Jump to content

Вьетнамын дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вьетнамын дайн
Хамаарах дайн: Хүйтэн дайн

Өмнөд Вьетнамын нисэх хүчний UH-1 нисдэг тэрэг Меконг мөрний салаа дээгүүр нисэж байна. 1970 он
Огноо1959[1] – 1975 оны 4 сарын 30
Байршил
Үр дүн

Хойд Вьетнамын ялалт

  • Коммунистууд Өмнөд Вьетнам, Камбож, Лаосыг авсан.
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Өмнөд ба Хойд Вьетнамын нэгдэл
Байлдагч талууд

Анти-Коммунист хүчин:

 Өмнөд Вьетнам
 АНУ
 Өмнөд Солонгос
 Австрали
 Филиппин
 Шинэ Зеланд
Камбож Бүгд Найрамдах Кхмер Улс
 Тайланд
Лаос Лаосын вант улс

Коммунист хүчин:

 Хойд Вьетнам
Өмнөд Вьетнамын Бүгд Найрамдах Улсын Хувьсгалт Түр Засгийн газар Вьет Конг
Камбож Кхмерийн босогчид
Лаос Патет Лаос
 БНХАУ
 ЗХУ
 Хойд Солонгос
Командлагч болон удирдагчид
Өмнөд Вьетнам Нгуен Ван Тиеу
Өмнөд Вьетнам Лам Куанг Ти
Өмнөд Вьетнам Нгуен Као Кы
Өмнөд Вьетнам Нго Дин Дием
Өмнөд Вьетнам Нго Куанг Труонг
Америкийн Нэгдсэн Улс Дуайт Эйзенхауэр
Америкийн Нэгдсэн Улс Жон Ф.Кеннеди
Америкийн Нэгдсэн Улс Линдон Жонсон
Америкийн Нэгдсэн Улс Ричард Никсон
Америкийн Нэгдсэн Улс Роберт МакНамара
Америкийн Нэгдсэн Улс Уильям Вестморлэнд
Америкийн Нэгдсэн Улс Эрл Вийлер
Америкийн Нэгдсэн Улс Жеральд Форд
Америкийн Нэгдсэн Улс Крейтон Абрамс
Америкийн Нэгдсэн Улс Фредерик Вэйанд
Америкийн Нэгдсэн Улс Эльмо Зумвалт
Америкийн Нэгдсэн Улс Жон Пол Ванн
Америкийн Нэгдсэн Улс Робин Олдс
Америкийн Нэгдсэн Улс Жон С.МакКэйн II
Өмнөд Солонгос Пак Чүн-Хи
Australia Харольд Холт
Филиппин Фердинанд Маркос
Шинэ Зеланд Кейт Холёэйк
Камбож Лон Нол
Тайланд Таном Киттикачорн
Хойд Вьетнам Хо Ши Мин
Хойд Вьетнам Ле Дуан
Хойд Вьетнам Труонг Чинь
Хойд Вьетнам Нгуен Чи Тань
Хойд Вьетнам Во Нгуен Гиап
Хойд Вьетнам Фам Хунг
Хойд Вьетнам Ван Тиен Дунг
Өмнөд Вьетнамын Бүгд Найрамдах Улсын Хувьсгалт Түр Засгийн газарХойд Вьетнам Тран Ван Тра
Хойд Вьетнам Ле Дук То
Хойд Вьетнам Донг Сы Нгуен
Хойд Вьетнам Нгуен Хуу Ан
Хойд Вьетнам Ле Дук Ань
Өмнөд Вьетнамын Бүгд Найрамдах Улсын Хувьсгалт Түр Засгийн газарХойд Вьетнам Тран До
Хойд Вьетнам Нгуен Ван Тоан
Хойд Вьетнам Хоанг Минь Тао
Хойд Вьетнам Нгуен Минь Чау
Хойд Вьетнам Тран Те Тон
Хойд Вьетнам Чу Фонг Дой
Хойд Вьетнам Труонг Мук
Өмнөд Вьетнамын Бүгд Найрамдах Улсын Хувьсгалт Түр Засгийн газар Во Минь Триет
Камбож Пол Пот
Хятад Мао Зэдунь
Зөвлөлт Холбоот Улс Никита Хрущёв
Зөвлөлт Холбоот Улс Леонид Брежнев
Цэргийн хүч
~1,200,000 (1968)
Өмнөд Вьетнам: ~650,000
АНУ: 553,000 (1968)[2]
Өмнөд Солонгос: 312,853,[3] Шинэ Зеланд, Тайланд, Филиппин: 10,450[4]
Австрали: 49,968 (1962-1973)[5]
~520,000 (1968)
Хойд Вьетнам: ~340,000
БНХАУ: 170,000 (1969)
ЗХУ: 3,000
Хойд Солонгос: 300
Хохирол

Өмнөд Вьетнам Өмнөд Вьетнам 220,357 нас барсан;[6] 1,170,000 шархадсан
Америкийн Нэгдсэн Улс АНУ 58,159 амь үрэгдсэн;[6] 2,000 сураггүй болсон; 303,635 шархадсан[7]
Өмнөд Солонгос Өмнөд Солонгос 4,960 амь үрэгдсэн; 10,962 шархадсан
Australia Австрали 520 амь үрэгдсэн;[6] 2,400* шархадсан
Шинэ Зеланд Шинэ Зеланд 37 амь үрэгдсэн; 187 шархадсан
Тайланд Тайланд 1,351 амь үрэгдсэн[6]

Нийт амь үрэгдсэн: 285,831
Нийт шархадсан: ~1,490,000

Хойд Вьетнам Хойд Вьетнам & NLF 1,176,000 амь үрэгдсэн/сураггүй болсон;[6]
600,000+ шархадсан[8]
Хятад БНХАУ 1,446 амь үрэгдсэн; 4,200 шархадсан
Зөвлөлт Холбоот Улс ЗХУ 16 амь үрэгдсэн[9]

Нийт амь үрэгдсэн: ~1,177,446
Нийт шархадсан: ~604,000+
Өмнөд Вьетнамын амь үрэгдсэн энгийн иргэд: 1,581,000[6]
Камбожийн амь үрэгдсэн энгийн иргэд: ~700,000
Вьетнамын амь үрэгдсэн энгийн иргэд: ~2,000,000[10]
Лаосын амь үрэгдсэн энгийн иргэд: ~50,000

Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1955 оноос[1] 1975 оны 4-р сарын 30 хүртэл үргэлжилсэн дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн Гэрээний Байгууллагын гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлдсан.[11]

