Jump to content

5 сарын 8

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 128 дахь (өндөр жил бол 129 дэх) өдөр юм. Мөн он дуустал 237 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 453 - Хавар-Намрын үе: Жин гүрний язгууртан гэр бүлүүдийн хооронд өрнөсөн зөрчил болох Жинянгийн тулаан Жао угсааныхан Жи угсааныханыг буулган авснаар өндөрлөв.
  • 413 - Баруун Ромын эзэнт гүрний хаан Хонориус, визиготуудад тонуулсан Италийн Тускиа, Кампаниа, Пиченум, Самниум, Апулиа, Лусаниа, Калабриа мужуудыг татвараас чөлөөлөх зарлигт гарын үсэг зурав.
  • 1429 - Жанна д’Арк Орлеаны бүслэлтийг зогсоосноор Зуун жилийн дайны үйл явцад эргэлт гарав.
  • 1450 - Английн иргэн Жек Кейд эзэн хаан VI Хенрийн эсрэг хувьсгал дэгдээв. Хоёр сарын дараа тэрээр эзэн хааны цэргүүдэд амиа алдсан юм.
  • 1541 - Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото тухайн үед "Рио де Эспириту Санто" гэж нэрлэдэг байсан Миссиссипи мөрний эрэгт буудаллав. Тэрээр тус мөрнийг өгсөж судалсан анхны европ хүн юм.
  • 1788 - Францын парламент ээлжит хуралдаанаараа засаг захиргааны нэгжүүдэд 48 шинэ шүүх танхим барихаар болов.
  • 1821 - Грекийн тусгаар тогтнолын дайн: Грекийн арми Гравиагийн тулаанд Туркийн армийг бут ниргэв.
  • 1842 - Францын нийслэл Парис хотод галт тэрэг замаас гарч шатсанаар 52-200 хүн амиа алджээ.
  • 1846 - Мексик-Америкийн дайн: Америкийн генерал Закари Тэйлорын арми Рио Грандегийн хойд хэсэгт тус дайны анхны том тулаанд Мексикийн армийг буулган авав.
  • 1886 - Америкийн эм зүйч Жон Пембертон зохион бүтээсэн хийжүүлсэн ундаагаа "Кока-Кола" гэх нэрээр худалдаалж эхлэв.
  • 1898 - Италийн хөлбөмбөг лигийн системд шилжиж, анхны тэмцээнээ зохиож эхлэв.
  • 1899 - Ирландын Дублин хотод утга зохиолын театр байгуулагдав.
  • 1902 - Мартиникийн арлын Пелее галт уул дэлбэрч Сен-Пьер тосгон бүрэн сүйрчээ. Гамшгийн улмаас 30 мянган хүн амиа алдсан байна.
  • 1912 - Америкийн кино урлагийн алдарт "Парамаунт Пикчерс" албан ёсоор байгуулагджээ.
  • 1921 - Румыны Коммунист Нам байгуулагджээ.
  • 1927 - Францын армийн Дэлхийн нэгдүгээр дайны баатрууд болох Шарль Нюнгессе, Франсуа Коли нар АНУ-ын Нью-Йорк хот руу анх удаагаа Атлантын далай дамнан нисэх оролдлого хийхээр "Цагаан шувуу" хос хөдөлгүүрт онгоцоор Парисаас хөөрснийхөө дараа сураггүй алга болов.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Английн Дерби болон Ноттингем хотуудад Нацистын Германы арми бөмбөг хаяжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Керчийн хойгийн тулаан: Германы 11-р арми ЗХУ-ын 44, 47, 51-р армитай тулалдаж эхлэв.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хөлөг онгоц тээвэрлэгч халдлага үйлдэж АНУ-ын Лексингтон хөлгийг живүүлснээр Сувдан тэнгисийн тулаан өндөрлөв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Европ дахь тулаанууд өндөрлөв. Францын Реймс хотод Германы цэргүүд бууж өгөхөөр болжээ.
