Jump to content

Познань

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Познань
Poznań
Познань, Польш
Познань
Познань
Солбицол: 52°24′30″N 16°56′01″E / 52.40833°N 16.93361°E / 52.40833; 16.93361Солбицол: 52°24′30″N 16°56′01″E / 52.40833°N 16.93361°E / 52.40833; 16.93361
Улс Польш
МужИх Польш
ТойрогХотын тойрог
Байгуулагдсан10-р зуун
Хотын эрх1253
Хотын захиргааПознань хотын захиргаа
Дүүрэг42 хороолол
Засаг захиргаа
  БиетПознань хотын зөвлөл
  Хотын даргаЯцек Яськовяк (KO)
  Польшийн СеймПознань
Газар нутаг
261.91 км2 (101.12 бээр2)
  Бөөгнөрөл
2,162 км2 (835 бээр2)
Хамгийн өндөр цэг
154 м (505 фут)
Хамгийн нам цэг
60 м
Хүн ам
 (2024 оны 12 сарын 31)
  Хотын тойрог536,151 (5-д)[1]
  Нягтрал2,063/км2 (5,340/бээр2)
  Бөөгнөрөл
1,029,021[2]
Иргэдийн нэршилПознаньчууд
ДНБ
  Хотын тойрог€14.965 тэрбум (2020)
  Бөөгнөрөл€28.603 тэрбум (2021)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код
60-001 - 61–890
Бүсийн дугаар+48 61
Улсын дугаарМужийн зам
Вэб сайтwww.poznan.pl
Албан нэрПознань – хотын түүхэн төв
Бүртгэгдсэн2008-11-28
Эшлэл ду.Dz. U., 2008, 219-р бодь, Ду. 1401[5]

Познань (пол. Poznań [ˈpɔznaɲ] сонсох, герман. Posen ) — Польшийн Их Польш мужийн төв хот юм. Ойролцоогоор 540.000 хүн амтай бөгөөд үүгээрээ улсдаа тавдугаарт жагсдаг. Познань нь Ватра голын эрэг дээр орших бөгөөд Адам Мицкевичийн нэрэмжит Улсын их сургуультайгаас гадна худалдаа, аж үйлдвэр, соёл, судалгааны чухал төв юм.[6]

2016 онд Европын соёлын нийслэлд нэр дэвшиж байв.

Познань хот бол Их Польшийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд Геч, Гнежно хотуудтай удаан хугацаанд ноёрхлын төлөө өрсөлдөж ирсэн. Польшийн төрийг үндэслэгч I Миешко үүнийг өөрийн оршин суух газруудын нэг болгон сонгосон; тэрээр энд баптисм хүртсэн байх магадлалтай. Домогт өгүүлснээр, тус хотын сүмд "Зоригт" хочтой I Болеслав болон бусад эртний Польшийн захирагчдыг оршуулсан гэдэг. III Болеславын гэрээслэлийн дагуу Познань нь 1138 онд тусдаа Их Польш гүнтийн нийслэл болжээ.

Шведийн довтолгоо, үе үе гардаг тахал, аймшигт үерийн улмаас Познань хотын хүн ам 1600-1730 оны хооронд гурав дахин буурсан. Польш-Литвын Хамтын нөхөрлөлийн хоёрдугаар хуваагдлын үед (1793) Познань хот Пруссын бүрэлдэхүүнд багтжээ.

Пруссын засаглалын үед Познань хот сүйрлээс сэргэж, эдийн засгийн өсөлтөө сэргээсэн байна. Германы засаг захиргааны анхны арга хэмжээний нэг нь хотын дэд бүтцийн хөгжилд саад болж байсан дундад зууны үеийн ханыг нураах явдал байв. 1815 оноос Познань нь хагас автономит Познань Их Гүнт улсын төв болж, 1848 онд Пруссын Позен муж болгон хувиргасан. Германчлах бодлогын хүрээнд угсаатны германчуудыг тус мужид суурьшихыг уриалсан бөгөөд 1867 онд тэд хотын хүн амын 38%-ийг эзэлж байжээ.

1918-1919 оны Их Польшийн бослогын дараа Познань хот нь дахин байгуулагдсан Польш улсын нэг хэсэг болжээ. Дэлхийн 2-р дайн эхэлмэгц Германы цэргүүд хотыг эзлэн авч (1939 оны 9-р сарын 10) Рейхэд нэгтгэв.

1945 оны 2-р сарын 23-нд Зөвлөлтийн цэргүүд бүслэгдсэн Познань цайз хот руу довтлов. Дайны үеэр хотын барилгуудын 55% нь ихээхэн эвдэрч, бүрэн сүйдсэн байв. Дайны дараа германчуудыг хотоос нүүлгэн шилжүүлжээ.

