Jump to content

Иосиф Сталин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иосиф Сталин
Иосиф Сталин
Иосиф Виссарионович Сталин Тегераны уулзалт дээр, 1943 он
ТөрсөнИосиф Жугашвили
1878 оны 12 дугаар сарын 18
Хаант Орос улс. Тифлис муж. Гори хот
Нас барсан1953 оны 3 дугаар сарын 5
ЗХУ. Москва хот. Ближная зуслан
Үхлийн шалтгаанЦус харвалт
Олдсон газарБлижная зуслан
Оршуулагдсан газарОХУ. Москва хот. Улаан талбай. Кремлийн хана.
Хөшөө дурсгалОлон тооны хөшөө дурсгал дэлхий улс орнуудад байдаг
Яс үндэсГүрж
ҮндэстэнГүрж
Аль хотын суугуулГүржийн Гори хот
БоловсролШашны гимнази
Төгссөн сургуульшашны гимнази
АжилМэргэжлийн хувьсгалч
Он жил1890-1923 он
ТөлөөлөгчОросын коммунист үзэл суртал
Юугаараа алдаршсанОросын Октябрийн хувьсгалын удирдагчдын нэг, ЗХУКН болон ЗХУ-ыг үүсгэн байгуулагч-удирдагч, Дэлхийн коммунистуудын нэгдсэн байгууллага Коминтерныг санаачлан байгуулагч. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагч. Орос орныг үйлдвэржүүлэгч. Их хэлмэгдүүлэлтийг санаачлан зохион байгуулагч. Дэлхийн 2 дахь цөмийн зэвсэг эзэмшигч.
Олон танигдсан бүтээлУлс төрийн онол болон практикийн тухай бүтээлүүд
Түүнд нөлөөлсөнЛенин
Түүний нөлөөлсөнОрос орон
Төрөлх хотГори
Хөрөнгөбайхгүй
Хэргэмгенералиссмус
Өмнөх хүнЛенин
ЗалгамжлагчБулганин
Улс төрийн намЗХУКН
Улс төрийн хөдөлгөөнкоммунист
ӨрсөлдөгчТройцкий болон бусад дэлхийн Социалистууд, Кадет, Монархист, Эсэр болон бусад коммунизмын эсрэг нам, хөдөлгөөн
Шүтлэгшашингүй
Ял зэмцөллөг
Ялын гүйцэтгэлСибирь
Ялын нөхцөлцөллөг
Эхнэр (нөхөр)1) Екатерина Семёновна Сванидзе (1885—1907) 2) Надежда Сергеевна Аллилуева (1901—1932)
ХамтрагчСвердлов, Сталин, Дзержинский, Бонч-Бурейвич,
Хүүхэдбайхгүй
Эцэг эхЭцэг- Виссарион Иванович Жугашвили (850—1909), Эх- Екатерина Георгиевна Жугашвили (Геладзе) (1858—1937)
ШагналЗХУ-ын баатар, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар
Иосиф Виссарионович Сталин Тегераны уулзалт дээр, 1943 он

Иосиф Сталин (орос. Ио́сиф Виссарио́нович Ста́лин, гүрж. ვასილი იოსების სტალინი; жинх. Иосиф Виссарионович Жугашвили, гүрж. ვასილი იოსების ჯუღაშვილი; 1878 оны 12-р сарын 18-нд Оросын эзэнт гүрний Тифлис мужийн Гори хотод төрсөн - 1953 оны 3-р сарын 5-нд ЗХУ-ын Москва мужийн Кунцев дүүргийн Волынское тосгонд /"Ближняя дача" зусланд/ нас барсан) - Оросын хувьсгалч, Зөвлөлтийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн, удирдагч.

И.Сталин 1922-1934 онуудад Оросын Коммунист Намын (большевик) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1934-1953 онуудад Бүх Холбоотын Коммунист Нам (большевик)-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1941-1946 онуудад ЗХУ-ын Батлан ​​​​хамгаалахын Ардын Комиссар, 1941-1953 онд ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөл болон ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1941- 1945 онд ЗХУ-ын Улсын Батлан ​​​​хамгаалах Хорооны дарга байсан. Зөвлөлт Холбоот Улсын Маршал (1943), Зөвлөлт Холбоот Улсын Генералиссимус (1945) цол авсан.