Өмнөд Вьетнамын коммунист бүлэглэл болох Вьетконгийн хөнгөн зэвсэглэсэн босогчид Коммунизмын эсрэг хүчнийхний байрлалуудаар өргөн хэмжээний партизаны дайн өрнүүлсэн. Харин Умард Вьетнамын Арми томоохон хэмжээний хүчээр ердийн дайны ажиллагааг өрнүүлжээ. АНУ болон Өмнөд Вьетнамын тал агаарт давуу байдал тогтоон, шуурган галаар бөмбөгдөж, "олоод устгах" (Search and Destroy) ажиллагааг хэрэгжүүлж байсан газрын хүч, артиллерийн их буунуудаа дэмжиж байв. АНУ нь Өмнөд Вьетнамд коммунист төрийн эргэлт гарахаас сэргийлж дайнд оролцсон. Тэд 1950-иад оны сүүлчээр цэргийн зөвлөхүүдээ илгээж байснаа 1965 оноос зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээ илгээх болов. 1973 оны 1 сард энх тайвны гэрээ байгуулагдсан ч гэлээ дайн үргэлжилсээр байлаа. Эцэстээ 1975 оны 4 сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзэлж, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусч, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн билээ. Энэхүү дайнаар хоёр талаас нийт 3-4 сая вьетнам, 1.5-2 сая лаос, камбожууд, мөн 58,159 америк цэрэг амь үрэгдсэн юм[12]. Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан бөгөөд удаан үргэлжилсэн мөргөлдөөн нь Вьетнамын дайн байлаа. Америкийн арми техник, технологийн хувьд давуу байсан хэрнээ илүү үр нөлөөтэй тактик хэрэглэн улс орноо нэгтгэх ба гадаадын дарангуйллаас чөлөөлөх чин эрмэлзэлтэй Вьетнамын үндсэрхэх үзэлтнүүд болоод коммунистуудын армид ялагдсан болно.Вьетнамыг хоёр хуваасан нь тус оронд амар тайван байдал авчирсангүй. Улс орнуудад дараа дараалан коммунист дэглэм тогтоно (“Домино нөлөө” гэгддэг) гэж үзээд АНУ нь Зүүн Өмнөд Азид коммунизмыг дэлгэрүүлэхгүйн тулд цэргийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байв. Дахин нэгтгэсэн Вьетнамын ирээдүйг тодорхойлохын тулд хамтарсан сонгууль явуулна гэж Женевийн Зөвшилцөлд тусгажээ. Харин ийм сонгууль ерөөсөө болоогүй юм. 1955 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Өмнөд Вьетнамын луйврын сонгуулиар засгийн эрх авахад нь Нго Дин Дьемд туслалцаа үзүүлж, шинэ Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийн тулд хэдэн зуун цэргийн зөвлөхүүдийг илгээжээ. Хойд Вьетнам улс орноо хуваасныг үл зөвшөөрөн Өмнөд Вьетнам руу халдан довтолж эхлэв. Дьемийн Виет Конг “Вьетнамын коммунист” гэж нэр хаяг зүүсэн Дьемийг эсэргүүцсэн Хойд Вьетнамд байгаа улс төрийн бүлгүүдтэй эвсэлдэн нэгдсэн Үндэсний чөлөөлөх фронтын удирдлагатай Өмнөд Вьетнамчууд Дьемийн Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэлд мордсон байна. Өмнөд Вьетнамд үзүүлж буй Эйзенхауэрийн тусламжийг түүнийг залгамжлагч Жон Ф.Кеннеди нэмэгдүүлэв. 1963 оны эцэс гэхэд Өмнөд Вьетнам АНУ-аас 500 сая ам.долларын тусламж авсан ба 1964 оны 8-р сард АНУ-ын Маддокс хөлөг онгоц Тонкины булангийн эргээс Хойд Вьетнамын нутаг дээгүүр ажиглалт хийж байв. Хөлөг онгоцыг Хойд Вьетнамын нутгийн усанд ороход нь торпедийн хоёр завь өөдөөс нь гал нээхэд хөлөг онгоцноос буудаж нэг завийг нь живүүлсэн байна. АНУ-ын Конгресс Вьетнамын усан цэргийн баазуудад хариу цохилт өгөхийг зөвшөөрсөн тогтоол гаргав. 1954 он гэхэд АНУ 300 мянган ширхэг жижиг зэвсгийг нийлүүлж, 1 тэрбум долларын дэмжлэгийг Францын Вьетнам дахь цэрэгт үзүүлээд байсан бөгөөд Вьет Минтэй хийж байсан дайны зардлын 80%-ийг АНУ дааж байлаа. Түүнчлэн франц, америкчууд цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай зөвлөлдөж ч байжээ. АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгчид Тонкины буланд хөлхөлдөж, гол тулаан болж буй Дьен Бьен Пугийн дээгүүр АНУ-ын агаарын хүчин тагнуулын нислэг үйлдэж байлаа. Дэд ерөнхийлөгч Ричард Никсон 3 жижиг цөмийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөө боловсруулж, болохгүй бол “Америк хөвгүүдийг оруулая” гэж байлаа. Харин Их Британи улс уг ажиллагаанд орохын эсрэг байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр ч интервэнц хийсэн тохиолдолд үүдэн гарах улс төрийн эрсдэл үр ашгаасаа илүү давна гэсэн тооцоон дээр үндэслэн болихоор шийджээ. Уг мөргөлдөөний үед Вьетнам дахь АНУ-ын тагнуулууд Францын ялах боломжид эргэлзэж байлаа. Дьен Бьен Пугийн тулаанд Франц ялагдсанаар Женевын хурлаар Камбож, Лаос, Вьетнам улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Вьетнам нь Женевийн гэрээ ёсоор 17-р өргөргийн дагуу хуваагдаж, иргэд амьдрах нутгаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг олгов. Улс орон даяар сонгууль явуулах ёстой байсан боловч коммунистуудад ялагдахаас айсан өмнөд вьетнамын ерөнхийлөгч хориг тавив. Католик голцуу 1 сая умардынхан өмнөд рүү нүүж, уг дахин байршуулах ажиллагааг АНУ 93 сая доллараар санхүүжүүлэв. Хэрвээ Вьет Минчууд хориглон саад болоогүй бол дахин 2 сая иргэд өмнөд рүү дайжих байлаа.Умардын БНАВУ газрын шинэчлэлийн эрс хөтөлбөр хэрэгжүүлж, 8000 ангийн дайсныг цаазаллаа. Өмнөдөд урьд нь Франц болон Японы тоглоомын хүүхэлдэй байсан Бао Дай эзэн хааны удирдлаган дор Нго Дин Дьем тэргүүтэй засгийн газар ажиллаж байлаа. 1956 оны 4 сард сүүлийн франц цэрэг Вьетнамыг орхин гарлаа. Мөн энэ үеэр БНХАУ умард Вьетнамыг ч орхин гарав. Өмнөд Вьетнамд сонгууль явагдаагүй бөгөөд Ерөнхий сайд Нго Дин Дьем “Коммунист умардуудтай хэрхэн бид “чөлөөт сонгуулийг” хүлээж болох билээ?” хэмээн мэдэгдсэн бөгөөд Вьетнам дахь АНУ-ын тагнуулуудын Ерөнхийлөгч Дуайт Д. Эйзэнхауэрт илгээсэн 1954 оны судалгаанд “хүн амын 80 хувь нь коммунист Хо Ши Мин”-ы төлөө саналаа өгөхөөр байна гэжээ. "Даалууны онол"-ын дагуу АНУ хандаж байсан бөгөөд сенатор Жон Ф.Кеннеди “Хэрэв коммунизмын улаан түрлэг Вьетнамд халгих юм бол Бирм, Тайланд, Энэтхэг, Япон, Филиппин, мөн мэдээжийн хэрэг Лаос, Камбожид аюул заналхийлэх болно” хэмээн мэдэгдэж байлаа. Дьем нь үндсэрхэг үзэлтэн байсан ч барууны соёлыг хэт шүтэгч, Вьетнам дахь бүх асуудлын шийдэлд барууны арга зүй тохирно гэж үздэг нэгэн байлаа. Тэрээр эх орныхоо эх хэл, түүхийн мэдлэг ч тааруу байсан гэдэг. Коммунистуудыг цэвэрлэх ажиллагааг хавтгайруулан явуулж, түүнээс дүрвэсэн 52,000 вьетнамчууд умард руу нүүлээ. АНУ-ын тагнуулын төв газар “Гэгээн Мари өмнөд рүү явж байна” нэртэй суртал ухуулга хийсэн нь ихээхэн үр дүнтэй болж, 800000 хүн умардаас өмнөд рүү дүрвэжээ. Тэрээр өөрийн гол албуудаа төв болон умардаас гаралтай католикуудаар хашуулж байв. Түүний улс төрийн цэвэрлэгээний улмаас 1955-1957 онуудад 12000 сэжигтэн алагдаж, 40000 улс төрийн хоригдол шоронд сууж байлаа.Тэрээр хаант засгийн цаашдын хувь заяаны талаар санал асуулга явуулж, 98.2%-ийн дэмжлэгийг орон даяар авсан гэдгийн дотор Сайгонд 133%-ийн санал авчээ. Түүний америк зөвлөгчид “60-70”%-аар ялахыг зөвлөсөн боловч тэрээр санал асуулгыг нэр төрийн шалгуур гэж үзэж байв. Ингээд 1955 оны 10 сарын 26-нд Дьем Бүгд Найрамдах Вьетнам улсыг тунхаглан, өөрөө Ерөнхийлөгч нь болжээ. Энэ нь америкчуудын тус бүст коммунист биш улс үүсгэх бодлоготой нийцэж байлаа.Дьем нь чинээлэг католик шашинтан байсан бөгөөд олонхи эгэл жирийн вьетнамчуудын хувьд тэрээр Вьетнам дахь Францын дэглэмд тусалж байсан хуучин элит байлаа. Вьетнамын хүн амын олонхи нь Буддист байсан учир түүний Буддын шашны эсрэг дайралтууд үл итгэлцлийг газар авахуулжээ.1956 оны 12 сараас Ханойгоос өмнөдөд үлдээсэн 5-10 мянган коммунистууд болон бусад дэмжигчид Дьемийн эсрэг бослоо. Өмнөд хариу арга хэмжээ болгон жирийн сургуулийн багш нар, эрүүл мэндийн ажилчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хоморголуулан олноор нь аллаа.1959 онд Умардын “Намын төв хороо”-ноос “зэвсэгт тэмцэл” эхлүүлэх нууц тогтоол гаргалаа. Дьемын дэглэм улам бүр нэр хүндгүй болж буйг ажигласан Ханойн засаг захиргаа 1960 оны 12 сарын 12-нд Үндэсний Чөлөөлөх Фронт гэгчийг коммунистуудын удирдлага дор Өмнөдөд байгууллаа.1960 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Ф.Кеннеди ялсан бөгөөд тангараг өргөх ёслол дээрээ “эрх чөлөөг авран, амжилтыг нь бататгахын тулд ямар ч үнээр, ямар ч дарамтыг туулан, ямар ч хүнд сорилттой тулгардаг байлаа гэсэн хамаагүй ямар ч андыг дэмжин, ямар ч дайсныг сөрөх болно” гэсэн зоримог мэдэгдэл хийжээ. Тэрээр фронтын дайнаас илүүгээр Ногоон малгайтан мэтийн тусгай хүчнийхний партизаны (guerilla) тактикийг ашиглан Вьетнамыг шүүрдэхийг илүү үзэж байв. Ерөнхийдөө Кеннедигийн захиргаа Труман, Эйзенхоур нараас уламжлагдсан гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд нөлөөний улсууд бий болгохыг илүүтэйд үзэж байв. Тэрээр шууд оролцоог “элсэн дээр зураас зурах мэт” гэж тодорхойлсон байна. 1961 оны 5 сард дэд Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сайгонд айлчлаад Дьемыг “Азийн Уинстон Черчиль” хэмээн мэдэгдэв. Түүнээс яагаад ийм мэдэгдэл хийснийг асуухад “Дьем бол бидний тэндээс олсон цорын ганц хүү” хэмээжээ. Кеннедигийн бодлого Дьем болон түүний хүчээр дамжуулан партизаны бослогуудыг өөрсдөө дарах ёстой гэж байв. Тэрээр АНУ-ын цэргийг байршуулахын эсрэг байж, “АНУ-ын хүчийг олон тоогоор тэнд байршуулах нь өнөөдөртөө цэргийн хувьд ашигтай, ач холбогдолтой байж болох боловч улс төрийн үл итгэлцэлд хүргэн, энэ нь урт хугацаанд цэрэг стратегийн хувьд ч сөрөг үр дүнд хүргэх нь тодорхой” гэж мэдэгджээ.

