэнэ. Эксклав Вимпфен хотоороо Вюртембергтэй бас хиллэнэ. Нутгийн дунд ба өмнөд хэсгүүдэд нь Чөлөөт хот Франкфурт ба Хессений Вант Улс орших ба эдгээр нь 1866 оноос хоёулаа Пруссийн Хант Улсад харьяалагдах болжээ.

Наполеон Бонапарт Хессен-Драмштадтын Ландграфт Улсыг их гүнт өргөмжлөв. 1806 оны наймдугаар сарын 13-нд[9] ландграф Хессен-Дармштадтын X Людвигийг эндээс эхлэн Их гүн Людвиг хэмээн цоллох болсон нь түүний хувьд ганцхан хэргэм ахисны баяр биш харин Райны Холбооны гэрээгээр газар нутгаа тэлсэн давхар баяр байв. Үүний цаад шалтгаан нь их гүн хэргэм авахын өмнө буюу ландграф байхдаа Пруссээр хамгаалуулан Францаас холдох бодлого баримталж байсан нь Аустерлицийн тулалдааны дараа гэхэд эсрэгээр эргэн ландграфт улс мөхөл рүүгээ ирж байгаа нь ойлгомжтой байв. Гэвч эцсийн мөчид улсын гүн Наполеонд цэрэг нийлүүлсний ач гавьяа байжээ.[10] Тус ландграфт улс нь өөр 15 улсын хамтаар Герман Үндэстний Ариун Ромын Эзэнт Улсаас гарч Райны Холбоонд элсэв.

Хессен-Драмштадтын Ландграфт Улс нутаг дэвсгэрээ тэлэхээ өмнө нь райны баруун талын нутагт нь 210.000 оршин суугчтай[11] байсан бол 1806 онд нутгаа тэлсний дараах үеийн оршин суугчдын тоо 546.000 орчим болон өсчээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын нутаг дэсвгэр нь хамгийн томоор тэлсэн буюу ойролцоогоор 9.300 км² болжээ.[12]

  • Ulrich Brand (Schriftleitung): Verordnungen und Gesetzestexte zum Maß- und Gewichtswesen im Großherzogtum Hessen-Darmstadt. 1817–1870 = Bad Emser Hefte zur Maß- und Gewichtskunde 92 = Auszüge aus Friedrich Wilhelm Grimm: Vollständige Darstellung des Maß- und Gewichts-Systems im Großherzogthum Hessen […]. Darmstadt 1840 sowie einige ergänzende Texte bis 1870. Verein für Geschichte, Denkmal- und Landschaftspflege e. V. Bad Ems, Bad Ems o. J. ISSN 1436-4603
  • Thomas Lange: Hessen-Darmstadts Beitrag für das heutige Hessen = Hessen. Einheit aus der Vielfalt, 3. 2. Auflage. Hessische Landeszentrale für politische Bildung, Wiesbaden 1998. ISBN 978-3-927127-12-8
 Commons: Grand Duchy of Hesse – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Franz/Fleck/Kallenberg: Großherzogtum Hessen, х. 693 (166 Quadratmeilen).
  2. Willkommen bei Gemeindeverzeichnis.de
  3. Franz/Fleck/Kallenberg: Großherzogtum Hessen, х. 693 (166 Quadratmeilen).
  4. Майэр, х. 53.
  5. Willkommen bei Gemeindeverzeichnis.de
  6. Mayer, Bd. 1, S. 55.
  7. Mayer, Bd. 1, S. 54.
  8. Mayer, Bd. 1, S. 54f.
  9. Patent, die Deklaration der Hessen-Darmstädtischen Lande zu einem souveränen Großherzogtum betreffend vom 13. August 1806. In: Großherzoglich Hessische Verordnungen, Heft 1 (1806–1808), Darmstadt 1811, S. 1.
  10. Franz/Fleck/Kallenberg: Großherzogtum Hessen, S. 686–690.
  11. Franz/Fleck/Kallenberg: Großherzogtum Hessen, S. 685.
  12. Franz/Fleck/Kallenberg: Großherzogtum Hessen, S. 693 (166 Quadratmeilen).