Ханновер
Харагдац
Ханновер
| |
|---|---|
Ханновер бүсийн тойрог дахь Ханноверын байршил | |
| Улс | |
| Муж | Доод Саксон |
| Тойрог | Ханновер бүс |
| Хуваалт | 13 дүүрэг |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга (2019–27) | Белит Онай[1] (Ногоонууд) |
| • Эрх баригч намууд | СДН / Ногоонууд |
| Газар нутаг | |
| • Хот | 204.01 км2 (78.77 бээр2) |
| Өндөр | 55 м (180 фут) |
| Хүн ам (2021-12-31)[2] | |
| • Хот | 535,932 |
| • Нягтрал | 2,600/км2 (6,800/бээр2) |
| • Бөөгнөрөл | 1,119,032 |
| Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 30001–30669 |
| Залгах код | 0511 |
| Улсын дугаар | H |
| Вэб сайт | www |
Ханновер (Герман: Hannover) нь Германы Доод Саксон мужийн нийслэл хот юм. Лайне голын эрэг дээр оршино.
Ханновер хот Хойд тэнгис хүртэл 160 км, Балтын тэнгис хүртэл 200 км бөгөөд Берлин хотоос баруун зүгт 292 км зайд оршдог.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Ханновер хотын хүн амын өсөлт он жилүүдээр | |||||
|---|---|---|---|---|---|
| 1190 | 1350 | 1435 | 1766 | 1811 | 1848 |
| 1500 | ↗4000 | ↗5000 | ↗11 874 | ↗16 816 | ↗28 233 |
| 1871 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1920 |
| ↗87 626 | ↗122 843 | ↗163 593 | ↗235 666 | ↗302 375 | ↗400 300 |
| 1930 | 1940 | 1950 | 1961 | 1970 | 1980 |
| ↗445 200 | ↗474 800 | ↘444 296 | ↗574 481 | ↘522 098 | ↗534 623 |
| 1987 | 1995 | 2001 | 2011 | 2012 | 2014 |
| ↘494 864 | ↗523 147 | ↘516 415 | ↘509 485 | ↗514 137 | ↗523 642 |
| 2015 | 2016 | 2017 | 2018 | 2021 | |
| ↗532 163 | ↗532 864 | ↗535 061 | ↗538 068 | ↘535 932 | |
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1150 — Ханновер суурингийн тухай анх дурдагдсан.
- 1215 — Лауэнрод цайзын тухай анх дурдсан байдаг.
- 1241 — Хотод Магдебургийн эрх олгогдсон.
- 1256 — Хотын зөвлөл Ариун Сүнсний эмнэлгийг байгуулсан.
- 1526 — Орон нутгийн алдартай хөнгөн шар айраг хийсэн.
- 1533 — Шинэчлэл болж Католик сүмийн зөвлөл Хильдесхайм руу зугтсан. Хотын хүн ам 19-р зууны дунд үе хүртэл зөвхөн Лютеран шашинтнууд хэвээр байв.
- 1626 — Ханновер хотын хүн амын гуравны нэг нь тахлаар нас барсан.
- 1701 — Софи гүнж (Kurfürstin Sofie)-ийг Их Британийн хааны үе залгамжлагч гэж зарласан.
- 1714 — курфюрст Георг-Людвик (1698—1727) I Жорж нэрээр Их Британийн хаан болсон. Их Британитай хувийн холбоотой болоод 1837 он хүртэл үргэлжилсэн.
- 1732 — Ханноверт «Wöchentliche hannoversche Intelligenz-Zettel» хэмээх анхны сонин гарсан.
- 1803 - Францын цэргүүд Ханноверыг 10 жилийн турш эзэлсэн. Хэсэг хугацаанд энэ хот нь Наполеоны ах Жером Бонапартын захирч байсан Вестфалийн хаант улсын нэг хэсэг болжээ.
- 1843 — Ханновер-Лерте хотын хооронд анхны төмөр зам тавигдсан.
- 1866 — Прусс улс Ханноверын хаант улсыг өөртөө нэгтгэв. Энэ хот нь Пруссын Ханновер мужийн нийслэл болжээ. V Георг хаан тус улсаас явав.
- 1887 — Эмил Берлинер граммофон зохион бүтээжээ.