Байлдаанд шархдагсад

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын телевизийн оройн мэдээгээр тулалдаанд шархадсан залуу цэргүүдийг үзүүлсэн нь улс төрийн ямарваа мэтгэлцээнээс илүү Америкийн санаа бодолд хүчтэй нөлөөлсөн болно.

Энгийн номхон иргэдийн хохирон хэлмэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Вьетнамын олон иргэд дайнд өртсөн юм. Вьет Конгийн эсрэг АНУ-ын бөмбөгдөлт нь дэмжигчдийг цааш нь түлхсэн болно.

АНУ-ын цэргийг байршуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

1965 оны 3 дугаар сард АНУ-ын Тэнгисийн явган цэргийг анх удаагаа Өмнөд Вьетнамд байршуулсан ба 7 дугаар сар гэхэд 50.000 гаруй цэрэг болж АНУ-ын нисгэгчид болон усан цэргийн тоо ч мөн нэмэгджээ. 1969 оны 4-р сар гэхэд Америкийн цэргийн тоо дээд цэгтээ буюу 543500-д хүрэв. Америкийн цэргээс гадна Өмнөд Солонгосын 320000 цэрэг, Австралийн 47000 цэрэг болон Филиппин, Тайланд, Шинэ Зеландын цэргийн бие бүрэлдэхүүн америкчуудын хамт байлдсан юм. Цэргийн тусламж үзүүлээгүй ч гэсэн коммунист Хятад ба ЗСБНХУ Вьет Конг болон Хойд Вьетнамд санхүү, зэвсэг-техникийн тусламж, цэргийн мэргэжилтэн-зөвлөх, тагнуул илгээх зэргээр үзүүлсээр байсан билээ. Гэхдээ тэд нарт өөрийн газар нутаг дээр байлдааны ажиллагаа явуулах давуу тал байсны зэрэгцээ орон нутгийн хүн ам тэдэнд идэвхтэй тусалж байв. Америк нь Вьет Конгод үзүүлж буй тусламжийг таслан зогсоохын тулд Хойд Вьетнамыг агаараас бөмбөгдөх төлөвлөгөөтэй байв. “Нижигнэсэн аянга” хэмээх байлдааны үйл ажиллагаа нь зам, төмөр зам, онгоцны буудал, үйлдвэрүүд, түлшний агуулах, цэргийн байгууламжийг устгахад чиглэж байсан боловч амжилт олоогүй юм. Хойд Вьетнам нь агаарын довтолгооноос хамгаалах хүчтэй системтэй байсан ба Өмнөд Вьетнам руу ширэнгэ ой дагуу 20000 км урт Хо Ши Миний жим болон хучмал замын сүлжээ ашиглан хөрш Лаос, Камбожоор дамжуулан зэр зэвсэг болон цэргийн бусад тоног хэрэгсэл зөөсөн юм. Замын энэ жим замыг онгоц эсэргүүцэх батарейгаар сайн хамгаалж байсан ба энэ зам нь ширэнгэ ой дотор тавигдсан тул дээрээс харагдахгүй байсан юм. 1970 он гэхэд 18000 тонн цэргийн хэрэгслийг сар бүр зөөж байсан аж.АНУ-ын зэвсэгт хүчин нь Вьет Конгийг ширэнгэ ойгоос хөөж гаргахын тул ширэнгэ ойн модны навчийг устгахад хэрэглэдэг химийн бодис ашиглажээ. Мөн хүрсэн юм бүрийг шатаадаг өтгөрүүлсэн бензиний бөмбөг-напалмыг хэрэглэв. Байлдааны ийм тактик хэрэглэсэн нь нутгийн тариачдыг үр тариа хурааж авах боломж болон амь зуулгаас нь салгаж ард түмэн АНУ-ын дэмжлэг бүхий Өмнөд Вьетнамын Засгийн газрыг улам ихээр үзэн ядах болжээ. Өмнөд Вьетнамын дарангуйлагч бурхан Буддагийн уламжлалт соёлыг цэвэрлэх гэсэн нь Буддын лам нар, олон нийтийг дургүйцлийг хүргэн бослого Хүэ Весакын мөргөлдөөн гарлаа. Дьем католик шашинтан, түүний ах Нго Дин Тук нь католикийн хамба лам байсан бөгөөд төр шашны харилцааны асуудал дээр бантан болж байв. 1963 оны зунаас АНУ-ын албаныхан дэглэмийг өөрчлөх боломжийн тухай хэлэлцэх болсон. АНУ-ын Төрийн департамент төрийн эргэлт хийхийг сайшааж байсан бол Батлан хамгаалах яам Дьемийг хэвээр нь үлдээх саналтай байв. Тэд юуны түрүүнд Дьемын дүү Нго Дин Нхуг зайлуулах асуудал дээр санал нэгдэв. Нху нь нууц цагдаагийн газрыг тэргүүлдэг бөгөөд Буддистуудын эсрэг ажиллагааг гол зохион байгуулагч нь байв. АНУ-ын Тагнуулын төв газраас Вьетнамын генералуудтай нууц хэлхээ холбоо тогтоон Дьемыг зайлуулахаар төлөвлөж байлаа. Тэдэнд ингэсэн тохиолдолд эсэргүүцэхгүй бөгөөд хариу арга хэмжээ авч тусламжаа зогсоохгүйгээ мэдэгдсэн байна. 1963 оны 11-р сарын 2-нд Ерөнхийлөгч Дьемыг түлхэн унагааж, ах дүү нарынх нь хамт цаазлав. Энэ мэдээг дуулаад Жон Кеннеди ихэд цочирдсон гэдэг. Тэрээр ийм ажиллагааг төлөвлөсөнг мэдээгүй, батлаагүй байлаа. Өмнөд Вьетнам дахь АНУ-ын Элчин сайд Хэнри Кабот бослогын удирдагчдыг ЭСЯ-даа урин авчирч баяр хүргэсэн байна. Вашингтон Кеннедид “дайн түргэн дуусах найдлагатай боллоо” хэмээн мэдэгдэв. Эргэлтийн дараа эмх замбараагүй байдал газар авчээ. Өмнөд Вьетнамд улс төрийн тогтворгүй байдал газар авч, нэг цэргийн дэглэм нөгөөгөөр солигдох болов. Гэсэн ч бүгд л АНУ-ын утсан хүүхэлдэйнүүд байсан гэдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон харин “Америкийн хөвгүүд дайнд оролцохоос илүү Азийн хөвгүүд өөрсдийн газар нутгаа өөрсдөө хамгаалах нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч Үндэсний аюулгүйн байдлын газрын нууцлалаас 2005 онд хасагдсан баримт бичгийг үзвэл 8 сарын 4-ний явдал гэгч нь огт болоогүй бололтой. Энэ үед 1959 онд 5000 хүнтэй байсан Вьет Конгийнхон 1964 он гэхэд 100000 хүнтэй болоод байв. 1961-1964 оны хооронд армийн бүрэлдэхүүн 850 мянгаас 1 сая хүнтэй болжээ. Энэ үед Вьетнамд байрлаж байсан АНУ-ын хүчний тоо 1961 онд 2000 байснаас 1964 онд 16500 болсон Вьет Конгийн байлдагчдад АНУ-ын армийнх шиг зэр зэвсэг, цэргийн хувцас тоноглол байгаагүй хэрнээ газар нутгаа сайн мэддэг болон дэмжлэг авдаг байсан нь тэдний давуу тал нь байлаа.