Иосиф Жугашвили Гүржид архинд донтсон хэрцгийн зан араншинтай ядуу гуталчин Виссарион Жугашвили, тариачин гаралтай Екатерина Жугашвили нарын хүү болж 1878 онд төрсөн. 1895—1899 онд Тифилсийн шашны дунд сургуульд сурч байхдаа марксизм үзэл санаанд автаж хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. 1899- 1912 онуудад нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж "Коба" хэмээх нууц нэртэй болоод улс төрийн цөллөгт олон удаа явж байжээ. 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд Владимир Ильич Ленин олруулжээ. 1912 онд уг анхны Большевик намын Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нууц нэрийг 1912 онд аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн. Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, Финланд руу довтолж (Өвлийн дайныг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд болсон ЗХУ-ын Коммунист намын ХХ Их хурлын үеэр Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущёв шүүмжилж буруу шаасан юм.

Иосиф Сталин Гүржийн Горид төрсөн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод түүнийг 10 нас хүрэх хооронд тэднийх 9 газар сольж нүүсэн байв. Сталин 8, 9 хүртлээ орос хэлээр ярьдаггүй байв. 10-тайдаа Тифлисын шашны сургуульд орсон бөгөөд тэнд эзэн хаан III Александрын зарлигийн дагуу, зайлшгүй орос хэл сурах ёстой болжээ. Сталин 12-тойдоо морин тэргэнд дайруулан ноцтой бэртэл авсан гэдэг. Сургуулийн ахлах ангид байхдаа Сталин сургуулийн бусад хүүхдийн нэгэн адилаар хориотой Виктор Гюгогийн зохиолууд, марксист зохиолуудыг нууцаар уншдаг байв. Сургуулийн нэгэн багш ламтан Абашизе сургуулийн хүүхдүүдийг харгисаар дэглэж, нэгийг нь нөгөөгөөр нь тагнуулж, сургуулийг айдас хүйдэст автуулдаг байв. Марксист ном уншлаа хэмээн баригдаж Сталин нэг бус удаа шийтгүүлж байв. Энэ бүх нөхцөл байдал хожим түүний улс төрийн үзэл бодол, айдас хүйдсээр дамжуулан төр барихад нь нөлөөлсөн хэмээн Сталин өөрөө хожим дурссан байдаг.

Хувьсгалт үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

1889-1894 онд Иосиф Жугашвили сургуульд орж сурсан байна. 1894 онд Иосиф шалгалтаа сайн өгч Тифлисийн төвд байрлах Тифлисийн үнэн алдартны шашны семинарт элсэн ороод анх удаа марксизмын үзэл санаатай танилцсан байна. Улмаар 1902 онд баривчлагдан Сибирь лүү 3 жилээр цөлөгдсөн. Гэсэн ч Сталин хуурамч бичиг баримт олж аван 1904 оны 1 сарын 17-нд Сибирийн цөллөгөөс оргосон байна. 1906 онд Ленин, Сталин хоёр анх удаагаа биечлэн уулзаж, танилцсан байдаг. Дараа нь тэд нар 1907 онд Лондонд болсон Оросын Социал Демократ Хөдөлмөрийн Намын хуралд оролцсон байна. 1908 онд Сталин дахин баривчлагдан шоронд хэдэн сар байсны дараа, Сибирь рүү дахин 2 жилээр цөлөгдсөн. Цөлөгдсөнөөс хойш 7 сарын дараа Сталин эмэгтэй хүн болж зүсээ хувирган дахин оргосон. Гэсэн ч хувьсгалт намын дотор хаант засгийн тагнуулууд олноор шургалсан байсныг хожим нь Сталин мэдсэн гэдэг. 1910 оны 4 сард Сталин дахин баривчлагдан, өмнөх цөллөгөө дуусгахаар илгээгдсэн. 1911 оны эхээр тэрээр богино хугацаагаар дахин оргосон. Оргоод явж байх үед нь түүнд мөнгө дамжуулах ёстой өөр нэгэн цөллөгийн хүн мөнгөө аваад оргон зугтсан. Хожим нь үүний нь төлөө, өмнөхөө эргэн санан, Сталин 1937 онд тэр нөхрийг буудуулсан байна.

1912 онд Ленин Социал демократ намаас гарч Большевик намыг байгуулсан бөгөөд Намын төв хороонд сонгогдсон зарим гишүүд хаант засгийн цагдаа нарт баригдсаны дараа, хоосон албан тушаалыг нөхөх үүднээс Ленин Сталиныг намын Төв хорооны гишүүнээр томилсон.