- 1902 — Дэлхийн анхны өөрөө явагч гал унтраах машин ажиллаж эхлэв.
- 1905 — Германы анхны урсах тууз буюу конвейерийг Бахлсений чихрийн үйлдвэрт ашиглалтад оруулав.
- 1916 — Миттелландын суваг Рейн-Ханноверын хэсэгт ажиллаж эхлэв.
- 1924 — Ханомаг компани "Коммисброт" авсаархан машины олноор үйлдвэрлэж эхлэв. Ханноверт радио нэвтрүүлэг эхлэв.
- 1933 — Германы Үндэсний социалист ажилчны намынхан засгийн эрхэнд гарав. Коммунистууд болон Социал Демократууд хавчигдаж, алагдсан. Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглов.
- 1939 — 60,000 орчим хоригдлыг хотын үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхлүүлсэн.
- 1943 — Ханновер хот орчим Ахлем, Лиммер, Мисбург, Стокенд хорих лагеруудыг байгуулав.
- 1944 — Лангенхагены хорих лагерь байгуулагдав.
- 1946 он - Ханновер нь Британийн бүсэд орж, шинээр байгуулагдсан Доод Саксони мужийн нийслэл болжээ.
- 1965 — Анхны газар доорх өндөр хурдны трамвайн шугамын барилгын ажил эхэлсэн.
- 1974 — Ханновер хотод Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдсан.
- 2001 — Ханновер хотод мөсөн дээрх хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүний дотор шигшээ тоглолтыг зохион байгуулав.
- 2006 — Сэргээн засварласан цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болон шөвгийн наймын тоглолтууд болсон.
Ханновер хотод төрсөн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Ханна Арендт (1906—1975) — еврей гаралтай Герман-Америкийн гүн ухаантан, улс төрийн онолч болон түүхч, тоталитар дэглэмийн онолыг үндэслэгч.
- Рудольф Аугштайн (1923—2002) — сэтгүүлч, алдарт «Шпигель» сэтгүүлийг үүсгэн байгуулагч.
- Иван Григорьевич Бакмейстер (1732—1788) — ном цуглуулагч, Оросын ШУА-ийн номын санч.
- Эмиль Берлинер (1851—1929) — Америкийн зохион бүтээгч, граммофон зохиогч.
- Франк Ведекинд (1864—1918) — яруу найрагч ба зохиолч, экспрессионизмын түүчээ.
- Отто Зандер (1941—2013) — жүжигчин.
- Август Вильхельм Иффланд (1759—1814) — жүжигчин, зохиолч бөгөөд найруулагч.
- Паскуаль Йордан (1902—1980) — физикч бөгөөд математикч.
- Теодор Лессинг (1872—1933) — гүн ухаантан, нийтлэгч. Нацизмын анхны хэлмэгдэгсдийн нэг.
- Тео Линген (1903—1978) — хошин шогийн жүжигчин, найруулагч бөгөөд зохиолч.
- Луиза Августа Вильгельмина Мекленбургийн Амалия (1776—1810) — Мекленбург-Стрелицкийн гүнж, III Фридрих Вильхельмын эхнэр. Оросын эзэн хаан II Александрын эмэг эх.
- Клаус Майне (1948) — рок-дуучин, гитарчин бөгөөд дууны үг зохиогч, Scorpions хамтлагийн гишүүн.
- Лена Майер-Ландрут (1991) — дуучин, Осло хотод болсон Евровидение-2010 тэмцээнд түрүүлэгч.
- Отто Мейергоф (1884—1951) — еврей гаралтай биохимич, анагаах ухааны Нобелийн шагналтан.
- Оливер Похер (1978) — телевизийн хөтлөгч, комик жүжигчин.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Stichwahl zur Oberbürgermeisterin oder zum Oberbürgermeister 2019 Landeshauptstadt Hannover (10.11.2019) (Архивлагдсан 2022-03-19 at the Wayback Machine), Region Hannover, accessed 3 August 2021.
- ↑ "LSN-Online Regionaldatenbank, Tabelle A100001G: Fortschreibung des Bevölkerungsstandes, Stand 31. Dezember 2021" (German хэлээр). Landesamt für Statistik Niedersachsen.
{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)