Польшийн баруун хэсэгт орших томоохон худалдаа, аж үйлдвэр, боловсролын төв бөгөөд механик инженерчлэл, хүнс боловсруулах, резин, үнэртэн, шил, хөнгөн үйлдвэрийн салбарууд сайн хөгжсөнөөрөө сайрхдаг.

Познань хотод германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen", японы дугуй үйлдвэрлэгч "Bridgestone", болон польшийн автобус, тролейбус, трамвай үйлдвэрлэгч "Solaris Bus & Coach" компани байдаг.

Тус хот нь Познань-Лавица гэдэг олон улсын нисэх онгоцны буудалтай[7]. Төмөр замын 5 чиглэлийн зангилаа хот юм. Познань хотоор А2- автозам өнгөрч Германы хилээс цааш Берлин ордог А12 замтай нийлдэг.

Польшийн Драмын театр 1875 оноос хойш тус хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 1910 онд Познань дуурийн театр, 1956 онд Познань хотод Хөгжмийн театр тус тус нээгдсэн. 1947 онд Филармонийн нийгэмлэг нээгдсэн байна.

Газар зүйн байршил

[засварлах | кодоор засварлах]

Польшийн түүхэн төв Познань хотын дундуур Варта гол урсан өнгөрөх бөгөөд улсынхаа нийслэл Варшаваас баруун зүгт 310 орчим километрийн зайд, Вроцлав хотоос умард чигт 180 километрийн зайтай оршдог.

Хотын захиргааны бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Хот 5 том хотын дүүрэгт хуваагдана:

  • Грунвалд, хүн ам 125.500, газар нутаг 36,2 км²
  • Ежице, хүн ам 81.300, газар нутаг 57,9 км²
  • Нове Миасто, хүн ам 142.200, газар нутаг 105,1 км²
  • Старе Миасто, хүн ам 161.200, газар нутаг 47,1 км²
  • Вилда, хүн ам 63.800, газар нутаг 15,0 км²
Цаг уурын мэдээлэл: Познань (Познань нисэх буудал), өндөр: 83 м or 272 фут, 1991–2020 оны хэвийн, туйлын үе 1951–одоо
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 15.8
(60.4)
18.1
(64.6)
24.0
(75.2)
30.5
(86.9)
31.8
(89.2)
38.0
(100.4)
38.2
(100.8)
37.1
(98.8)
34.6
(94.3)
27.9
(82.2)
19.9
(67.8)
15.6
(60.1)
38.2
(100.8)
Дундаж макс. °C (°F) 9.3
(48.7)
11.1
(52.0)
17.3
(63.1)
24.2
(75.6)
27.7
(81.9)
31.5
(88.7)
32.6
(90.7)
32.3
(90.1)
26.9
(80.4)
21.3
(70.3)
14.0
(57.2)
10.1
(50.2)
34.3
(93.7)
Дундаж дээд °C (°F) 2.1
(35.8)
3.7
(38.7)
8.1
(46.6)
15.0
(59.0)
19.8
(67.6)
23.1
(73.6)
25.2
(77.4)
24.9
(76.8)
19.5
(67.1)
13.3
(55.9)
7.1
(44.8)
3.2
(37.8)
13.8
(56.8)
Өдрийн дундаж °C (°F) −0.4
(31.3)
0.5
(32.9)
3.8
(38.8)
9.5
(49.1)
14.1
(57.4)
17.5
(63.5)
19.5
(67.1)
19.1
(66.4)
14.3
(57.7)
9.1
(48.4)
4.4
(39.9)
0.9
(33.6)
9.4
(48.9)
Дундаж доод °C (°F) −2.9
(26.8)
−2.4
(27.7)
0.0
(32.0)
4.0
(39.2)
8.4
(47.1)
11.9
(53.4)
14.1
(57.4)
13.7
(56.7)
9.6
(49.3)
5.4
(41.7)
1.8
(35.2)
−1.4
(29.5)
5.2
(41.4)
Дундаж мин. °C (°F) −13.5
(7.7)
−11.6
(11.1)
−7.8
(18.0)
−3.4
(25.9)
0.9
(33.6)
5.8
(42.4)
8.6
(47.5)
7.2
(45.0)
2.6
(36.7)
−2.8
(27.0)
−5.6
(21.9)
−10.1
(13.8)
−16.1
(3.0)
Мин. температур °C (°F) −28.5
(−19.3)
−28.0
(−18.4)
−21.4
(−6.5)
−8.6
(16.5)
−3.9
(25.0)
0.5
(32.9)
3.8
(38.8)
3.2
(37.8)
−1.7
(28.9)
−8.3
(17.1)
−15.2
(4.6)
−24.9
(−12.8)
−28.5
(−19.3)
Дундаж хур тунадас см (инч) 37.7
(1.48)
30.7
(1.21)
39.9
(1.57)
38.6
(1.52)
53.8
(2.12)
57.5
(2.26)
84.4
(3.32)
55.9
(2.20)
41.2
(1.62)
35.4
(1.39)
33.6
(1.32)
40.1
(1.58)
538.9
(21.22)
Average extreme snow depth см (инч) 3.9
(1.5)
4.2
(1.7)
2.5
(1.0)
0.6
(0.2)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.1
(0.0)
1.3
(0.5)
3.2
(1.3)
4.2
(1.7)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) 16.47 13.10 13.40 10.20 12.17 12.43 13.60 12.23 10.67 12.93 13.37 16.50 157.06
Цастай дундаж өдөр (≥ 0 cm) 12.7 10.0 4.0 0.4 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 1.7 6.8 35.7
Дундаж харьцангуй чийгшил (%) 86.9 83.2 76.5 66.8 67.4 68.0 68.6 69.6 76.6 82.7 88.3 88.5 76.9
Сарын дундаж нартай цаг 50.8 71.8 123.1 211.1 255.4 257.3 268.5 252.7 165.2 112.7 53.9 36.6 1,859
Эх сурвалж 1: Цаг уур, усны менежментийн хүрээлэн[8][9][10][11][12][13][14][15]
Эх сурвалж 2: Meteomodel.pl (records, relative humidity 1991–2020)[16][17][18]

