5 сарын 9

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 129 дахь (өндөр жил бол 130 дэх) өдөр юм. Мөн он дуустал 236 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1009 - Ломбардийн хувьсгал: Италийн Бари хотын ломбардчууд Мелусын удирдлага дор Византийн эзэнт гүрний эсрэг босов.
  • 1092 - Английн Линкольн хотод байх Гэгээн Мэригийн сүм буюу Линкольны сүм ашиглалтад оржээ.
  • 1386 - Англи болон Португалийн хаант улс хамтын ажиллагааны Уиндсорын гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь дэлхийн гадаад харилцаанд хамгийн эртнийхд тооцогдох дипломат харилцаанд тооцогддог.
  • 1450 - Бага хаадын үеийн хаан Төмрийн ачанцар Абд аль Латиф бусдын гарт амиа алджээ.
  • 1540 - Испанийн газар зүйч, аялагч Эрнандо де Аларькон Калифорнийн буланд хүрэв.
  • 1662 - Английн алдарт хүүхэлдэйн жүжиг болох "Mr.Punch"-г олонд үзүүлж буйг анх удаа түүхэн сурвалжид тэмдэглэжээ.
  • 1671 - Английн эзэн хааны титэм дэх эрднийн чулууг Томас Блоод гэгч хулгайлахыг завдав.
  • 1763 - Их Британийн эзэнт гүрний эсрэг Уугуул Америкчуудын өдөөсөн Понтиакын дайны үеэр Детройт боомтын бүслэлт эхэлжээ.
  • 1864 - Шлесвигийн хоёрдугаар дайн: Данийн тэнгисийн цэрэг Австри-Пруссийн нэгдсэн хүчний усан онгоцнуудыг Хелиголандын тулаанд буулган авав.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Конфедераци буюу Эх газрын армийн генерал Натан Бедфорд Форрест Алабама мужийн Гейнсвилл хотод Холбоотны армид бууж өгчээ.
    • Америкийн иргэний дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексон иргэний дайны үеэр Эх газрын армид хөлсөөр тулалдаж байсан гадаад иргэдийг нутгаасаа хөөн гаргах талаар хэлэлцэж эхэлжээ.
  • 1873 - Австрийн Вена хотын хөрөнгийн биржийн бүх хувьцаа унав. Ингэснээр удаан үргэлжилсэн хямрал Австри улсыг нөмөрсөн юм.
  • 1874 - Энэтхэгийн Мумбай хотод тээврийн зориулалттай морин тэрэгний хоёр урсгалт замыг бий болгожээ. Тухайн үед үүнийг морин тэрэг бус морин автобус гэж нэрлэж байлаа.
  • 1877 - Румын улсын Ерөнхий сайд асан Михайл Когалничиану Төлөөлөгчдийн танхимд тусгаар тогтнолын тунхагийг уншин сонордуулснаар тус улс албан ёсоор Молдаваас тусгаар тогтножээ.
    • Өмнөд Америкийн Перу улсад 8.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 2,541 хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичиргээ Япон болоон Хавайн аралд мэдэгдэж байсан гэдэг.
  • 1887 - Америкийн алдарт шоумен Баффало Билл Лондон хотод анхны үзүүлбэрээ үзүүлжээ.
  • 1901 - Тусгаар тогтносон Австрали улсын парламент анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулав.
  • 1904 - "Труро" нэрт уурын зүтгүүр 160 км/ц хүрсэн анхны уурын тэрэг болжээ.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Франц, Германы хооронд өрнөсөн Артойсын хоёрдугаар тулаан эхэлжээ.
  • 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн Остенд хотыг бүсэлсэн Германы цэргүүдийн эсрэг Британийн арми хоёр дахь удаагаа дайрав.
  • 1920 - Польш-Зөвлөлтийн дайн: Польшийн генерал Эдвард Ридз-Шмиглигээр удирдуулсан цэргүүд Киев хотод ялалтын парад зохион байгуулжээ.
  • 1926 - Адмиарал Ричард Э.Бирд, Флойд Беннетт нар Хойд Туйл дээр нисч яваагаа АНУ-д мэдэгджээ.
  • 1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абаба хотыг эзлэн авсны дараа Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нидерландын Ден Элдер хотын ойролцоо Францын тэнгисийн цэргийн Дорис хөлөг Германы "U-19" шумбагч онгоцыг устган сөнөөв.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы "U-110" шумбагч хөлөг Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн хүчинд олзлогдов. Шумбагч онгоын байрлалыг Холбоотны кодчилолын тусгай хөтөлбөр болох Энигмагийн тусламжтайгаар илрүүлжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы "СС"-ийн тушаалаар Украины Зинкив тосгонд 588 еврей үндэстнийг цаазаар авчээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацисты Германы армийн сүүлчийн анги нэгтгэл Берлин-Карлхёрстод орших Зөвлөлтийн армийн байранд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав.
