Их херцог

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Их херцогийн титэм

Их херцог (герм. Großherzog, фр. Grand-duc, англ. Grand duke, итал. Grandúca, лат. magnus dux) нь европын сурвалжит язгууртны цол бөгөөд херцог ба хан хоёрын дундах цол юм. Түүний эзэмшил нутаг дэвсгэрийг Их Херцогт Улс гэх. Удам залгах хунтайжийг «өв залгах их херцог» гэнэ.

Үүсэл ба хөгжил[засварлах | edit source]

Византын Эзэнт Гүрний үеийн сүүлээр энэхүү их херцог цол нь цэргийн эрэмбэд их дук гэх нэрээр хэрэглэгдэж байв.

Шинэ эриний өмнөх үе[засварлах | edit source]

Ромын их хамба лам V Пий 1569 онд Флоренцын херцог I Козимод Тосканагийн их херцог цолыг олгосон нь 1699 оныг хүртэл урдаа «эрхэм дээд хантан» гэсэн угтвартай байв. 19-р зууны эхэн үеийг хүртэл Тоскана нь дэлхий дээрх анхны бөгөөд цорын ганц Их Херцогт Улс байлаа. 1737 онд Медичи овгийнхны удам тасарснаар их херцог цол ба улсыг нь европын гүрнүүдийн шийдвэрээр тэр хүртэл Лотарингийн херцог байсан I Франц Стефанд (сүүлд нь герман үндэстний ариун ромын эзэнт гүрний хаан болсон) шилжүүлэн өгчээ. Тэрбээр Хабсбургийн өв залгамжлагч Мариа Терезиаг хатнаа болгосноор Хабсбург-Лотарингийн хааны удмын өвөг дээдэс болжээ. Түүнийг нас барсны дараа 1765 оноос дундаа завсартайгаар 1859 оныг хүртэл хоёр дахь хүүгийн удам нь Тосканагийн Их Херцогт Улсыг захирч байгаад, 1860 онд Итали Их Британийн мэдэлд шилжсэн юм.

Шинэ эрин[засварлах | edit source]

19-р зууны эхээр л I Наполеон их херцог цолыг ялангуяа түүний санаачлагаар байгуулагдсан германы Райны Холбооны ноёдод олгосноор европоор тарах нөхцөл бүрджээ. Эхэндээ Наполеоны эмэгтэй дүү Каролине Бонапарт түүний нөхөр бөгөөд хааны хүргэн болсон Иоахим Мюратийг Райны Холбоо байгуулагдсан зун буюу 1806 оны зун Клеве ба Бергийн их херцог (1806 оны гуравдугаар сарын 15-нд Клеве ба Берг херцогтой улс болж цол дэвшсэн) болох ёстой шаардсан ажээ. Үүнтэй зэрэгцэн Райны Холбооны гишүүн улсууд болон Хессен-Дармштадт улсын гүн, Баден ба Вюрцбургийн их вангууд бүрэн эрхт улсын вангууд тул адилхан их херцог болох ёстой хэмээн дэвшицгээв. Түүний дараа 1810 онд бас нэгэн их херцогт улс бий болсон нь Франкфурт байв. Напелеон хаан ширээнээсээ унасантай зэрэгцээд Берг ба Франкфуртын Их Херцогт Улсууд (1813 онд), мөн Вюрцбургийн Их Херцогт Улс (1814 онд) нурсан бол, Хессен ба Бадены Их Херцогт Улсууд 1918 оныг хүртэл оршин тогтнов.

Aвстрийн хаан 1815 оноос эхлэн Тосканагийн (улсаа захирах эрхгүй) их херцог, мөн булаан эзэлж нэгтгэсэн Краков хотын (захирах эрхтэй) их херцогийн үүргийг хавсран гүйцэтгэж байв. Пруссийн хан нь Доод Райн ба Познанийн их херцог, Хессен-Касселын Гүнт Улсын их ван, Фулдагийн их херцог гэсэн давхар цолтой байв.

Люксембург нь 1918 оноос хойш өнөөг хүртэл их херцогтой байгаа дэлхий дээрх цорын ганц улс юм.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Grand Dukes – Викимедиа зураг, бичлэг, дууны сан