Хамтын ажиллагаатай хотууд

[засварлах | кодоор засварлах]

Познанийн хамтрагч түнш гадаад хотууд:[19]

Хот Улс Хэзээнээс
Ассен  Нидерланд 1992 оноос хойш
Брно  Чех 1966 оноос хойш
Дьёр  Унгар 2008 оноос хойш
Йювяскюля  Финланд 1979 оноос хойш
Кутаиси  Гүрж 1992 оноос хойш
Наблус  Палестин 1997 оноос хойш
Ноттингемшир  Нэгдсэн Хаант Улс 1994 оноос хойш
Посуэло де Аларкон  Испани 1992 оноос хойш
Раанана  Израил 1995 оноос хойш
Ренн  Франц 1998 оноос хойш
Толидо  Америкийн Нэгдсэн Улс 1991 оноос хойш
Ханновер  Герман 1979 оноос хойш
Харьков  Украин 1998 оноос хойш
Шэньжэнь  Хятад 1993 оноос хойш
 Commons: Познань – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Познань – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Wikivoyage: Познань – Аяллын хөтөч
  1. Архивлагдсан 2025-06-20 at the Wayback Machine (Польш хэлээр)
  2. "Poznań Metropolia" (PDF). metropoliapoznan.pl (Польш хэлээр). 2018. Эх хувилбараас (PDF) архивласан: 2021-07-20.
  3. "Gross domestic product (GDP) at current market prices by metropolitan regions". ec.europa.eu.
  4. "Gross domestic product (GDP) at current market prices by NUTS 3 regions". ec.europa.eu.
  5. Загвар:Cite Polish law
  6. www.poznan.pl
  7. "Port Lotniczy Poznań-Ławica". Эх хувилбараас архивласан: 2017-11-10. Татаж авсан: 2017-11-10.
  8. "Średnia dobowa temperatura powietrza". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2021-12-03. Татаж авсан: 2026-05-05.
  9. "Średnia minimalna temperatura powietrza". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-15. Татаж авсан: 2026-05-05.
  10. "Średnia maksymalna temperatura powietrza". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-15. Татаж авсан: 2026-05-05.
  11. "Miesięczna suma opadu". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-09. Татаж авсан: 2026-05-05.
  12. "Liczba dni z opadem >= 0,1 mm". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-15. Татаж авсан: 2026-05-05.
  13. "Średnia grubość pokrywy śnieżnej". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-15. Татаж авсан: 2026-05-05.
  14. "Liczba dni z pokrywą śnieżna > 0 cm". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-21. Татаж авсан: 2026-05-05.
  15. "Średnia suma usłonecznienia (h)". Normy klimatyczne 1991-2020 (Польш хэлээр). Цаг уур, усны менежментийн хүрээлэн. Архивласан огноо 2022-01-15. Татаж авсан: 2026-05-05.
  16. "Poznań Absolutna temperatura maksymalna" (Польш хэлээр). Meteomodel.pl. 2018-04-06. Татаж авсан: 2026-05-05.
  17. "Poznań Absolutna temperatura minimalna" (Польш хэлээр). Meteomodel.pl. 2018-04-06. Татаж авсан: 2026-05-05.
  18. "Poznań Średnia wilgotność" (Польш хэлээр). Meteomodel.pl. 2018-04-06. Татаж авсан: 2026-05-05.
  19. Miasta partnerskie: Wprowadzenie. In: poznan.pl. хандсан 19. Нэгдүгээр сар 2015 (polnisch).