5 сарын 5

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 125 дахь (өндөр жил бол 126 дэх) өдөр юм. Мөн он дуустал 240 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 553 - Константинополийн хоёр дахь зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлэв.
  • 1215 - Засаг төртэйгөө тэрсэлдэгч гүн хэргэмтэнгүүд Английн хаан Жонтой найрамдлын тунхагт гарын үсэг зуржээ.
  • 1260 - Их Монгол улсын хаан ширээнд Хубилай суув.
  • 1494 - Аугаа аялагч Кристофер Колумб Ямайк аралд зангуугаа буулгажээ.
  • 1640 - Английн хаан I Чарльз парламентаа тараав.
  • 1654 - Кромуэллийн тунхагаар Шотландууд Англи улстай нэгдэв.
  • 1762 - Хаант Орос улс, Пруссийн хаант улстай Санкт Петербургийн гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд дэгдсэн долоон жилийн дайн эцэс болжээ.
  • 1789 - Францын муж бүрийн захирагчид чуулсан Ерөнхий зөвлөлийн хурал анх удаагаа хуралдав.
  • 1809 - Сүлжмэлийн хувцас зохион бүтээж зохиогчийн эрх авсан Мэри Кийс зохиогчийн эрх патент авсан анхны эмэгтэй болжээ.
  • 1821 - Францын экс удирдагч Наполеон Бонапарт Гэгээн Элена арал дээр амьсгал хураав.
  • 1835 - Бельгийн Брюссель-Мечелен хотыг холбосон төмөр замын шугам ашиглалтад оржээ. Энэ нь Европ тив дэх анхны төмөр зам болсон юм.
  • 1860 - Хоёр Сицилийн хаант улсын шийдвэрээр Жузеппе Гарибальди Италийн хаант улсыг байгуулахаар язгууртнуудыг лоббидож эхэлжээ.
  • 1862 - Пуебла хотод халдан довтолсон Францын армийн эсрэг Мексикийн арми цэргийн ажиллагаа зохион байгуулав. Уг ажиллагааг Мексикийн талаас Игнасио Зарагоза удирдсан байна.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Алабама мужийн Ситронель хотод Конфедерацийн армийн 4000 цэрэг бууж өгөв.
  • 1866 - АНУ анх удаагаа Иргэний дайнд амиа алдагсдыг дурсах өдрийг тэмдэглэв.
  • 1877 - Америк-Индианчуудын дайн: АНУ-ын армийн хурандаа Нельсон Майлсаар удирдуулсан цэргүүд Лакота омгийнхнийг дарангуйлж эхлэв.
  • 1891 - Нью-Йоркийн хөгжмийн танхим буюу Карнеги Холл албан ёсоор нээгдэв. Нээлтийн ёслолыг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский удирджээ.
  • 1905 - Английн Лондон хотын цагдаагийн газар Стратоны хэргийг мөрдөхдөө анх удаагаа хурууны хээг ашиглав.
  • 1912 - ЗХУ-ын Коммунист намын дуу хоолой болсон "Правда" сонин Санкт Петербург хотноо хэвлэгдэж эхэлжээ.
  • 1925 - Өмнөд Африкийн засгийн газар албан ёсны хэлээр Африкаанс хэлийг сонгов.
  • 1927 - Алдарт зохиолч Виржиниа Вульфийн алдарт "Гэрэлт цамхаг тийш" зохиол хэвлэлтээс гарчээ.
  • 1936 - Италийн арми Этиопын нийслэл Аддис Абаба хотыг эзлэн түрэмгийлэв.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн - Норвегийн иргэд улс орноосоо дүрвэж Лондон хотыг зорьжээ.
  • 1941 - Этиопын эзэн хаан Хайли Селасси эх нутагтаа эргэн иржээ. Таван жилийн турш Италийн дарангуйлалд байсан тус улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан юм.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Грекын Клайсура хотод Нацистын Германы арми 216 энгийн иргэнийг цаазлажээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы эзлэн түрэмгийллийн эсрэг Чехийн бослого эхэлжээ. Харамсалтай нь Чехийн бослого бүтэлгүйтлээр төгссөн юм.
  • 1946 - Алс дорнод дахь Олон улсын цэргийн шүүх Японы армийн 28 албан тушаалтанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял оноов.
  • 1950 - Тайландын хаан ширээнд Бумибол Адулядей суужээ.
  • 1955 - Баруун Герман албан ёсоор тусгаар тогтнов.
  • 1961 - Меркури сансрын хөтөлбөр: Сансрын нисэгч Алан Шепард задгай сансарт гарсан анхны америк хүн болжээ.
  • 1964 - Европын зөвлөл байгуулагдав.
  • 1972 - Италийн Сицил мужийн Палермо хотод Алиталиа 112 дугаар нислэг осолдож, хөлгийн 115 хүн бүгд амиа алдав. Энэ нь Италийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн хөнөөлтэй ослын нэг болжээ.