    • Праг хотод болсон бослого дарагдав. Энэ өдрийг Бүгд найрамдах Чех улсад үндэсний баяр болгон тэмдэглэдэг болжээ.
    • Алжирын Сетиф хотод Францын армийн явуулсан цэргийн ажиллагааны улмаас 100-аас илүү энгийн иргэн амиа алджээ.
  • 1946 - Эстонийн Таллин хотод ЗХУ-ын эзэрхэг бодлогыг эсэргүүцэж Айли Йоги, Агеда Паавель нар "Талинн хотын цэргүүдийн хүрэл хөшөө"-г сүйтгэжээ.
  • 1963 - Өмнөд Вьетнамын католик шашинт Ерөнхийлөгч Нго Дин Диемийн цэргүүд Бурхан багшийн их дүйчин өдрөөр буддын шашны дарцаг мандуулсан 9 ламыг хороосон байна.
  • 1967 - Филиппиний Засгийн газар Давао мужийг Умард Давао, Өмнөд Давао, Дорнод Давао гэж гурван хэсэг болгож хуваав.
  • 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон зэвсэг, хангамжийн нийлүүлэлтийг нь таслах зорилгоор Умард Вьетнамын гол боомтуудад мина байрлуулах тушаал буулгав.
  • 1973 - АНУ-ын Өмнөд Дакота мужид цэргийн ажиллагаа явуулж, тусгаар тогтнох хөдөлгөөн өрнүүлсэн Америкийн Индианчуудын Хөдөлгөөн Пайн Риж Нөөцийг 71 хоног эзлэн суусныхаа дараа АНУ-ын армид бууж өгчээ.
  • 1976 - Америкийн "Сикс Флагс Мэжик" соёл амралтын хүрээлэн дэлхийд анх удаагаа босоо гогцоо бүхий анхны ган хийцтэй галзуу хулганыг ашиглалтад оруулжээ.
  • 1978 - Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчилтөрөгчийн аппаратгүй авирав.
  • 1980 - ДЭМБ цэцэг өвчнийг үндсээр нь устгасан тухайгаа дэлхий нийтэд зарлав.
  • 1984 - Канадын армийн бага түрүүч Денис Лорти Квебекийн үндэсний ассемблейд зэвсэгтэй халдаж 3 хүн амиа алдан, 13 хүн шархдав. Квебекийн Ассемблейн зэвсэгт харуулын ахлагч Рене Жальбер түүнийг тайвшруулан халдлагыг зогсоосон бөгөөд хожим Эр зоригийн загалмайгаар шагнуулжээ.
  • 1987 - Умард Ирландын Лаухолл хотод Ирландын Бүгд найрамдах армийн 8 цэрэг, нэг энгийн иргэнийг Агаарын тусгай хүчин устган сөнөөв.
    • Цахим улс гэгдэх "Аерикийн эзэнт гүрэн" байгуулагджээ.
  • 1988 - АНУ-ын Иллиной мужид байрлах Белл корпорацын Хинсдэйл төв оффист гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь тухайн үедээ АНУ-ын харилцаа холбооны салбарын түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол гэгдэж байв.
