5 сарын 7

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

5 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 127 дахь (өндөр жил бол 128 дэх) өдөр юм. Мөн он дуустал 238 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 351 - Ромын эзэн хаан Константинусын эсрэг еврейчүүдийн бослого дарагдав.
  • 558 - Константинополь хотод орших Ариун Софигийн сүмийн бөмбөгөр орой нуран унав. Хожим нь I Юстиниан хааны зарлигаар сүмийг сэргээн босгосон билээ.
  • 1253 - Францын элчин сайдын яамныхан Виллем Рубрук гэлэнтэй хамт Константинополиас монголчууд руу хөдөлсөн байна.
  • 1663 - Лондоны төвд Хааны театр нээгдэв. Гэвч 10 жилийн дараа шатаж, суурин дээр нь одоогийн Друри-Лейн театрыг барьжээ.
  • 1664 - Францын эзэн хаан XIV Луй Версалийн ордоны барилгын ажлыг эхлүүлэв.
  • 1697 - Шведийн Стокгольм хотод орших эзэн хааны өрдөн бүрэн шатжээ. Хожим нь 18-р зуунд одоогийн эзэн хааны ордонг шинээр барьсан юм.
  • 1718 - Францын колонист Жеан-Баптист ла Мойн АНУ-ын Нью Орлианс хотыг байгуулав.
  • 1763 - Уугуул америкийн Понтиак омгийнхон Детройтын боомтод Британийн армийн эсрэг бослого дэгдээв.
  • 1742 - Хатан хаан Елизаветагийн баяр ёслолын арга хэмжээнд орох москвачуудад зориулж Улаан хаалга байгуулсан байна.
  • 1744 - Елизавета Петровна Оросод цаазаар авах ялыг хориглов.
  • 1824 - Австрийн Вена хотод Людвиг Ван Бетховен есдүгээр симфонио Пруссии Фридрих Вильгельм III хаанд зориулан эгшиглүүлэв. Түүний симфонийг Михаел Умлауф удирдсан байна.
  • 1832 - Лондоны тунхаг хэрэгжиж эхэлснээр Грек тусгаар тогтносон хаант улс болжээ.
  • 1840 - АНУ-ын Миссисипи мужийн Натчез хтод хар салхи дэгдэж 317 хүн амиа алджээ. Энэ нь АНУ-ын түүхэнд хоёрт бичигдэх хөнөөлтэй гамшиг байсан юм.
  • 1846 - АНУ-ын хамгийн "хөгшин" долоо хоног тутмын сонин "Кембриж хроникл" сонин анх удаагаа хэвлэгджээ.
  • 1861 - Теннесси муж АНУ-аас салан тусгаарлах шийдвэр гаргалаа.
  • 1875 - Орос, Японы хооронд Курилийн арлуудыг Сахалины арлаар солилцох гэрээнд гарын үсэг зурав.
  • 1887 - Америкийн иргэн Томас Стивенс унадаг дугуйгаар дэлхийг тойрсон аяллаа дуусгэв. Тэрээр гурван жил гаруйн хугацаанд 13500 миль газрыг туулсан аж.
  • 1895 - Петербургт Оросын физикч, электротехникч Александр Попов радиотой төстэй бүтээлээ танилцуулжээ.
  • 1906 - Яруу найрагч Александр Блок «Үл таних эмэгтэй» шүлгээ бичсэн байна.
  • 1907 - Туркийн хөл бөмбөгийн «Фенербахче» клуб байгуулагдав.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы усанд шумбагч «U-20» завь Английн зорчигч тээврийн «Лузитания» онгоц руу дайрсны улмаас 1198 хүний амь үрэгджээ. Амь үрэгдсдийн 128 нь америкийн иргэн байсан тул АНУ-д Германы хаант улсыг эсэргүүцсэн жагсаал газар бүрт зохион байгуулагдах болсон юм.