  • 1981 - Салан тусгаарлах үзэл гаргасан гэх хэргээр шоронд хоригдоод байсан Ирландын бүгд найрамдах армийн гишүүн Бобби Сенд 66 хоног өлсгөлөн зарласны эцэст амиа алдав. Тэрээр дөнгөж 27 настай байжээ.
  • 1985 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Германы Битбург хотын Берген-Бельсений бөөнөөр хорих лагерийн тууринд айлчлан, үг хэлэв.
  • 1987 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы захиргааны үед Ирантай үүсгэсэн харилцаа, цэргийн ажиллагааны талаар АНУ-ын Конгресс бүх нийтийн сонсгол зохион байгуулжээ.
  • 1994 - Азербайжан-Арменийн тал Бишкекийн протоколд гарын үсэг зурснаар Уулын Карабахын мөргөлдөөн намжив.
    • Сингапурт дээрэм, зандалчлах хэргээр шийтгэгдсэн америкийн иргэн Майкл П.Фейг олны нүдэн дээр ташуурджээ.
  • 2006 - Суданы Засгийн газар Суданы чөлөөлөх армитай энхийн гэрээнд гарын үсэг зурав.
  • 2010 - Грекийн гадаад өр хэрээс хэтэрч, Грек улс дампуурлаа зарлах болсонтой холбогдуулан бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал тус улсын өнцөг булан бүрт дэгджээ.
  • 2014 - Маршаллын арал орчимд Хятадын ачаа тээврийн хоёр хөлөг мөргөлдөж 11 хүн сураггүй болов.
    • Грекийн Эгейн тэнгисийн эрэгт цагаачдын хоёр завь мөргөлдөж, 22 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1210 - Португалийн хаан III Афонсо (1279 онд нас барсан)
  • 1818 - Социалист үзлийг сурталдагч, философич, эдийн засагч Карл Маркс (1883 онд нас барсан)
  • 1846 - Нобелийн энхтайвын шагналт Польшийн сэтгүүлч Хенрик Сиенкевиц (1916 онд нас барсан)
  • 1916 - Энэтхэгийн долоо дахь Ерөнхийлөгч Заил Сингх (1987 онд нас барсан)
  • 1919 - Грекын Ерөнхий сайд Гиоргиос Пападопулос (1999 онд нас барсан)
  • 1921 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шаулоу (1999 онд нас барсан)
  • 1933 - Олимпийн шагналт ЗХУ-ын өндрийн харайгч Игорь Кашкаров
  • 1938 - Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын уран гулгагч Барбара Вагнер
  • 1944 - "Бөгжний эзэн", "Индиана Жонс" цувралын од Уэльсийн жүжигчин Жон Рис-Дейвис
  • 1948 - Хүнд рок урсгалын "Black Sabbath" хамтлагийн бөмбөрчин Билл Уард
  • 1952 - Олимпийн мөнгө, Европын аварга Испанийн спорт алхагч Хорхе Лопарт
  • 1964 - Олимп, дэлхийн аварга Германы өндрийн харайгч Хайнк Хенкэл
  • 1966 - Болгарын 46 дахь Ерөнхий сайд Сергей Станишев
  • 1972 - Олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Их Британийн завьч Жеймс Кракнелл
  • 1975 - Олимпийн мөнгө, дэлхийн хоёр удаагийн аварга Америкийн гүйгч Меб Кефлежиги
  • 1980 - Израйлийн хөлбөмбөгч Йосси Бенаюун
  • 1981 - Английн дуучин Крейг Девид
  • 1983 - Мэргэжлийн сүмоч Хакүба А.Өнөржаргал
    • Бетмэний дүрээр алдаршсан Хенри Кевилл
  • 1985 - Италийн хөлбөмбөгч Эмануэл Жиакерини
  • 1988 - Английн алдарт дуучин Адель
  • 1991 - Мексикийн хөлбөмбөгч Рауль Хименез
  • 1999 - Америкийн уран гулгагч Натан Чен

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1821 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт (1769 онд төрсөн)
  • 1921 - Нобелийн энхтайвны шагналт Австрийн сэтгүүлч Альфред Херманн Фрийд (1864 онд төрсөн)
  • 1959 - Нобелийн энхтайвны шагналт Аргентинийн улстөрч Карлос Сааведра Ламас (1878 онд төрсөн)
  • 1965 - Академийн шагналт найруулагч Жон Уотерс (1893 онд төрсөн)
  • 1977 - Германын канцелор Людвиг Эрхард (1897 онд төрсөн)
  • 2002 - Боливийн 62 дахь Ерөнхийлөгч Хюго Банзер (1926 онд төрсөн)
  • 2010 - Нигерийн 13 дахь Ерөнхийлөгч Умар Муса Ярадуа (1951 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]


 Commons: 5 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан