Мартин Лютер


Мартин Лютер - (шашны нэр:-Августин, герман. Martin Luther, * 1483 оны 11-р сарын 10-нд Саксон-Анхальтийн Айслебенд төрсөн- 1546 оны 2-р сарын 18-нд тэндээ нас барсан) христийн номлогч, сүмийн шинэчлэлтийг хийгч, Библийг латин хэлнээс герман хэл рүү тэргүүлэн орчуулсан хүн байв. Улмаар Библийг анх удаа олон нийтэд нээлттэй болгож, энгийн иргэд Библийн бичвэрүүдийг бие даан судалж, бүр өөрийн ойлголтоор тайлбарлаж эхэлсэн юм.
Тэрээр протестант шашны бий болгосон гол хүн бөгөөд түүний нэрээр гол Лютеран урсгалыг нэрлэсэн байна. Германы уран зохиолын хэлийг үндэслэгчдийн нэг юм.
Мартин Лютер мөн Германы нийгмийн сэтгэлгээний түүхэнд соёлын зүтгэлтэн, боловсрол, хэл, хөгжмийн шинэчлэгч гэж ордог байна. 2003 онд олон нийтийн санал асуулгаар Мартин Лютерийг Германы түүхэн дэх хоёр дахь агуу герман хүнээр (Конрад Аденауэр нэгдүгээрт, Карл Маркс гуравдугаарт жагсчээ) тодруулжээ.
- Мартин Лютер
- Лютеранизм
- Протестант шинэчлэгч
- Библийг герман хэл рүү орчуулагч
- Еврей хэлнээс орчуулагч
- Латин хэлнээс орчуулагч
- Эртний Грек хэлнээс орчуулагч
- Герман хэл рүү орчуулагч
- Антисемитизмын зохиогч
- Католик шашны сүмээс хөөгдсөн хүн
- Вальхалла
- Лютерийн теологич
- Протестант шинэчлэл үеийн утга зохиол
- Христийн зохиол
- Улс төрийн домог
- Сүмийн яруу найрагч
- Теологийн ном зохиогч
- 16-р зууны утга зохиол
- Герман хэлээрх утга зохиол
- Лютерштадт Айслебений хүн
- Германчууд
- 1483 онд төрсөн
- 1546 онд өнгөрсөн