Коммунист хүчнийхэн

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ ч зүүн өмнөд Азид бий болсон улс төр-үзэл суртын холбоотноо гаргуунд хаясангүй. Цэргийн зэвсгээр идэвхтэй дэмжлэг үзүүлж байв. Шинээр бий болсон геополитик, геостратегийн түнш орон зайдаа 3000 гаруй гаруй цэргийн албан хаагч, 11 000 эмч, сувилагч нарыг илгээсэн байдаг. Энэ нь сөнөөгч онгоц, тээврийн онгоц болон нисдэг тэрэгний багш-сургагч нисэгч, техникч, агаарын зенит,пуужингийн зөвлөх-мэргэжилтэн, тагнуулчид хүртэл багтаж байсан гэдэг. Тухайлбал дууны хурдны МиГ-17, дуунаас хурдан МиГ-21 сөнөөгч онгоц. Агаар-агаар ангилал буюу Хэт өндрийн зенит пуужингийн С-75, дунд болон нам өндрийн С-125 зенит-пуужингийн цогцолборууд дээр ажиллаж АНУ, Өмнөд Вьетнамын нисэх хүчний дайралтаас хамгаалахад нь туслаж байлаа.

Хятадын оролцоо

[засварлах | кодоор засварлах]

1950 оны 1 сард БНХАУ мэтийн коммунист улсууд Вьетмины БНАВУ-ыг Вьетнамын албан ёсны засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрчээ. Бао Дайг эзэн хаанаар нь дахин томилж байгуулсан Францын Вьетнам улсыг коммунист биш улсууд хүлээн зөвшөөрөв. БНХАУ цэргийн зөвлөгчид илгээн, зэр зэвсэг, ажиллах хүчнийг Вьет Мин руу илгээх болсон бол нөгөө талд АНУ “Цэргийн тусламж ба зөвлөгөөний бүлэг” гэгчийг байгуулан Францын талд тусламж, стратегийн зөвлөгөө өгч, мөн Вьетнам цэргүүдийг сургах боллоо.Коммунистуудыг БНХАУ олон зуун сая долларын зэр зэвсэг, мөн цагаан будаагаар хангаж байв. Мөн дайны үед дэд бүтцийн нөхөн сэргээлтийг Хятадын туслалцаатайгаар явуулж байжээ. Вьетнамд Хятадын 300,000 цэрэг байрлаж байлаа. 1968 оны 8 сард Зөвлөлт Чехословакт цэрэг оруулсаны дараа Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтрэв. Ингээд 10 сард Хятад Умард Вьетнамыг Москвагаас харилцаагаа таслахыг шаардсан ч Ханой татгалзав. 1968 оны 11 сард Хятад Вьетнамаас цэргээ гаргаж эхэлжээ. Мөн Вьетнамын коммунистуудыг сөргүүлэн Камбож дахь Улаан Кхмерчүүдийг санхүүжүүлэх болжээ. 1970 оны 7 сард хятадууд Вьетнамаас бүрэн гарч дууслаа. Нутаг дэвсгэрийн багахан маргаанаар шалтаглан Улаан Кхмерүүд 1975-1978 оны хооронд харгис хэрцгий дээрэм, дайралтуудыг хийсэн бөгөөд Вьетнам энэ бүгдийн хариу болгон Камбож дахь дэглэмийг цэргийн хүчээр сольжээ. Үүнээс үүдэн Хятад Вьетнам руу дайран, 1979 оны богино дайн өрнөжээ.

Бусад улсын оролцоо дэмжлэг

[засварлах | кодоор засварлах]

1975 оны 4-р сарын 17-нд Камбожийн нийслэл Пномпень Улаан Кхмеруудын гарт орлоо. Үүнээс хойшхи 4 жилд Улаан Кхмерууд үй олноор нь хүйс тэмтрэх бодлого явуулан Камбожийн хүн амын таван хүн тутмын нэгийг хядсан нь 1 сая гаруй хүн байлаа. Олон удаагийн хилийн мөргөлдөөний эцэст Вьетнамчууд Ардчилсан Камбожийг эзэлж, Улаан Кхмерүүдийг түүхийн тавцангаас хөөлөө. Үүний хариу арга хэмжээ болгон Хятад Вьетнам руу 1979 онд довтолсон билээ. 1975 оны 12 сард Патэт Лао Лаосын эзэн хаант засгийн газрыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсыг /БНАЛАУ/ байгуулжээ. БНАСАУ буюу Умард Солонгос Вьетнам руу 300-600 цэргийн албан хаагчдаа илгээв. Тэд Хойд Вьетнамын нийслэл Ханой хотыг агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор МиГ-15 сөнөөгч онгоцны 2 эскадриль, агаарын зенитийн 1 суманг илгээсэн. Мөн Хойд Вьетнамын армийг дүрэмт хувцас хэрэглэлээр хангах хүртэл арга хэмжээ авчээ. БНМАУ ч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д, Солонгосын дайны үед БНАСАУ-д тусласантай нэгэн адил хөдөлгөөн өрнөж, багагүй хэмжээний эд материалын тусламж, цэргийн агт морь бэлэглэж, дайнд өнчирсөн Вьетнам, Лаос, Камбожи хүүхдүүдийг тусгай асаргаанд хүлээн авч, эмчилж асарч, сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлсэн ажээ. Дайны үед монголчууд мөн л тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд болон бусад соц-лагерийн орнуудын дипломат ажилтнуудын авто цуваа Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд өртөж манай Элчин сайдын орлогч хүндээр шархадсан, мөн нэг ажилтан битүү бэртэл авсан байдаг ба азаар хүний амь үрэгдээгүй байна.