  • 1920 - Мосвагийн гэрээ: Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын тусгаар тогтнолыг ЗХУ хүлээн зөвшөөрөв. Гэвч ЗХУ-ын цэргүүд ердөө зургаан сарын дараа гэрээгээ зөрчин эзлэн түрэмгийлсэн билээ.
  • 1928 - Хятадын Жинан хотод Японы цэргийн хүч энгийн номхон иргэдийг хөнөөх ажиллагаагаа эхлүүлжээ.
  • 1927 — Бразилын нисэх хүчний “VARIG” компани байгуулагдсан байна.
  • 1930 - Туркийн зүүнөмнөд, Ираны баруун хойд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, улмаар 3000 гаруй хүн амиа алдсан юм.
  • 1937 - Испанийн иргэний дайн: Германы "Кондор" анги нэгтлэгт "Хайнкел Хе 51" хөлөг онгоцоор генерал Франциско Франкод дэмжлэг үзүүлэв.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн ард нийтийн танхим Ерөнхий сайд Невиль Чемберлинийг огцруулах эсэхийг хэлэлцэж эхлэв. Гурав хоногийн дараа Уинстон Черчиль Ерөнхий сайд болсон юм.
    • Москвагийн их сургууль Михаил Ломоносовын нэрэмжит болов.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн цэргийн армийн онгоц Японы эзэн хааны армийн Шоно хөлгийг устган сөнөөв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Франц дахь Вермахтын армийг удирдаж байсан генерал Альфред Жоди Реймс хотод бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Франц дахь Нацистийн Германы ноёрхол эцэслэв.
  • 1946 - Электрон барааны алдарт "Сони" компани Токио хотноо байгуулагджээ.
  • 1947 – Монгол, Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг байгуулагдав.
  • 1948 - Гааг хотод хуралдсан зөвлөлийн хуралдаанаар Европын зөвлөлийг байгуулахаар болжээ.
  • 1951 - Олон улсын Олимпийн хороо ЗХУ-ыг 1952 оны Олимпийн тоглолтод оролцуулах шийдвэр гаргалаа.
  • 1952 - Английн электроникийн инженер Жеффри Даммер компьютерийн чипний тухай онолоо олон нийтэд танилцуулав. Түүний онол орчин цагийн компьютер зохион бүтээгдэх эхлэлийг тавьсан юм.
  • 1960 - Михаил Таль дэлхийн шатрын найм дахь аварга болсон байна.
  • 1976 - Автомашины алдарт Хонда компани "Аккорд" загвараа үйлдвэрлэж эхэлжээ.
  • 1992 - Оросын холбооны улсын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин ОХУ-д зэвсэгт хүчин байгуулах тухай зарлигт гарын үсэг зурав.
    • Оросод архи, спиртийн үнийг чөлөөлөв.
    • Сансрын "Шаттл" хөтөлбөр: Шаттл хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" пуужинг хөөргөжээ.
  • 1994 - Нэрт зураач Эдвард Мюнкын "Хашхираан" зургийг нэг ч хохиролгүй олжээ. Уг зургийг хэд хоногийн өмнө Норвегийн уран зургийн галлерейгаас хулгайлаад байсан юм.
  • 1997 - “Intel” компани микропроцессор Pentium II-ыг албан ёсоор танилцууллаа.
  • 1998 - Автомашины алдарт Мерседес-Бенз компани Крайслер компанийг 40 сая ам.доллараар худалдан авав. Автомашины салбар дахь хамгийн том хэлцэл энэ болсон билээ.
  • 1999 - Ромын пап II Йоан Павел Румынь улсад 1054 оноос хойш айлчилсан анхны пап болов.
    • Косовогийн дайн: Сербийн нийслэл Белград хотод явуулсан цэргийн ажиллагааны улмаас Хятадын элчин сайдын яамны гурван ажилтан амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.
    • Гвиней-Биссау улсад төрийн эргэлт болов.
  • 2000 - ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин албан ёсоор тангараг өргөжээ.
