Jump to content

Мюнхен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мюнхен
München (Герман)
Minga (Бавари)
Мюнхений далбаа

Мюнхений далбаа
Байршил: Мюнхен
Map
Мюнхен is located in Герман
Мюнхен
Мюнхен
Мюнхен is located in Бавари
Мюнхен
Мюнхен
Солбицол: 48°08′15″N 11°34′30″E / 48.13750°N 11.57500°E / 48.13750; 11.57500Солбицол: 48°08′15″N 11°34′30″E / 48.13750°N 11.57500°E / 48.13750; 11.57500
Улс Герман
МужБавари
Захиргааны дүүрэгДээд Бавари
ТойрогХотын тойрог
Анх дурдагдсан1158
Хуваалт25 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын дарга (2020–26) Дитер Райтер (СДН)
  Эрх баригч намуудНогоонууд / СДН
Газар нутаг
  Хот310.71 км2 (119.97 бээр2)
Өндөр
520 м (1,710 фут)
Хүн ам
 (2022-12-31)[2]
  Хот1,512,491
  Нягтрал4,900/км2 (13,000/бээр2)
  Хотын нутаг
2,606,021
  Бөөгнөрөл
5,991,144[1]
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
80331–81929
Залгах код089
Улсын дугаарM, MUC
Вэб сайтstadt.muenchen.de

Мюнхен (Герман: München, Австро-Бавари: Minga) нь Германы Бавари мужийн нийслэл юм. Баварийн Альпийн хойд талд, Исар голын эрэгт орших тус хот нь Германдаа Берлин, Хамбургийн дараа гуравт, герман хэлтэй улсуудад дөрөвдүгээрт, Европын Холбоонд 12-рт орох том хот болно. Хотын захиргаанаас гаргасан хязгаарлалтын улмаас 1.5 сая хүн л тус хотод оршин суудаг ба Мюнхэн хотын дагуул дүүргүүдийг оролцуулаад 2,9 сая орчим хүн амта ажээ. Мөн Аугсбург, Инголштадт, Розенхайм, Ландсхут зэрэг хотуудыг оролцуулаад, Мюнхений метрополитанд 5,7 сая гаруй хүн амьдардаг[3].

Мюнхен хот нь эдийн засгийн хувьд маш хурдацтай өсч буй Европын хотуудын нэг бөгөөд Allianz, BMW, Linde, Munich Re, Siemens зэрэг томоохон компаниудын төв оффисууд энд байдаг. Mercer компанийн 2014 онд дэлхийн 50 том хотын дунд гаргасан судалгаагаар дэд бүтцээр хоёрдугаарт, амьдралын чанарын индексээр дөрөвдүгээрт орсон байна. Мюнхэн гэх нэр нь анх 1158 онд албан ёсоор бий болсон байна. 1255 онд Баварийн Ханхүүгийн оршин суудаг хот, 1328-1347 онд хааны оршин суудаг хот байсан бөгөөд 1506 онд Бавари мужийн нийслэлээр нэрлэгджээ. Тус хот нь улсын болон олон улсын байгууллагууд, нэртэй их дээд сургуулиуд, чухал музей театрууд, үзэсгэлэн яармагууд, спортын уралдаан тэмцээнүүд, олон улсын томоохон хурал зөвлөгөөн зохион байгуулагддаг бөгөөд Oktoberfest болон олон төрлийн үзэх газруудаараа жуулчидыг татдаг байна.

1972 оны зуны олимп зохион байгуулж байсан Мюнхен 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж байжээ.

Хотын уриа "München mag Dich" (Мюнхен чамд дуртай). 2006 оныг хүртэл "Weltstadt mit Herz" (Зүрх сэтгэлтэй космополитан хот) гэсэн уриатай байв. Хотын нэр Мюнхен München нь Хуучин Герман хэлний "лам нар" гэсэн утгатай Mönche хэмээх үгнээс гаралтай бөгөөд тус хотыг байгуулсан Бенедиктиний ордерын лам нараас улбаатай аж. Иймээс ч тус хотын сүлдэнд ламын зураг байдаг билээ. Хар, алтлаг өнгүүд нь Ариун Ромын Эзэнт Гүрний өнгө байсан бөгөөд Баварийн Людвигийн үеэс хотын өнгө болон дээдлэгдэх болсон байна.

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мюнхен
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 2.7 4.3 9.0 12.5 18.0 20.5 23.1 23.0 18.8 13.2 6.9 3.7 Ø 13
Мин. Температур (°C) −3.7 −3.2 0.1 2.8 7.2 10.4 12.6 12.3 8.9 4.7 0.2 −2.3 Ø 4.2
Тунадас (мм) 48.0 45.2 57.7 69.9 93.4 127.6 131.6 110.5 86.3 65.4 71.0 60.8 Σ 967.4
Нартай цаг (h/d) 2.0 2.7 4.1 5.1 6.4 6.8 7.6 6.9 5.6 4.2 2.2 1.6 Ø 4.6
Бороотой өдөр (d) 10.0 8.6 10.5 10.9 11.6 13.8 12.0 11.4 9.6 9.1 10.7 11.2 Σ 129.4
Агаарын чийгшил (%) 83 83 77 72 73 73 73 75 78 82 86 86 Ø 78.4
Т
е
м
п
е
р
а
т
у
р
2.7
−3.7
4.3
−3.2
9.0
0.1
12.5
2.8
18.0
7.2
20.5
10.4
23.1
12.6
23.0
12.3
18.8
8.9
13.2
4.7
6.9
0.2
3.7
−2.3
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
48.0
45.2
57.7
69.9
93.4
127.6
131.6
110.5
86.3
65.4
71.0
60.8
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: DWD, Daten: 1971–2000[4]; wetterkontor.de, Daten: überwiegend 1961–1990[5]
  1. "Daten und Fakten aus der Metropolregion München" [Data and facts about the Munich Metropolitan Region]. Europäische Metropolregion München e.V. Archived from the original on 20 June 2019. Татаж авсан: 20 June 2019.
  2. Genesis Online-Datenbank des Bayerischen Landesamtes für Statistik Tabelle 12411-003r Fortschreibung des Bevölkerungsstandes: Gemeinden, Stichtag (Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2011)
  3. "Region Munich". Region-muenchen.com. Archived from the original on 2010-02-09. Татаж авсан: 2010-04-14.
  4. Deutscher Wetterdienst: Klimainformationen Muenchen. World Meteorological Organization, хандсан 4. Нэгдүгээр сар 2013.
  5. Klimatabelle für München. Wetterkontor, хандсан 29. Гуравдугаар сар 2013.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Мюнхен – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Мюнхен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Мюнхен