Jump to content

Эрфурт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрфурт
Erfurt
Хотын үзэмж
Гүүрийн үзэмж
Сүмийн талбай
Эрфуртийн сүмтэй сүмийн толгод
Эрфурт далбаа
Тюринг дэх байршил
Эрфурт , Герман
Эрфурт
Эрфурт
Эрфурт , Тюринг
Эрфурт
Эрфурт
Солбицол: 50°59′N 11°2′E / 50.983°N 11.033°E / 50.983; 11.033Солбицол: 50°59′N 11°2′E / 50.983°N 11.033°E / 50.983; 11.033
Улс Герман
МужТюринг
ТойрогХотын тойрог
Байгуулагдсан1120
Анх дурдагдсан742
Хуваалт53 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын дарга (2018–24) Андреас Баусевайн[1] (СДН)
  Эрх баригч намуудСДН / Зүүн / Ногоонууд
Газар нутаг
  Нийт269.17 км2 (103.93 бээр2)
Өндөр
194 м (636 фут)
Хүн ам
 (2021-12-31)[2]
  Нийт213,227
  Нягтрал790/км2 (2,100/бээр2)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
99084–99099
Залгах код0361
Улсын дугаарEF
Вэб сайтwww.erfurt.de/ef/de/index.html
Албан нэрЭрфуртийн Еврей-Дундад зууны өв
ТөрөлСоёлын
Шалгуурiv
Бүртгэгдсэн2023
Эшлэл ду.1656

Эрфурт (герм. Erfurt) хот нь германы Чөлөөт Улс Тюринг муж улсын нийслэл юм. Мөн энэ муж улсынхаа хамгийн том хот бөгөөд үүнээс гадна муж улсдаа байх гурван том төвийн нэг (нөгөө хоёр нь Йена, Гера орно).

Эрфурт нь аль 742 онд босгосон Эрфуртийн сүмтэй хамааралтайгаар анх дурдагдсан байдаг ба тухайн үедээ ч нэлээд томоохон суурин байсан байна. Хэдийгээр улс төрийн хувьд уг мужид харъяалалгүй байсан боловч Тюринг мужийн газар нутагт томоохон суурин төв газар болон хөгжив. 1802 оноос Эрфурт нь Пруссийн Хаант Улсын мэдэлд (гэхдээ 1806-1814 он хооронд Эрфуртийн вант улс нь францын мэдэлд байв) очсон бөгөөд энэ нь 1945 он хүртэл үргэлжилсэн ажээ. Эрфуртийн их сургууль нь анх 1392 онд үүсгэн байгуулагдсан ба 1816 оноос хаагдсан байснаа 1994 онд буцаан шинээр нээжээ. Энэ их сургууль нь германд үүсгэн байгуулагдсан гурав дахь сургуулийн тоонд ороx эртний их сургуулиудын нэг юм. Энэ сургуульд сурч байсан алдартай хүмүүсийн нэг нь Мартин Лютер юм.

Хотын эдийн засаг нь ихэнхдээ үйлчилгээ болон захиргаанаас бүрддэг. Үүнээс гадна Эрфурт хотод нэлээд хэдэн машин- болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон микро электроникийн үйлдвэрүүд бий. Цаашлаад ажлын хөлс бага мөн улсынхаа төв хэсэгт байрлалтайгаас шалтгаалан логистикийн чухал байршил болон хөгжсөн.

Энэ хотын газар нутагт анхны суурин бий болсон үе нь хуучин чулуун зэвсгийн үед буюу ойролцоогоор МЭӨ 100000 жилийн тэртээ хүн амьдарч байсан ул мөр нь археологийн судалгаагаар нотлогдсон байдаг.

Дундад зууны үед анхны 742 онд албан баримтанд дурдагдсан байдаг. Ойролцоогоор 18.000-с 20.000 оршин суугчтайгаар 14, 15-р зуунд, дундад зууны үеийн том хот болон хөгжсөн ба үүнээс олон хүн амтай том хотын тоонд Кёльн, Нюрнберг, Магдебург ордог байлаа. 13-р зуунд Эрфурт хот нь боловсролын төв болон хөгжсөн ба энэ зууны хоёрдугаар хагаст германы ямар ч хотод Эрфурт хотод сурч байгаа шиг олон оюутан байсангүй. 14-р зууны эхээр Эрфуртийн их сургууль нь Ром-Германы Эзэнт Гүрний боловсролын төв болсон байлаа.

Шинэ цаг үеийн эхэнд Эрфуртийн их сургуулийг төгссөн алдартай хүмүүсийн нэг нь Мартин Лютер байсан ба тэрээр 1501-1505 оны хооронд тус сургуулийн философийн факультетийг магистр цолтойгоор төгссөн байна. 1618 оны 4 сарын 21-нд Майнц хотын шашны тэргүүн болон Эрфурт хот хоёрын хооронд урьдны яригдаж байсан шашин шүтлэгийн эрх чөлөөг бататган гэрээ хийсэн байна. Үүнээс гадна Эрфурт хот нь Майнц хотын шашны тэргүүнд хамааралгүй бие даасан хот болох талаар ч уг гэрээнд тусгасан байна. Гучин жилийн дайн Эрфурт хотыг их хэмжээгээр сүйтгэв.