  • 2002 - Умард Хятадын агаарын тээврийн "МД-82" хөлөг Шар тэнгист осолдож, хөлгийн багийн 112 хүн бүгд амиа алдав.
  • 2003 – Дэлхийн оршин суугчдад одон орны ховорхон үзэгдлийг харах боломж тохиов. Буд гараг Нар, Дэлхий хоёрын хоорондуур ороод өнгөрчээ.
  • 2004 – Америкийн бизнесмен Ник Берг Исламын дайчдын гарт амиа алдав. Түүнийг цаазалж буй бичлэгийг яргачид интернет орчинд цацсан нь олныг сэртхийлгэсэн юм.
  • 2007 - Израйлийн археологчид Йерсусалем хотын өмнөд хэсгээр Аугаа Герод хааны бунханг илрүүлжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1711 - Шотландын нэрт эдийн засагч, соён гэгээрүүлэгч Девид Юум (1776 онд нас барсан)
  • 1833 - Германын суут хөгжмийн зохиолч Йоханнес Брамс (1897 онд нас барсан)
  • 1840 - Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский (1893 онд нас барсан)
  • 1847 - Их Британийн Ерөнхий сайд Арчибалд Примрөүз (1929 онд нас барсан)
  • 1861 - Нобелийн шагналт Энэтхэгийн зохиолч Рабиндранат Таагүр (1941 онд нас барсан)
  • 1867 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Владислав Реймонт (1925 онд нас барсан)
  • 1875 - Олимпийн аварга Америкийн тулгууртай харайгч Уиллиам Хойт (1954 онд нас барсан)
  • 1892 - Югославын анхны Ерөнхийлөгч Йозип Броз Тито (1980 онд нас барсан)
  • 1901 - Холливудын сонгодог үеийн 25 нэрт жүжигчний нэг, Академийн наадмын шагналт жүжигчин Гари Күүпер (1961 онд нас барсан)
  • 1903 - Олимпийн мөнгө, хошой хүрэл медальт Канадын гүйгч Жимми Болл (1988 онд нас барсан)
  • 1919 - Аргентинийн 25 дахь тэргүүн хатагтай Эва Перон (1952 онд нас барсан)
  • 1923 - Туркийн 28 дахь Ерөнхий сайд Булент Улусу (2015 онд нас барсан)
  • 1939 - Нобелийн шагналт Америкийн биологич Сидней Альтман
  • 1946 - The Grateful Dead хамтлагийн бөмбөрчин Билл Кройцманн
  • 1956 - Нидерландын Ерөнхий сайд Ян Петер Балкененде
  • 1978 - Америкийн сагсанбөмбөгч Шон Мерион
  • 1987 - Францын хөлбөмбөгч Жереми Менез

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1205 - Унгарын хаан III Ладислав (1201 онд төрсөн)
  • 1494 - Этиопын хаан Эскандер (1471 онд төрсөн)
  • 1682 - Оросын эзэн хаан III Фёдор (1661 онд төрсөн)
  • 1805 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Петти (1737 онд төрсөн)
  • 1938 - Румын улсын Ерөнхий сайд Октавиан Гога (1881 онд төрсөн)
  • 1943 - Туркийн хоёр дахь Ерөнхий сайд Фетхи Окяр (1880 онд төрсөн)
  • 1951 - Академийн наадмын шагналт жүжигчин Уорнер Бакстер (1889 онд төрсөн)
  • 2000 - Америкийн нэрт жүжигчин, цэргийн зүтгэлтэн Даглас Фейрбэнкс (1909 онд төрсөн)
  • 2011 - Нобелийн шагналт Канадын физикч Уиллард Бойл (1924 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Хасаг улсХасаг улс Хасаг Эх орноо хамгаалагсдыг дурсах өдөр
  • ВьетнамВьетнам Вьетнам Дин Бьен Пугийн ялалтын өдөр
  • Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос Болгар улсБолгар улс Болгар Радиогийн өдөр