  • 1946 - Италийн хаан III Иммануел эрх ямбаасаа татгалзаж буйгаа зарлав. Түүний орыг II Умберто залгасан билээ.
  • 1948 - Чехословак улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв. Уг хуулиар Марксизм-Ленинизмийн замаар замнахаа тунхаглаад иргэдэд бусад эрхүүдийг олгохоос гадна төвийг сахисан ардчилсан статустай болно гэж тусгасан байна.
  • 1949 - Монакогийн вант улсыг III Райниер удирдахаар болов.
  • 1950 - Европ тивийн улсуудад энхтайван байдлыг тогтоон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эвсэл байгуулах тухай үзэл санааг Францын нарт улстөрч Робер Шүман олонд танилцуулав. Түүний үзэл санаа Европын холбоог эмхлэн байгуулах гол үндэс болсон билээ.
  • 1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ элсэв.
  • 1958 - Алдарт найруулагч Альфред Хитчкокын "Вертиго" кино дэлгэцэнд амилав.
  • 1964 - Бүгд найрамдах Вьетнам улсын анхны Ерөнхийлөгч Нго Дин Диемийн дүү Нго Дин Чаныг цаазаар авчээ. Ингэснээр түүний гэр бүлийнхэн дахиж Вьетнамын улстөрд гараагүй билээ.
  • 1969 - Бразилийн Сан Паулу хотод цэргийн дарангуйллыг эсэргүүцсэн босогчид Карлос Ламаркагийн удирдлагад нэгдэв. Босогчид хоёр банк дээрэмдэж, эмх замбараагүй байдал дэгдээжээ.
  • 1970 - Вьетнамын дайн: АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.
  • 1974 - Уотергейтийн дуулиан: АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ёс зүйн эд хороо Ерөнхийлөгч Ричард Никсонд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
  • 1977 - Нидерланд-ын нийслэл Амстердам хотод орших "Полен" зочид буудалд гарсны улмаас 33 хүн амиа алдан, 21 хүн хүнд шархдав.
  • 1979 - Иран улсын бизнесмен еврей гаралтай Хабиб Элганианыг олон нийтийг улс орноосоо урвахыг өдөөн турхирсан хэргээр Тегран хотноо цаазаар авчээ. Тэрээр Иран улсад амьдардаг 100 мянга гаруй еврей иргэдийг Израйль улс руу дүрвэн гарахыг уриалж байсан нэгэн юм.
  • 1980 - АНУ-ын Калифорни мужийн Норко хотод орших "Секьюрити Пасифик" банкинд багтай, зэвсэглэсэн таван этгээд халдав. Хэрэг явдлын дараа цагдаагийн газар хүч нэмэгдүүлэн очсон ч буудалцааны үеэр нэг цагдаа амиа алдан 31 машин сүйджээ.
  • 1987 - Польш-ийн нийслэл Варшав хотын нсэх буудлаас хөөрсөн ЛОТ компанийн 5055 дугаар нислэгийн онгоц хөөрсөн даруйдаа сүйрч хөлгийн баг бүх гишүүн 183 хүн амиа алдав.
  • 1992 - Арменийн арми Шуша хотыг эзлэн авсан нь Нагорно-Карабахын дайнд томоохон эргэлтийн цэг болсон юм.
  • 2001 - Гана улсад спортын томоохон осол болов. Нийслэл Аккра хотын төв цэнгэлдэхэд болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр 129 хүн шахцалдааны улмаас амиа алджээ. Тоглолтын явцад шүүгч алдаатай шүүлт гаргасныг эсэргүүцэж үзэгчид бухимдалаа илэрхийлсэн нь шахцалдаан үүсэх гол хүчин зүйл болсон байна.
  • 2012 - Индонез улсын Баруун Ява аралд "Су-100" дуунаас хурдан онгоц Салак уулыг мөргөн сүйрчээ. Хөлөгт зорчиж явсан 45 хүн бүгд амиа алдсан байна.
  • 2015 - ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Ялалтын баярын парадад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн, 1300 цэргийн алба хаагч, ОХУ-ын армийн 500 мянган цэрэг оролцсон байна. Ялалтын баярын парадыг Орос орон даяар 12 сая хүн үзэж сонирхжээ.