АНУ ба түүний холбоотнууд

[засварлах | кодоор засварлах]

12 сар гэхэд америк цэргийн тоо 200,000-д хүрлээ. Америкийн цэрэг голлон хамгаалах чиг үүрэгтэй байсан бөгөөд Их гүрний хувьд АНУ-ын арми довтолгооны номлолоор яваад хэвшсэн байлаа. Коммунистууд урьд нь дандаа “цохь, зугтаа” тактиктай байсан бөгөөд тэрхүү 12 сард БНАВУ-ын армитай өмнөд вьетнамд хийсэн тулаануудад хэд хэдэн дэс дараалсан ялагдлууд хүлээлээ. Урам хугарсан америкчууд хамгаалах стратегиа өөрчлөн дайнд ялах гурван зүйлт төлөвлөгөө боловсрууллаа. Үүнд:Нэгдүгээр үе: Дайны ялагдан буй чиг хандлагыг АНУ-ын хүчний оролцоотойгоор 1965 оны эцэс гэхэд зогсоох,Хоёрдугаар үе: дайсны партизаны болон зохион байгуулалттай хүчийг устгах томоохон дайралтуудыг зохион байгуулах. Энэ үе нь дайсан хамгаалалтын арга барилд шилжин томоохон суурингаас зайлснаар дуусгавар болно.Гуравдугаар үе: Хоёрдугаар үеийн дараа дайсны эсэргүүцэл оршсоор байсан тохиолдолд 12-18 сар үргэлжлэх дараагийн ажиллагаагаар дайсны үндсэн хүчийг устгаж, бааз суурийг үгүй хийнэ.Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний удирдагч Вэстморлэнд 1967 оны эцэс гэхэд ялалтанд хүрнэ гэж таамаглаж байлаа.АНУ-ын армийн цэргүүдийн дундаж нас 19-22 байсан бөгөөд нас барагсдын дундаж ч 22.8 байлаа. АНУ-ын бүтэлгүйтлийн нэгэн гол шалтгааныг Америкийн цэргийн алба 1 жил байж энэ нь цэргүүдэд дадлага туршлага, мэдрэмж суулгадаггүйтэй холбож байв. Нэгэн ажиглагч “Бид Вьетнамд 10 жил биш, 1 жилийг 10 удаа өнгөрөөсөн” гэж хэлсэн нь нэгийг хэлэх мэт.Вашингтон өөрийн холбоотон SEATO (Зүүн Өмнөд Азийн Цэргийн Эвсэл)-гийн дэмжлэгийг хүлээж Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд ба Филиппин өөрийн цэргийг орууллаа. Гэсэн хэдий ч НАТО-гийн түншүүд болох Канад, НВУ цэрэг илгээхээс татгалзжээ.Жонсоны засаг захиргаа хэвлэлийнхэнтэй аль болох илэн далангуй биш байх бодлого барьж харьцлаа. Ингэснээр дайны дэвшил, баатарлаг ялалтын тухай илүүтэй мэдээлэгдэж, албан ёсны мэдээнд олон нийт итгэхээ болив. 1967 оны 10 сард дайныг эсэргүүцсэн том жагсаал болж жагсагчид “Хо, хо, Хо Ши Мин! Үндэсний чөлөөлөх фронт ялах болно!” буюу “Хүүе, Жонсон! Чи өнөөдөр хэдэн хөвгүүдийг маань алав?” гэх мэт уриа барьсан байлаа.1968 оны 1 сард коммунистууд Тет буюу сарны тооллын шинэ жилийн баяраар “Тэт дайралт” хэмээх гэнэтийн ажиллагаа зохион байгуулж 100 гаруй хотууд руу нэгэн зэрэг дайрч, үүнд нь Генерал Вэстморлэндийн төв штаб болон Сайгон дахь АНУ-ын элчин яам өртөв. АНУ болон Өмнөд Вьетнамын хүчин хариу арга хэмжээг яаралтай, үр дүнтэй авсны хүчинд газар авахуулаагүй боловч Вьетнамын эртний нийслэл Хю эзлэгдэж, тэнд “Хюгийн тулаан” хэмээн нэршсэн тулалдаан өрнөлөө. Хариу дайралтанд Америкийн цэргүүд галын хүчийг маш их ашиглаж, хотын 80% нь сүйрэн балгас болжээ. Хотоос гарахдаа коммунистууд 6,000 зэвсэггүй, энгийн номхон иргэдийг хүйс тэмтрэв.1968 оны 5 сарын 10-нд АНУ ба БНАВУ-ын хооронд энхийн яриа хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээ 5 сар үргэлжлэв. Энэ үед АНУ-д сонгууль болж дэд Ерөнхийлөгч Хюбэрт Хюмпри Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч асан Ричард Никсонтой өрсөлдлөө.“Тэт” довтолгооны явцад хэд хэдэн удаа коммунистуудад ялагдал учруулсан нь АНУ-ын ерөнхийлөгч Ричард М. Никсонд цэргээ татах боломж олгожээ. “Никсоны номлол” хэмээн алдаршсан түүний төлөвлөгөө нь БНВУ-ын армийг хөгжүүлж, тэд Өмнөд Вьетнамыг хамгаалах явдал байсан юм. Энэ нь “Вьетнамжих бодлого” (Vietnamization) хэмээн алдаршжээ. Түүний бодлого Кеннедигийнхтэй төстэй байсан.Өмнөд Вьетнамын арми Лаос дахь Хо Ши Мины цэргүүдийн урсгалыг таслан зогсоох зорилготой Лам Сон 719 нэртэй ажиллагааг 1971 оны 2 сард эхлүүлэв. Лаос нь өнгөн дээрээ олон арван жил төвийг сахисан улс байсан боловч хэрэг дээрээ нууц дайны голомт байлаа. Тэнд эсэргүүцэлтэй тулгаран ӨВ-ийн цэргүүд зэр зэвсэг, техникээ хаяж, сарнин ухарлаа. Орхигдсон тоног төхөөрөмж, танкуудыг дайсанд эзлэгдэхээс сэргийлэн сэрэмжилж АНУ-ын онгоцнууд тэдгээрийг байлан бөмбөгдөж жагсаалаас гаргаж байв. Дайралтанд оролцсон ӨВ-ын хүчний тал хувь нь алагдах буюу олзлогдов. Ажиллагаа бүрэн сүйрлээр дуусч, вьетнамжих бодлого амжилтгүй буйн бодит нотолгоо боллоо. Карнов тэмдэглэснээр “бүтэлгүйтэл нь түүхэн ач холбогдолтой болсон юм... Засгийн газрын түшмэдүүд америкчуудаар 10, 15 жилийн турш хичээл заалгаж, зарим нь бүр АНУ-д очин нутагт нь сурсан боловч тэдний сурсан зүйл хангалтгүй бага байна” гэжээ.1971 онд Австрали, Шинэ Зеланд цэргээ татлаа. АНУ-ын цэргийн тоо 196,700 болсон бөгөөд 1972 оны 2 сар гэхэд дахиад 45,000 цэргээ гаргах төлөвлөгөөтэй байв. Армийн сахилга дэг журам муудаж, хар тамхины хэрэглээ өсч, арьс өнгөөр ялгаварлах үзэл дэлгэрч, офицеруудынхаа тушаалыг үл тоомсорлох нь ихэсчээ. Өөрт таалагдахгүй офицероо тулалдааны үед хороох явдал олон гарах боллоо.Вьетнамжих бодлого 1972 оны “Дорны дайралт” ажиллагааны үед дахин хүнд сорилттой тулгарав. Энэ нь өмнөдийн умард руу хийсэн фронтын давшилт байсан бөгөөд коммунистууд яаравчлан умард мужууд руу нүүж, Камбож дахь хүчнийхээ туслалцаатайгаар Өмнөд Вьетнамыг дундуур нь хуваах дөхлөө. АНУ-ын агаарын болон газрын хүчний оролцоотойгоо үүнээс аврагдсан бөгөөд дайралтыг зогсоолоо. Эндээс америкийн агаарын хүчгүйгээр Өмнөд Вьетнам тэсч үлдэхгүй нь тодорхой болсон юм. Хамгийн сүүлийн америкийн хуурай замын цэрэг 8 сард тус орныг орхин гарав.Никсоны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер Умард Вьетнамчуудтай нууц хэлэлцээр хийн 1972 оны 10 сард тэд тохиролцоонд хүрэв. Энэ талаар өмнөдийнхөн сэжиг авсан тул Никсон итгэл алдахгүйн тулд “Лайнбакэр II” хэмээх масс бөмбөгдөлтийг Ханой болон Хайпунд 1972 оны 12 сарын 18-29-ний хооронд зохион байгууллаа. Уг дайралтын үед Умард Вьетнамын эдийн засгийн болон аж үйлдвэрийн чадавхи бүрэн сүйдэв. Нөгөөтэйгүүр Никсон өмнөдийн Ерөнхийлөгч Тиюг шахан умардтай урьдчилан тохирсон гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж, үгүй бол хоёр талт энхийн гэрээ байгуулан, Америкийн тусламжийг зогсоохоор заналхийлж байлаа.Камбожид Ханхүү Нородом Сиханук улс орноо төвийг сахисан улс болохыг 1955 онд зарласан боловч коммунистууд Камбожийн нутгийг бааз болгон ашиглаж байлаа. Гэсэн ч бүс нутгийн мөргөлдөөнд хамрагдахыг хүсээгүй тэрээр үүнийг тэвчин өнгөрөөж байв. Вашингтоны шахалтын дор тэрээр бодлогоо 1969 оноос өөрчлөн хилээ хаажээ. Америкчууд хилийн дагуу нууцаар бөмбөгдөх боллоо. Ричард Никсон ханхүү Сиханюкт 1969 оны 4 сард илгээсэн захидалдаа АНУ “бүрэн эрхт байдал, төвийг сахисан байдал, нутаг дэвсгэрийн нэгдмэл байдал”-ыг хүндэтгэн үзэхээ илэрхийлжээ. АНУ болон БНВУ улс коммунистуудын баазуудыг устгах, Өмнөд Вьетнам дахь нөхцөл байдлыг намжаахын тулд Камбожийн нутаг руу цөмрөн орлоо.Өмнөд Вьетнамын арми Лаос дахь Хо Ши Мины цэргүүдийн урсгалыг таслан зогсоох зорилготой Лам Сон 719 нэртэй ажиллагааг 1971 оны 2 сард эхлүүлэв. Лаос нь өнгөн дээрээ олон арван жил төвийг сахисан улс байсан боловч хэрэг дээрээ нууц дайны голомт байлаа. Тэнд эсэргүүцэлтэй тулгаран ӨВ-ийн цэргүүд зэр зэвсэг, техникээ хаяж, сарнин ухарлаа. Орхигдсон тоног төхөөрөмж, танкуудыг дайсанд эзлэгдэхээс сэргийлэн сэрэмжилж АНУ-ын онгоцнууд тэдгээрийг байлан бөмбөгдөж жагсаалаас гаргаж байв. Дайралтанд оролцсон ӨВ-ын хүчний тал хувь нь алагдах буюу олзлогдов. Ажиллагаа бүрэн сүйрлээр дуусч, вьетнамжих бодлого амжилтгүй буйн бодит нотолгоо боллоо. Карнов тэмдэглэснээр “бүтэлгүйтэл нь түүхэн ач холбогдолтой болсон юм... Засгийн газрын түшмэдүүд америкчуудаар 10, 15 жилийн турш хичээл заалгаж, зарим нь бүр АНУ-д очин нутагт нь сурсан боловч тэдний сурсан зүйл хангалтгүй бага байна” гэжээ.

