Хо Ши Мин
- Түүний нэрээр нэрлэгдсэн хотын тухай Хо Ши Мин (хот) өгүүллээс үзнэ үү.
Хо Ши Мин Hồ Chí Minh | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1945 оны есдүгээр сарын 2 – 1969 оны есдүгээр сарын 3 |
---|---|
Төрсөн: | 1890 оны 5 сарын 19 Нгеан, Францын колони |
Нас барсан | 1969 оны 9 сарын 3 (79 насалсан) Ханой, БНАВАУ |
Яс үндэс: | Вьетнам |
Улс төрийн нам: | Вьетнамын Хөдөлмөрчдийн Нам |
Гарын үсэг |
Хо Ши Мин (Вьетнам хэл: Hồ Chí Minh, 胡志明, 1890 оны 5-р сарын 19-нд төрсөн—1969 оны 9-р сарын 2-нд нас барсан) нь Вьетнамын коммунист хувьсгалын удирдагч, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын (Хойд Вьетнам) ерөнхий сайд (1946-1955) болон ерөнхийлөгчөөр (1945-1969) ажиллаж байсан удирдагч байв. Тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг төвхнүүлэн байгуулахад онцгой гавьяа байгуулсны сацуу Вьетнамын дайнд «Өмнөд Вьетнамын Үндэсний чөлөөлөх фронтыг» насан эцэслэх хүртлээ удирдаж байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хо Ши Мин (Хожмын нэр: Нгуен Шинь Кунг (Вьетнам хэл: Nguyễn Sinh Cung, 阮生恭) болон Нгуен Тат Тхань (Вьетнам хэл: Nguyễn Tất Thành, 阮必成); хувьсгалт нөхдийн нь дууддаг нэр: Нгуен Ай Куок (阮愛國)) нь 1890 онд Нгеан хошууны «Хоангчу» тосгонд мэндэлжээ.
1911 онд Далайн усан цэргээр ажил хөдөлмөрийн гараа эхлүүлж эх орноосоо 30 жилийн хугацаатай гарч явжээ. 1916-1923 оны хооронд Америк, Их Британи, Франц зэрэг орнуудаар цагаачлан амьдарч байсан.
1920 онд Францын Коммунист Намд гишүүнээр элсэж капитилист орны хөдөлмөрчдийн хүнд бэрх амьдралыг халахын төлөө хувьсгалт тэмцлийн үйл хэрэгт эргэлт буцалтгүйгээр орж, олон олон шинэ найз нөхөдтэй болсон бөгөөд Зөвлөлт засгийн удирдагчидтай танилцан хувьсгалт үйл хэргийн хүрээгээ тэлсээр байв. 1920-иод онд Коминтерний идэвхтэн гишүүнээр элссэн Хо Ши Мин Коминтерний V Их хуралд төлөөлөгчөөр оролцож, эх орноо Францын колоничлолоос гаргахын тулд хурлаас гарсан шийдвэр зааврыг мөрдлөгийг нутаг нэгт нөхдийнхөө хамтаар хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн Ардын түр хороог эмхлэн байгуулж өөрийн нэрээ «Нюен-Ай-Как» болгон өөрчилж ард түмнийхээ дуу хоолой болон сонин хэвлэлүүдэд нийтлэлээ хэвлүүлж байжээ.
Парист коммунист үзэлтэй танилцсаны дараа Хо Ши Мин 1923 онд Москвад очиж Коминтернд ажилласан байна.
1930 оны 2-р сарын 3-нд Хонконг-од болсон хурлын үеэр бусад нөхдийн хамт Францын коммунист намын салбар Вьетнамын Коммунист Намыг байгуулжээ. Мөн тэрбээр 1930 оны 10-р сард Энэтхэг-Хятадын Коммунист нам (англи. Indochina Communist Party) байгуулсан байна.
Хо Ши Мин 1934-1938 онуудад Москва хотод И.Сталины нэрэмжит "Дорно дахины ард түмний Коммунист их сургуульд" суралцсан бөгөөд 1935 онд Коминтерний 7 дугаар их хуралд оролцож байжээ.
1941 онд Японд эзлэгдсэн Энэтхэг-хятадын хойгт булаан эзлэгчидтэй тэмцэх зорилгоор "Вьетминь" хэмээх цэрэг улс төрийн байгууллага үүсгэн байгуулсан байна. Дайны сүүлчээр 1945 онд Японыг баримтлагч Засгийн эсрэг "8 дугаар сарын хувьсгал" удирдан зохион байгуулж ялаад Энэтхэг-хятадын хойгт "Вьетминь" Засгийн эрхийг авсан юм.
Хо Ши Миний хувьсгалт тэмцлийн үйл хэрэг үргэлжилсээр 1945 оны 9-р сарын 2-нд тэрбээр «Тусгаар тогтносон Вьетнамын тунхагийг» боловсруулан зарласнаар[1], Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсан билээ.
1945-1946 онд Хо Ши Мин БНАВУ-ын Түр засгийн газрыг тэргүүлж, 1946 оны 3 дугаар сараас 1955 он хүртэл Ерөнхий сайд, улмаар нас бартлаа 1969 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажилласан байна.
1955-1956 онуудад түүний толгойлж байсан Засгийн газар хөдөө аж ахуйн шинэчлэл хийж нийгмийн дундаж давхарга болон хувийн өмчийг устгасан тул үйлдвэрлэл буурч эдийн засгийн хямрал болсон. "Умард Вьетнам" ЗХУ болон БНХАУ-аас их хэмжээний эдийн засгийн болон зэвсгийн тусламж авч байсан. Монгол Улс ч мөн ялгаагүй вьетнамын ард түмэнд боломжийнхоо хэрээр эд материалын тусламж үзүүлж байсан бөгөөд тэрээр Монгол Улсад 1955 онд албан ёсоор айлчилж байжээ.
Тэрээр 1969 оны 9-р сарын 2-ны өдөр 80 настайдаа нас барсан. Энэ өдөр Вьетнам улсын баярын өдөр байсан тул вьетнамын коммунист нам түүний нас барсан цагийг “хойшлуулах”-аар тогтсон байна. Дараа өдөр түүнийг нас барсан тухай жинхэнэ албан мэдээ ард түмэнд хүргэсэн тул нас барсан өдрийг 9 дүгээр сарын 3-ий өдөр болгожээ.
Нийслэл Ханой хотын төв талбай болох «Бадинь»-д өдгөө Хо Ши Миний бунхан байрладаг билээ.
Монгол улсын нийслэл Улаанбаатарын 14 дүгээр дунд сургууль түүний нэрэмжит болгосон байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Vietnam Declaration of Independence". Coombs.anu.edu.au. 1945-09-02. Татаж авсан: 2009-09-26.
Нэмэлтээр уншиж болох
[засварлах | кодоор засварлах]Эсээ
[засварлах | кодоор засварлах]- Bernard B. Fall, ed., 1967. Ho Chi Minh on Revolution and War, Selected Writings 1920-1966. New American Library.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- William J. Duiker. 2000. Ho Chi Minh: A Life. Theia.
- Jean Lacouture. 1968. Ho Chi Minh: A Political Biography. Random House.
- N. Khac Huyen. 1971. Vision Accomplished? The Enigma of Ho Chi Minh. The Macmillan Company.
- David Halberstam. 1971. Ho. Rowman & Littlefield.
- Hồ chн Minh toаn tập. NXB chнnh trị quốc gia
- Sophie Quinn-Judge. 2003. Ho Chi Minh: The missing years. C. Hurst & Co. ISBN 1-85065-658-4
- Ton That Thien, Was Ho Chi Minh a Nationalist? Ho Chi Minh and the Comintern Information and Resource Centre, Singapore, 1990
Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улс
[засварлах | кодоор засварлах]- William J. Duiker. 1981. The Communist Road to Power in Vietnam. Westview Press.
- Hoang Van Chi. 1964. From colonialism to communism. Praeger.
- Truong Nhu Tang. 1986. A Viet Cong Memoir. Vintage.
Вьетнамын дайн
[засварлах | кодоор засварлах]- Frances FitzGerald. 1972. Fire in the Lake: The Vietnamese and the Americans in Vietnam. Little, Brown and Company.
Америкийн гадаад бодлого
[засварлах | кодоор засварлах]- Christopher Hitchens. 2001. The Trial of Henry Kissinger. Verso.
- Henry A. Kissinger. 1979. White House Years. Little, Brown.
- Richard Nixon. 1987. No More Vietnams. Arbor House Pub Co.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- The Drayton Court Hotel
- Obituary in The New York Times, 4 September 1969
- TIME 100: Hồ Chí Minh
- Hồ Chí Minh's biography
- Hồ Chí Minh pictures as slides
- Satellite photo of the mausoleum on Google Maps
- [1]
- Final Tribute to Ho Chi Minh from the Central Committee of the Vietnam Workers' Party[permanent dead link]
- Bibliography: Writings of Ho Chi Minh, and Books about Him
- Articles with dead external links from Долдугаар сар 2024
- Вьетнамын ерөнхийлөгч
- Вьетнамын ерөнхий сайд
- Коминтерний гишүүн
- Марксизм-Ленинизмийн төлөөлөгч
- Вьетнамын дайны хүн
- Номхон далайн дайны хүн
- Энэтхэг-Хятадын дайны хүн
- Хувьсгалч
- Партизан хүн
- Вьетнамын Алтан Од одон шагналтан
- Умард Вьетнам
- Ханойн хүн
- Вьетнамчууд
- 1890 онд төрсөн
- 1969 онд өнгөрсөн