1682 болон 1683 онуудад Эрфурт хотын түүхэн дэхь хамгийн хүнд халдварт тахал гарсанаар зөвхөн 1683 онд гэхэд нийт хүн амын тал хувь уг тахлаар үрэгдсэн байна.

1802 онд Эрфурт болон түүнд хамаарах ойр орчмын газар нутаг нь Пруссийн Хаант Улсад буцаж нэгдсэн боловч тун удалгүй 1806 онд Напелеоны мэдэлд очсоноор 1814 оныг хүргэжээ. 1814 онд герман, австри, оросын цэрэг францын мэдлээс буцаан авч 1815 онд Вена хотод болсон конгрессоор Пруссийн хаант улсад буцаан өгчээ.

1906 онд Эрфурт хот нийт 100.000 хүн амтай том хот байв. Дэлхийн 1-р дайнд 3579 иргэдээ алдсан. 1923-1928 оны хооронд тус хот гайгүй хөгжиж эхэлсэн боловч их хямралын жилүүд эдийн засгийн хувьд ихээхэн хохирол хүлээв. 1933 онд нацистууд тус хотыг бүрэн мэдэлдээ авсан ба Германы эзэнт гүрний хамгийн гарнизон байрлаж байв.

Эрфурт хотын сүмийн талбай
Эрфурт xотын дүүргүүд болон хотын хэсэг

Эрфурт нь Тюрингийн талын урд үзүүр хэсэгт оршдог. Хотын урд хэсэг нь өгсүүр болон ой модтой. Хотын хамгийн их тэлэлт нь хойноос өмнө зүгт 21 км, зүүнээс баруун зүгт 22,4 км. Тюрингийн талаас Тюрингийн ойн шилжилтэн дээр байрлах учир хотын газар нутаг нь далайн төвшнөөс дээш 158-430 метрийн хооронд хэлбэлздэг. Хотыг дайран өнгөрөх хэд хэдэн гол байх ба үүнд жишээлбэл Нессе, Гера, Грамме зэргийг нэрлэж болно.

Хөрш зэргэлдээ орших хотуудаас нэрлэвэл өмнө зүгт Ваймер, баруун талд нь Гота, өмнө зүгт Арнштадт, умар зүгт Зёммерда хот байх ба бүгд ойролцоогоор 20 км-ийн зайнд оршино. Хамгийн ойр том хотуудад Лайпциг (95 км зүүн хойд зүгт), Халле (85 км зүүн хойно), Йена (85 км зүүн зүгт)Майны Франкфурт (180 км баруун урд зүгт) гэх мэт хотуудыг нэрлэж болно. Эрфурт хот Герман улсын газар нутгийн төв цэгээс ердөө л 50 км зүүн өмнө орших учир германы төвд орших том хот болдог юм.

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эрфурт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 2.2 3.2 7.8 12.2 17.5 20.1 22.5 22.7 18.3 12.7 6.4 3.4 Ø 12.5
Мин. Температур (°C) −3.1 −2.9 0.3 2.8 7.1 10.2 12.1 12.0 9.1 5.1 0.9 −1.5 Ø 4.4
Тунадас (мм) 24.7 23.8 35.5 40.3 54.8 60.8 62.5 52.8 40.5 36.8 37.5 31.5 Σ 501.5
Нартай цаг (h/d) 1.6 2.3 3.6 4.9 6.6 6.6 7.0 6.6 5.0 3.7 1.9 1.3 Ø 4.3
Бороотой өдөр (d) 7.0 6.7 8.3 7.9 8.5 10.0 8.7 8.3 7.4 6.9 7.8 7.6 Σ 95.1
Агаарын чийгшил (%) 86 85 80 74 73 74 72 73 78 80 84 87 Ø 78.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
2.2
−3.1
3.2
−2.9
7.8
0.3
12.2
2.8
17.5
7.1
20.1
10.2
22.5
12.1
22.7
12.0
18.3
9.1
12.7
5.1
6.4
0.9
3.4
−1.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
24.7
23.8
35.5
40.3
54.8
60.8
62.5
52.8
40.5
36.8
37.5
31.5
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: DWD[3]; wetterkontor.de[4]
 Commons: Erfurt – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Эрфурт – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Gewählte Bürgermeister - aktuelle Landesübersicht, Freistaat Thüringen, accessed 13 July 2021.
  2. "Bevölkerung der Gemeinden, erfüllenden Gemeinden und Verwaltungsgemeinschaften in Thüringen Gebietsstand: 31.12.2021" (German хэлээр). Thüringer Landesamt für Statistik. June 2022.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Германы цаг уурын алба
  4. wetterkontor.de