  • 2018 - Малайз улс 1957 онд тусгаар тогтносноос хойш Засгийн эрхийг атгаж байсан Барисаны Үндэсний нэгдэл нам ялагдал хүлээж олонхийн суудлаа алдав.
    • Кени улсын Солай хотод орших Пател далан сэдэрч 48 хүн амиа алдан, 2000 хүн орох оронгүй болжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1170 - Данийн хаан II Валдемар (1241 онд нас барсан)
  • 1823 - Шинэ Зеландын зургаа дахь Ерөнхий сайд Фредерик Вельд (1891 онд нас барсан)
  • 1837 - Автомашины алдарт "Опел" компанийг үндэслэгч Адам Опел (1895 онд нас барсан)
  • 1895 - Антверпийн олимпийн аварга, Америкийн тулгууртай харайгч Франк Фосс (1989 онд нас барсан)
  • 1914 - АСЕАН болон Зүүн өмнөд азийн холбоог үндэслэгч Тайландын нэрт улстөрч Танат Хоман (2016 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Германы химич Манфред Эйген
  • 1928 - Олимпийн аварга, тив, дэлхийн хошой аварга Канадын уран гулгагч Барбара Энн Скотт (2012 онд нас барсан)
  • 1936 - Боксын дунд жингийн дэлхийн аварга Британийн боксчин Терри Даунес (2017 онд нас барсан)
    • Английн нэрт жүжигчин, "Алтан бөмбөрцөг", "БАФТА" наадмын шагналт Альберт Финни
  • 1939 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Америкийн уртын харайгч Ральф Бостон
  • 1941 - Олимпийн мөнгө, хошой хүрэл медальт, Европийн аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын гурван удаагийн аварга Их Британийн гүйгч Дороти Хаймен
  • 1945 - Германы хөлбөмбөгч, нэрт дасгалжуулагч Юпп Хайнкес
  • 1950 - Олимпийн мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Жеймс Баттс
  • 1955 - Этиоп улсын Ерөнхий сайд Мелес Зенави (2012 онд нас барсан)
  • 1958 - Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Грем Смит
  • 1961 - "Миний Грек хурим", "Их хотын амьдрал" цувралын од, жүжигчин Жон Корбетт
  • 1968 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Японы цанын үсрэгч Харада Масахико
  • 1979 - "Үхэл сөрөгч", "Нүгэлт хот", "Хар хувцастнууд" цувралын од жүжигчин Росарио Даусон
  • 1980 - Олимпийн гурван удаагийн алт, мөнгөн медальт, дэлхийн 17 удаагийн аварга Австралийн усанд сэлэгч Грант Хакетт
  • 1987 - Францын хөлбөмбөгч Кевин Гамейро
  • 1991 - Олимп, дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Косовогийн жүдоч Майлинда Келменди

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1280 - Норвегийн хаан VI Магнус (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1805 - Германы нэрт яруу найрагч, зохиолч Фридрих Шиллер (1759 онд төрсөн)
  • 1915 - Австрали-н нэрт талбайн теннис, олимпийн хүрэл медальт Энтони Уайлдинг (1883 онд төрсөн)
  • 1931 - Нобелийн шагналт Америкийн физикч Альберт Абрахам Микелсон (1852 онд төрсөн)
  • 1933 - Олимпийн хошой аварга Жон Артур Жарвис (1872 онд төрсөн)
  • 1949 - Монаког2ийн вант улсын хунтажй II Луй (1870 онд төрсөн)
  • 1965 - Австри улсын 18 дахь канцелор Леопольд Фигл (1902 онд төрсөн)
  • 1978 - Италийн 38 дахь Ерөнхий сайд Альдо Моро (1916 онд төрсөн)
  • 1985 - "Академийн наадам", "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Эдмунд О'Брайн (1915 онд төрсөн)
  • 1986 - Балбын нэрт уулчин Дэнзэн Норгай (1914 онд төрсөн)
  • 1998 - "Академийн наадмын" шагналт жүжигчин Алис Фей (1915 онд төрсөн)
  • 2004 - Чечений өөртөө засах улсын анхны Ерөнхийлөгч Ахмад Кадыров (1951 онд төрсөн)
  • 2012 - Күүкийн арлуудын гурав дахь Ерөнхий сайд Жеффри Хенри (1940 онд төрсөн)
  • 2015 - Туркийн долоо дахь Ерөнхийлөгч Кенан Эврен (1917 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]


 Commons: 5 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан