Заарланд

Заарланд
муж
Заарланд орон

Сүлд туг

Сүлд тэмдэг
Холбооны Герман орон дахь Заарланд муж улс
Улс орон Flag of Germany.svg Герман
Муж (орон) Заарланд
Мужийн төв Заарбрюкен
Газар нутаг 2.569,69 км²
Хүн ам 2014 онд 990.000 хүн[1]
Нягт сийрэг 385 хүн/км²
Нутгийн олон Заарландчууд
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)
Цахим хуудас www.saarland.de (германаар)

Заарланд [ˈzaːɐ̯lantʰ] нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын баруун урд зүгт орших муж улс юм. Газар нутгийн хэмжээгээрээ улсдаа хамгийн жижигт тооцогдох ба харин хүн амын тоогоороо улсдаа сүүлээсээ хоёрт (Бремен мужийн өмнө) ордог. Хойд болон зүүн талаараа Райнланд-Пфальц муж улстай, өмнө зүгтээ францын нутаг Лотрингентэй (Лоррайне) болон баруун талаараа Люксембургийн Их Вант Улстай хиллэдэг. Эдгээр хиллэсэн улсууд болон Бельгийн нутаг Валлониен нийлэн европын хүн амын нэгэн төвлөрөл хэсгийг үүсгэх ба үүнийг Заар-Лор-Люкс гэж нэрлэдэг аж.

1920 онд Версайлийн гэрээний дагуу Заарланд гэсэн улс төрийн нэгжийг бий болгосоноор үүссэн түүхтэй. Тухайн үедээ Германы эзэнт гүрэнд харьяалагдахгүйгээр 15 жил Ардын холбоо гэсэн нэртэйгээр оршин тогтнож байгаад 1935 онд хүн амын дунд явуулсан санал хураалт болох Заарын санал хураалтаар ойролцоогоор 90%-ийн зөвшөөрсөн санал өгсөнөөр тухайн үеийн нацист Германы эзэнт гүрэнд буцаад нэгджээ. Дэлхийн 2-р дайны дараа германаас дахин тасран францын автономит улс болон харъяалагдаж байгаад 1955 онд явуулсан хүн амын санал хураалтын дүнд буцаад 1957 онд германд нэгдсэн ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Заарланд – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Заарланд – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Bevölkerung – Saarland Statistische Ämter des Bundes und der Länder 2015-07-10