Jump to content

Азийн наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар зохиогдох болсон, 4 жил тутам зохион байгуулдаг Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпын Зөвлөл (англи. Olympic Council of Asia, OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Ази тивд анх удаа олон спортын наадам 1913 онд Филиппиний Манила хотод "Дорно дахины наадам" гэж нэрлэгддэг. 1917 онд Шанхай хотод; нэрийг "Дорно дахины наадам"-аас "Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээн" болгон өөрчилсөн. Эдгээр тоглоомууд 1938 он хүртэл үргэлжилсэн. Харин Азийн бусад орнуудад “Баруун Азийн наадам” 1934-1938 онд зохион байгуулагдаж байсан. Анхны “Баруун Азийн наадам” 1934 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байжээ. Дэлхийн 2-р дайны улмаас 1938 онд "Иерусалем Палестины Баруун Азийн 2-р наадам", "Алс Дорнодын Осака 11-р наадам" зэрэг Азийн бүх наадмыг 1938 онд цуцалжээ. 1948 оны Лондонгийн зуны Олимпын үеэр Азийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч нар Ази дахь бүх наадмыг (Алс Дорнодын болон Баруун Азийн наадам) нэгтгэж, Азийн бүх ҮОХ-ны Азийн наадам гэж нэрлэх шийдвэр гаргажээ. Азийн наадмын холбоо нь 1949 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод байгуулагдсан. Анхны Азийн нэгдсэн наадам 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон бол Азийн хоёр дахь наадам 1954 онд Филиппин улсын Манила хотод болсон. Үүнээс хойш дөрвөн жилд нэг удаа наадмыг зохион байгуулдаг болсон.

1981 онд Азийн спортын удирдагчид "Азийн наадмын холбоо"-ны нэрийг "Азийн Олимпын Зөвлөл" (англи. Olympic Council of Asia, OCA) болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 1982 онд Азийн Олимпын Зөвлөлийн төв байрыг Энэтхэгээс Кувейт руу нүүлгэсэн байна.

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэхээс гадна боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос эхлэн зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах Олимпын наадамд амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.

Азийн наадам зохиогдсон газрууд

[засварлах | кодоор засварлах]

Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно.

Азийн өвлийн наадам гэсэн сэдвээс өвлийн наадам болсон газруудыг харна уу.
д.д.Cар өдөрXотУлсОролцсон оронТамирчидСпортын төрөл Монгол

тамирчид

119513 сарын 4 - 11Шинэ Дели Энэтхэг114896
219545 сарын 1 - 9Манила Филиппин189708
319585 сарын 24 - 1Токио Япон20182013
419628 сарын 24 - 4Жакарта Индонез17146014
5196612 сарын 9 - 20Бангкок Тайланд18194514
6197012 сарын 9 - 20Бангкок Тайланд18240013
719749 сарын 1 - 15Тегеран Иран25301016
8197812 сарын 9 - 20Бангкок Тайланд27384219
9198211 сарын 19 - 4Шинэ Дели Энэтхэг33341120
1019869 сарын 20 - 5Сөүл Өмнөд Солонгос27483925
1119909 сарын 22 - 7Бээжин Хятад37612227
12199410 сарын 2 - 16Хирошима Япон43682834
13199812 сарын 6 - 20Бангкок Тайланд41655436
1420029 сарын 29 - 14Пусан Өмнөд Солонгос44771138
15200612 сарын 1 - 15Доха Катар45952039
16201011 сарын 12 - 27Гуанжоу Хятад45970442
1720149 сарын 19 - 4Инчон Өмнөд Солонгос-9500-
18 2018 8-р сарын 18-2 Жакарта  Индонез 45 10000 40 269 тамирчин оролцсон
19 2023 9-р сарын 23-10 Ханжоу Хятад 45 12000 61 408 тамирчин, 250 дасгалжулагч