Агаарын тулалдаан

[засварлах | кодоор засварлах]

Хойд Вьетнамын нисэгч,техникч нарыг сургаж бэлтгэх ажлыг ЗХУ, БНХАУ, БНСЧехословак,Польш улсууд гардан хариуцаж МиГ-15,МиГ-17, J-6 буюу Хятадад үйлдвэрлэсэн МиГ-19, МиГ-21 онгоцууд дээр дадлага сургуулилт хийж байжээ.

Эх оронд нь гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн

[засварлах | кодоор засварлах]

АНУ дахь дайныг эсэргүүцэгчид нь зөвхөн уламжлалт дайныг эсэргүүцэгчдээр зогсохгүй энх тайвны төлөө компанит ажил зохиогчид, тэдний дотор иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг нар хүртэл байжээ. ХХ зууны өөр ямар ч үйл явдал энэ дайн шиг АНУ-ын нийгмийг хуваагаагүй юм.

АНУ-ын цэрэг Вьетнамыг орхин гарсан нь

[засварлах | кодоор засварлах]

1971 онд Австрали, Шинэ Зеланд цэргээ татлаа. АНУ-ын цэргийн тоо 196,700 болсон бөгөөд 1972 оны 2 сар гэхэд дахиад 45,000 цэргээ гаргах төлөвлөгөөтэй байв. Армийн сахилга дэг журам муудаж, хар тамхины хэрэглээ өсч, арьс өнгөөр ялгаварлах үзэл дэлгэрч, офицеруудынхаа тушаалыг үл тоомсорлох нь ихэсчээ. Өөрт таалагдахгүй офицероо тулалдааны үед хороох явдал олон гарах боллоо.Вьетнамжих бодлого 1972 оны “Дорны дайралт” ажиллагааны үед дахин хүнд сорилттой тулгарав. Энэ нь өмнөдийн умард руу хийсэн фронтын давшилт байсан бөгөөд коммунистууд яаравчлан умард мужууд руу нүүж, Камбож дахь хүчнийхээ туслалцаатайгаар Өмнөд Вьетнамыг дундуур нь хуваах дөхлөө. АНУ-ын агаарын болон газрын хүчний оролцоотойгоо үүнээс аврагдсан бөгөөд дайралтыг зогсоолоо. Эндээс америкийн агаарын хүчгүйгээр Өмнөд Вьетнам тэсч үлдэхгүй нь тодорхой болсон юм. Хамгийн сүүлийн америкийн хуурай замын цэрэг 8 сард тус орныг орхин гарав.Никсоны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер Умард Вьетнамчуудтай нууц хэлэлцээр хийн 1972 оны 10 сард тэд тохиролцоонд хүрэв. Энэ талаар өмнөдийнхөн сэжиг авсан тул Никсон итгэл алдахгүйн тулд “Лайнбакэр II” хэмээх масс бөмбөгдөлтийг Ханой болон Хайпунд 1972 оны 12 сарын 18-29-ний хооронд зохион байгууллаа. Уг дайралтын үед Умард Вьетнамын эдийн засгийн болон аж үйлдвэрийн чадавхи бүрэн сүйдэв. Нөгөөтэйгүүр Никсон өмнөдийн Ерөнхийлөгч Тиюг шахан умардтай урьдчилан тохирсон гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж, үгүй бол хоёр талт энхийн гэрээ байгуулан, Америкийн тусламжийг зогсоохоор заналхийлж байлаа.1973 оны 1 сарын 15-нд Никсон Умард Вьетнамын эсрэг дайралтын ажиллагаагаа зогсоосноо зарлав. 1973 оны 1 сарын 27-нд Парисын энх тайвны хэлэлцээрээр “Вьетнамд дайныг эцэслэж, энхийг тогтоох” гэрээ батлагдсанаар Вьетнамын дайн дахь АНУ-ын шууд оролцоо эцэс болжээ. Өмнөд умардын хооронд ч гал зогсов. АНУ-ын дайны олзлогдогчид суллагдлаа. Энэхүү гэрээгээр Вьетнамын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг 1954 оны Женевын хурлын нэгэн адил заасан бөгөөд умард, өмнөдийг хамарсан үндэсний сонгууль явуулах тухай тусгасан байв. АНУ-ын цэрэгт тус бүсийг орхин гарах 60 хоногийн хугацаа олгожээ.Гэрээнд Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч ихээхэн дурамжхан зурсан бөгөөд АНУ-ын зөвлөх Киссинжер болон Умард Вьетнамын гадаад хэргийн сайд То нар Нобелийн энх тайвны шагнал авсан боловч То жинхэнэ энх тайван хараахан тогтоогүй байна гээд шагналаас татгалзсан гэдэг.Тулалдаан дахин эхлэхэд Өмнөд Вьетнам өөрийгөө хамгаалан өөрсдөө тулалдах боллоо. Олон мянган Вьетнамчууд АНУ руу дүрвэсэн нь дэлхийн түүхэн дэх хамгийн том дайнаас дүрвэгчдийн нүүдэл болсон гэдэг. Сайгон 1975 онд Умардад эзлэгдэж, коммунистууд Лаос ба Камбожийг тэр оныхоо хавар засгийн эрхэнд гарав.Ямарваа шударга үйл хэргийн төлөө биш байлдаан хийж буй цэргүүдээ зөвтгөх аргагүй болсон америкчууд Вьетнамын дайныг эсэргүүцэж байв. 1965 онд дайны эсрэг анхны томоохон сүрт жагсаал болж олон залуучуудыг цэрэгт татах буюу цэргийн албанд хүчээр оруулж буйг эсэргүүцэх нь улам хүчээ авав. Телевиз дайны ширүүн хатууныг өдөр бүр Америкийн айл гэр бүрт хүргэж байсан юм. Дайны сүүлийн таван жил нь аль аль талын цус асгаруулсан эмгэнэлт дайны үе байв. 1969 оны 8 дугаар сард АНУ мөргөлдөөнөөс эвтэйхэн гарахын тулд Парисын яриа хэлэлцээг эхэлсэн ба энэ нь 1973 оны нэгдүгээр сарын 27-нд энх тайвны хэлэлцээр байгуулагдах хүртэл үргэлжилжээ. Үүнээс хоёр сарын дараа АНУ-ын цэрэг Өмнөд Вьетнамыг вьетнамчуудад нь орхин гарсан юм.1973 оны 1 сарын 15-нд Никсон Умард Вьетнамын эсрэг дайралтын ажиллагаагаа зогсоосноо зарлав. 1973 оны 1 сарын 27-нд Парисын энх тайвны хэлэлцээрээр “Вьетнамд дайныг эцэслэж, энхийг тогтоох” гэрээ батлагдсанаар Вьетнамын дайн дахь АНУ-ын шууд оролцоо эцэс болжээ. Өмнөд умардын хооронд ч гал зогсов. АНУ-ын дайны олзлогдогчид суллагдлаа. Энэхүү гэрээгээр Вьетнамын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг 1954 оны Женевын хурлын нэгэн адил заасан бөгөөд умард, өмнөдийг хамарсан үндэсний сонгууль явуулах тухай тусгасан байв. АНУ-ын цэрэгт тус бүсийг орхин гарах 60 хоногийн хугацаа олгожээ.Гэрээнд Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч ихээхэн дурамжхан зурсан бөгөөд АНУ-ын зөвлөх Киссинжер болон Умард Вьетнамын гадаад хэргийн сайд То нар Нобелийн энх тайвны шагнал авсан боловч То жинхэнэ энх тайван хараахан тогтоогүй байна гээд шагналаас татгалзсан гэдэг.Гал зогсоохын өмнөхөн АНУ Сайгонд ихээхэн хэмжээний тусламж хүргэж амжсан бөгөөд үүгээр Өмнөдийнхөн Вьетконгчуудтай тулах ёстой байв.Хэрэв коммунистууд гал зогсоох гэрээгээ зөрчвөл АНУ дахин оролцоно гэсэн бодлогыг Никсон барьж байсан бол 1972 оны 11 сард явагдсан конгрессын сонгуульд хоёр танхимд ардчилсан намынхан ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн уриа нь Ерөнхийлөгчийн сонгуульд Никсоны өрсөлдөгчийн дэвшүүлж байсан “Америк гэртээ харья” гэсэн уриатай оролцжээ. 1973 оны 6 сарын 4-нд АНУ-ын сенат Ерөнхийлөгч биеэ даан интервенц хийхийг хориглосон Case-Church Amendment хэмээх тогтоол баталлаа.1973 оны 10 сард болсон газрын тосны шок өмнөд вьетнамын эдийн засагт хүндээр тусчээ. 1974 оны эхээр умард дахин дайрснаар Ерөнхийлөгч Тю 1 сарын 4-нд Парисын энхийн хэлэлцээр дуусгавар болсныг зарлаж, дайн дахин эхэллээ. Гал зогссон үед ч Өмнөд Вьетнамын дайны хохирол 25,000 хүнээр хэмжигдсэн аж.Ерөнхийлөгч Никсон Ватэргэйтийн шуугианаар огцорсны дараа 1974 оны 8 сарын 9-нд Жиральд Форд АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Энэ үед Конгресс Өмнөд Вьетнамд үзүүлэх санхүүгийн тусламжийг 1 тэрбумаас 700 сая доллар болгон танаад байв. Дэд бүтцийн хувьд нилээд сайжирсан Умардынхан Камбожийн нутгаас дайралт хийн 1975 оны 1 сарын 6-нд Пуоч Лон мужийн төвийг эзлэн авлаа. Аргаа барсан Форд конгрессоос бүх юм оройтохоос өмнө өмнөдөд туслан, хангамж нийлүүлэх төсөв гуйсан ч Конгресс татгалзжээ. Буланд шахагдсан Өмнөд Вьетнамын удирдагчид ёс суртахуунаар доройтож, авилгал газар авав. Гэнэтийн ялалтандаа дүгнэлт хийн умардын улс төрийн товчоо өөрийн стратегиа өөрчлөн идэвхитэй давшилтанд шилжлээ.1975 оны эхэн гэхэд Өмнөд Вьетнамын зэвсэгт хүчин өрсөлдөгчөөсөө 3 дахин олон их буу, хоёр дахин олон танк болон хуягт машинтай байжээ. Тэд мөн 1400 нисэх онгоцтой, бие бүрэлдэхүүний хувьд коммунистуудтай 2:1 харьцаатай давуу хүчтэй байлаа. Гэсэн хэдий ч тэдэнд байхгүй зохион байгуулалттай, өндөр үзэл сурталтай, санхүүжилт сайтай дайсантай тулав. Өмнөд вьетнамд эмх замбараагүй байдал газар авчээ. Арабчуудын газрын тосны хоригоос үүдсэн дэлхийн эдийн засгийн уналт ч хүндээр туслаа.1975 оны 3 сарын 10-нд 275 ажиллагааг эхлүүлэн танк ба хүнд их буугаар дэмжүүлэн Төвийн өндөрлөг рүү хязгаарлагдмал дайралт хийлээ. Дайралт амжилттай болох тусам коммунистууд хүчээ нэмэгдүүлэн хамгаалсаар байсан бөгөөд шийдвэртэй бус гэдгээрээ алдаршсан Ерөнхийлөгч Нгуэн Ван Тю өөрийн армиа умардынханд бүслэгдэхээс эмээн ухрахыг тушаалаа. Гэтэл ухрах ажиллагаа цуст зам татууллаа. Ухрах замдаа эмх замбараагүй байдал дэгдэн, дундуураа тасчуулсан хүч бүх талаараа бүслэгдэн арга ядсан тулаан өрнөв. БНВУ-ын цэргийн генерал Плэйку ба Контюм мужуудыг орхин тэнгисийн зүг ухарсан нь түүхнээ “нулимсны цуваа” гэж нэрлэгджээ. Ухарч буй цэргийн ангиудын дунд дүрвэгчид холигдон, олон жилийн дайнд талхлагдан сүйдсэн муу зам гүүр явахад бэрхшээл учрууж байлаа. Улмаар умардууд гүйцэн түрүүлэхэд сандран балмагдаж хөл толгой нь алдагдсан байна. 4 сарын 1 гэхэд “нулимсан цуваа” хүйс тэмтрэгдэв. Энэхүү явдал орчин үеийн цэрэг дайны түүхнээ хамгийн тааруу стратегийн ухралтын нэг жишээ болон тэмдэглэгджээ.Тю 3 сарын 20-нд бодлоо өөрчлөн Вьетнамын гурав дахь том хот болох Хюг бүх хүчээрээ хамгаалахыг тушаав. Офицерууд Тюгийн зөрчилтэй тушаалуудад будилан, ёс суртахууны хувьд уналтанд орлоо. Умардууд довтолгооноо эхлүүлэхэд БНВУ-ын цэргүүд учир утгагүй тулалдаанд орлоо. 3 хоногийн тулааны дараа 3 сарын 31-нд Хю эзлэгдсэн байна. 3 сарын 28-нд ВАА (Вьетнамын ардын арми)-ийн 35,000 цэрэг Да нан руу дайрч 3 сарын 30 гэхэд удирдлагагүй хоцорсон 100,000 цэрэг ВАА-д бууж өглөө. Да Нан эзлэгдсэнээр Өмнөд Вьетнамын төвийн өндөрлөг болон умард мужууд хамгаалалтгүй болсон юм.Ийнхүү Вьетнамын нутгийн хойд хагас нь өөрсдийн бүрэн хяналтанд орсны дараа Улс төрийн товчоо генерал Дуныг Сайгон руу сүүлийн дайралтаа хийхийг тушаалаа. Энэхүү Хо Ши Мин ажиллагааны төлөвлөгөө ёсоор Сайгоныг 5 сарын 1-нээс өмнө эзлэх ёстой байв. Умардын цэргүүд ч сэтгэл санааны хувьд ялалтууддаа өндөр байлаа. 4 сарын 7-нд Умард Вьетнамын 3 дивиз Сайгоноос 64 км-ийн зайтай байх Хуан Лок руу дайрлаа. 4 сарын 21 хүртэл 2 долоо хоног маш ширүүн тулалдсаны эцэст коммунистууд яллаа.Уурлаж хилэгнэн, уйлагнасан Ерөнхийлөгч Тю тэр өдөртөө ажлаа өгч, АНУ-ыг Өмнөд Вьетнамаас урван тэрсэлсэн тухай мэдэгдэл хийсэн байна. Тэрээр төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг нэр зааж, хоёр жилийн өмнө Парисын энхийн хэлэлцээрт шахамдуулан гарын үсэг зуруулсан боловч түүний хариу болгон амалсан цэргийн тусламжаа үзүүлээгүй гэлээ.Тэрээр нутгаа орхин 4 сарын 25-нд Тайвань руу зугтлаа. Засгийн эрхийг Генерал Дуон Ван Минд өгчээ. 4 сарын сүүл гэхэд БНВУ-ын арми бүх фронт дээр сүйрлийн ирмэгт иржээ. 4 сарын 27-нд 100,000 умард Вьетнамын цэрэг Сайгоныг бүслэлээ. Хотыг 30,000 цэрэг хамгаалж байв.Эмх замбараагүй байдал, сандрал газар авч, Өмнөд Вьетнамын албаныхан болоод иргэд Сайгоныг орхихоор шахцалдан дайрцгаав. Дайны цагийн хууль зарлагдлаа. Америкийн нисдэг тэргүүд өмнөд вьетнамчууд, америкийн болон бусад гадаадын иргэдийг хотын өнцөг булан бүрээс зөөвөрлөж эхлэв. Төлөвлөгдсөн “Тогтмол салхи” ажиллагаа сүүлчийн мөч хүртэл хойшилсон бөгөөд учир нь АНУ-ын элчин сайд Сайгоныг тогтоон барьж, улс төрийн зөвшилд хүрч чадна гэсэн итгэл үнэмшилтэй байжээ. 1975 оны 4 сарын 29-нд Сайгоноос АНУ-ын дипломат, цэргийн болон иргэний бүрэлдэхүүнийг зөөвөрлөх ажиллагааг эхлүүллээ. “Тогтмол салхи” ажиллагаа нь яах аргагүй дэлхийн түүхэн дэх хамгийн том нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэлт болсон юм. Цөхрөнгөө барж, галзуурах шахан шахцалдсан олон түмэн нисдэг тэргүүдийн хязгаарлагдмал суудлууд дээр өрсөн дайрч байлаа. Америкийн “Тогтмол салхи” ажиллагаа үргэлжлэн явагдаж байх үед Умард Вьетнамын танкууд хотын зах руу орж ирж байв. 4 сарын 30-ны өглөө АНУ-ын тэнгисийн цэргүүд элчингийн байрнаас сүүлийн нисдэг тэргээ хөлөглөн одлоо. Иргэдийн цуваа элчингийн зүг урсан орж ирлээ. Тэдгээр иргэдээс олон хүн цагтаа америкчуудын удирдлага дор ажиллаж байжээ.

Тюгийн залгамжлагч, Ерөнхийлөгч Дуон Ван Мин бууж өгөхийг оролдсон ч, ВАА-ын офицер түүнд бууж өгөх юу ч үлдээгүй гэж тохуурхав. Ингээд Мин өөрийн сүүлийн тушаал болох бүх Өмнөд Вьетнамын цэргүүдэд зэвсгээ хаяхыг тушаалаа. Уг дайн дуусахад Вьетнамчуудын гадныхны (Франц, Хятад, Япон, Британи, Америк) гар хөл болон 116 жилийн турш байлдчихаад байлаа.

  1. 1.0 1.1 1956 онд коммунистуудыг цаазаар авах эрх бүхий цагдаагийн газар байгуулагдсан бөгөөд Вьетконгууд 1957 оны эхнээс цуврал алан хядлага үйлдэх болсон. Хамгийн анхны цэргийн томоохон тулгаралт 1959 оны 9 сарын 26-нд болжээArchive copy (Memento 19. Аравдугаар сар 2017 цахим архивт).
  2. Вьетнамын дайн
  3. Larsen, Stanley Robert; Collins, James Lawton, Jr. (1975), "CHAPTER VI, The Republic of Korea", Allied Participation in Vietnam, Department of the Army (published 1985), Library of Congress Catalog Card Number 74-28217, Эх хувилбараас архивласан: 2013-01-27, Татаж авсан: 2009-06-01
  4. Appendix B: Timeline of Korean Involvement in Vietnam War, Center for Korean Studies, UC Berkeley, Эх хувилбараас архивласан: 2008-09-09, Татаж авсан: 6 сарын 1 {{citation}}: Check date values in: |accessdate= (help); External link in |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  5. Vietnam War 1962-72, Army History Unit, Australian Army, Татаж авсан: 5 October 2008
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 6.5 Загвар:Cite video
  7. Vietnam war-eyewitness booksW.; Iraq and Vietnam: Differences, Similarities and Insights, (2004: Strategic Studies Institute)]
  8. Soames, John. A History of the World, Routledge, 2005.
  9. Кривошеев Г. Ф., Россия и СССР в войнах XX века: потери вооруженных сил. Статистическое исследование (Krivosheev G. F., Russia and the USSR in the wars of the 20th century: losses of the Armed Forces. A Statistical Study Greenhill 1997 ISBN 1-85367-280-7)
  10. Philip Shenon, 20 Years After Victory[1]
  11. "Vietnam War". Британника нэвтэрхий толь. Татаж авсан: 6 сарын 1. Meanwhile, the United States, its military demoralized and its civilian electorate deeply divided, began a process of coming to terms with defeat in its longest and most controversial war {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  12. The Vietnam War - America's Longest War, American Soldiers Fought and Died Here to Defend Our Freedom. The Vietnam War was the longest military conflict in U.S....