  • 1997 - Өмнөд Хятадын 3456 нислэгийн онгоц Баоаны нисэх буудалд буухдаа осолдож 35 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1639 - Италийн нэрт зураач Жиованни Баттиста Гаулли (1709 онд нас барсан)
  • 1720 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Кавендиш (1764 онд нас барсан)
  • 1821 - Америкийн төмөр замын магнат Корнелиус Вандербильтийн хөвүүн Уиллиам Хенри Вандербильт (1885 онд нас барсан)
  • 1828 - Улаан загалмайн нийгэмлэгийг байгуулсан, Нобелийн энхтайвны шагналт Анри Дюнан (1910 онд нас барсан)
  • 1879 - Олимпын мөнгөн медальт Америкийн тамирчин Весли Ко (1926 онд нас барсан)
  • 1884 - АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри Трумэн (1972 онд нас барсан)
  • 1899 - Нобелийн шагналт АНУ-ын эдийн засагч Фридрик Хаек (1992 онд нас барсан)
  • 1902 - Нобелийн шагналт Францын микробиологич Андре Мишель Лофф (1994 онд нас барсан)
  • 1913 - Алдарт "Лүүни Тюнес" хүүхэлдэйн цувралыг зохиогч Боб Клампетт (1984 онд нас барсан)
  • 1916 - Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-н Ерөнхийлөгч Жоан Авеланж (2016 онд нас барсан)
  • 1920 - Америкийн дизайнер, лого зохион бүтээгч Саул Басс (1996 онд нас барсан)
  • 1925 - Танзанийн хоёр дахь Ерөнхийлөгч Али Хассан Мвини
  • 1939 - Олимпын наадмын алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Пол Дрейтон (2010 онд нас барсан)
  • 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Х.Роберт Хорвитц
  • 1951 - Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Майк Д'Антони
  • 1953 - Алдарт Ван Хейлн хамтлагийн бөмбөрчин Алекс Ван Хейлн
  • 1960 - Италийн нэрт хөлбөмбөгч Франко Барези
  • 1961 - Нью-Йорк хотын 109 дэх амбан захирагч Билл де Бласио
  • 1963 - Олимпын наадмын хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн гурвын харайгч Александр Коваленко
  • 1966 - Бразилын хөлбөмбөгч Клаудиу Таффарель
  • 1969 - Олимпын аварга, хүрэл медальт, Дэлхийн аварга Британийн завьчин Жонатан Сийрл
  • 1970 - Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Луис Энрике
  • 1975 - Испани-Америкийн нэрт дуучин жүжигчин Энрике Иглесиас
  • 1981 - Италийн хөлбөмбөгч Андреа Барзиали
  • 1985 - Олимп, Дэлхий, Европын аварга Румын улсын гимнастикч Силвиа Строеску
  • 1986 - Олимпын алт, мөнгөн медальт Америкийн гүйгч Гейлн Рапп
  • 1990 - Америкийн сагсанбөмбөгч Кемба Уолкер
  • 1991 - Олимпын хүрэл медальт, Европын аварга Румын улсын гимнастикч Анамариа Тамарян

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 535 - Ромын пап II Йоан (төрсөн огноо тодорхойгүй)
  • 685 - Ромын пап II Бенедикт (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1278 - Хятадын эзэн хаан Дуан Зонг (1269 онд төрсөн)
  • 1319 - Норвегийн хаан V Хаакон (1270 онд төрсөн)
  • 1782 - Португалын Ерөнхий сайд Себастайн Хосе де Карвальо е Мело (1699 онд төрсөн)
  • 1785 - Францын Ерөнхий сайд Этьен Франсуа (1719 онд төрсөн)
  • 1873 - Английн эдийн засагч Жон Стюарт Милл (1806 онд төрсөн)
  • 1882 - Олимпын хүрэл медальт Грекийн өндрийн харайгч Демистоклис Диакидис (1944 онд нас барсан)
  • 1948 - Бирмийн Ерөнхий сайд У Сау (1900 онд төрсөн)
  • 1952 - Америкийн Фокс кино театрын сүлжээг үндэслэгч Уиллиам Фокс (1879 онд төрсөн)
  • 1984 - "Readers Digest"-г үндэслэгч Лила Белл Уоллос (1890 онд төрсөн)
  • 2014 - Байрлал тогтоох GPS сүлжээг үндэслэгч Рожер Л.Ийстон (1921 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Норвеги Ахмад дайчдын өдөр
  •  Өмнөд Солонгос Эцэг, эхчүүдийн өдөр
  • Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр

 Commons: 5 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан