Jump to content

2018 оны Өвлийн Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(2018 оны өвлийн олимп-с чиглүүлэгдэв)
Өвлийн олимпын XXIII наадам
Үндсэн тоон үзүүлэлт
Улс орон92
Тамирчин2,922 (1680 эрэгтэй, 1242 эмэгтэй)
Тэмцээн15 спортын 102 тэмцээн
Цаг хугацаа, орон зай
Наадах газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос улсын |Канвонь аймгийн Пёнчан хошуу
Нээлтийн өдөр2018 оны 2 сарын 9
Хаалтын өдөр2018 оны 2 сарын 25
Гол талбар«Хуэнге» олимпын хүрээлэн

Пёнчангийн олимп, албан ёсоор Өвлийн олимпын 23-р наадам2018 оны 2-р сарын 9-ноос 25-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсын Канвонь аймгийн Пёнчан хошуунд зохиогдсон өвлийн олимп юм. Өмнөд Солонгос улс 1988 оны Сөүлийн олимпын дараа олимпын наадмыг хүлээн авсан 2 дахь удаа нь болов. Өвлийн олимпын тухайд тус улс анх удаа хүлээн авсан нь байв.

Пёнчангийн олимп анх удаа 5G технологийг ашигласан олимп байсан ба нээлтийн ёслолд 1218 дрон нисгэж олимпын таван цагаригийг дүрсэлжээ. Олимпын бамбарыг Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Ёнь-а асаасан.

Наадамд 15 спортын төрлийн 102 уралдаан явагдсан ба түүхэн дэх анхны 100 давсан багц медаль олгожээ. Бөөн гараатай тэшүүр, холимог хосын кёрлинг, уулын уруу буух холимог баг, агаарт өндөр үсрэх сноубоард дөрвөн зүйл уралдаан шинээр нэмэгдэж оржээ.

Нийт 92 улс орны 2914 он тамирчин өрсөлдсөн. Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигери, Сингапураас анх удаа оролцов.

Норвеги 39 медалиар тэргүүлсэн бол Герман, Канад удаалж, зохион байгуулагч Өмнө Солонгос 7-р байрт оров.

Долоон жилийн урьд 2011 оны 7 сард Өмнөд Африкийн Дурбан хотод болсон ОУОХ-ны 123-р чуулганаар Пёнчанг сонгожээ.

2018 оны өвлийн олимпын зохион явуулах
газрыг сонгосон санал хураалтын дүн
Хот ҮОХ 1-р шат
Пёнчан  Өмнөд Солонгос 63
Мюнхен  Герман 25
Анси  Франц 7
Уулын спортын Алпенсиа цогцолбор

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
 Байр  Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1  Норвеги 14 14 11 39
2  Герман 14 10 7 31
3  Канад 11 8 10 29
4  Америкийн Нэгдсэн Улс 9 8 6 23
5  Нидерланд 8 6 6 20
6  Швед 7 6 1 14
7  Өмнөд Солонгос 5 8 4 17
8  Швейцар 5 6 4 15
9  Франц 5 4 6 15
10  Австри 5 3 6 14
11–30 бусад баг 20 29 41 100
Нийлбэр 103 102 102 307