Иосиф Сталинд энэ тухай мэдэгдсэний дараа цөллөгөөс дахин оргож 1912 оны 4-р сард Санкт Петрбургд ирсэн байна. Гэсэн ч удалгүй Сталин 7 сард нь дахин баригдаж, 3 жилийн ял аван Сибирь рүү цөлөгдсөн аж. Гэвч энэ нь Сталины хамгийн богино шийтгэл байв. Тэрээр ердөө л 38 хоногийн дараа дахин оргосон. 1913 оны 3-р сарын 8-нд намын нөхрийнхөө зөвлөгөөг даган нэгэн хуралд суух үед нь, цагдаа нар орж ирж түүнийг баривчилсан. Энэ удаад 4 жилийн ял аван цөлөгдсөн. 1917 онд Сталин цэрэгт татагдсан боловч багадаа авсан гэмтлийн улмаас цэргээс чөлөөлөгдсөн. Сталин дахин орголгүй цөллөгөө дуусгасан.

1917 оны хувьсгалын эхээр Сталин цөллөгөөс суллагдан хувьсгалын ажилд идэвхийлэн оролцсон. Энэ үймээний үеэр Лениний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн Сталин Ленинийг Финланд руу нууцаар оргон гаргах ажлыг зохион байгуулсан. Ленинийг эзгүй үед Сталин Большевик намын удирдлагыг гартаа оруулж эхэлсэн байна.

Улс төрийн амжилт

[засварлах | кодоор засварлах]

1917 онд Сталин "Правда" сонины редакц большевик намын Төв хорооны Улс төрийн товчоо Цэргийн хувьсгалт Төвийн гишүүн байжээ. Эхлээд Сталин Оросын Түр засгийн газрыг дэмжиж байв. Дараа нь хоёрдугаар сарын "хөрөнгөтний демократ" хувьсгалт пролетарийн социалист хувьсгал болгон өрнүүлэх зорилт тавьсан Ленины талд оржээ. Тэрбээр хувьсгалт бослогод идэвхтэй оролцсон бөгөөд 10 дугаар сарын 25 (арваннэгдүгээр сарын 7)-ны ОСДХН(б)-ын Төв Хорооны хуралд оролцсон бөгөөд энд хурлаар шинэ Зөвлөлт засгийн газрын бүтэц, нэрийг баталсан байна. Сталин Бүх Оросын үүсгэн байгуулах хуралд Петрогарадын депутатаас болж 10 дугаар сарын 6-нд Сталин Москвад ирэв. Аравдугаар сарын 8 коммиссаруудын зөвлөлийн тогтоолоор Цэргийн зөвлөлийн гишүүн болов. Аравдугаар сарын 11 нд Сталин Царицынд эргэн иржээ. Удалгүй улаан арми ялалт байгуулж Москвад буцан ирэв. 1919 оны зун Сталин Смоленскт очиж, Баруун фронд дахь польшуудын довтолгоог зогсоосон юм. 1919 оны зургаадугаар сарын 12-18-нд Сталин Петроград дахь “Красная горка” цайзын бослогыг дарах ажиллагааг удирдсан байна. 1919 оны арваннэгдүгээр сарын 27-нд Бүх Оросын гүйцэтгэх төв хорооны тогтоолоор Сталин анхны "Улаан тугийн одон"-гоор шагнагдасан байна. Сталины санаачлагаар байгуулагдсан Нэгдүгээр морьт арми Өмнөд Оросыг цагаантнуудаас чөлөөлөв. Тус армийг С.М.Будённый, К.Е.Ворошилов, Е.А.Щаденко нар удирдаж байжээ.

1920 оны хавар 3-р сард Украинд Сталин, Ленин, Калинин нар 1919 онд армийн зөвлөлийг тэргүүлж, нүүрс олборлолтод хүн амыг дайчлах ажлыг гардан удирдаж байжээ. 1920 оны 12-р сарын 22-нд тэрээр Бүх Оросын Зөвлөлүүдийн VIII их хуралд оролцжээ. Судлаач А.П.Шикманы тэмдэглэснээр “Сталин эрс ширүүн шийдвэр гаргадаг, ажилч, хичээнгүй чанартай, цэргийн болон улс төрийн ажлыг хослуулж чаддаг байсан нь олон хүмүүс түүний талд татагдан орох нөхцөл нь болжээ. 1922 онд Сталин ЗСБНХУ (СССР) байгуулах ажилд оролцсон юм. Тэрбээр холбооны улс биш, харин үндэстнүүдийн автомит нэгдэл бүхий нэгдсэн улс байгуулах хэрэгтэй гэж үздэг байв. Гэвч энэ төлөвлөгөөг Ленин болон түүний талынхан няцаасан байна. 1922 оны 12-р сарын 30-нд Бүх холбооотын зөвлөлтийн анхдугаар хурлаар Зөвлөлт Бүгд найрамдах улсуудыг нэгтгэж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Улсыг байгуулсан юм. Эх орны дайн эхэлснээс долоон хоногийн дараа (1941 оны зургаадугаар сарын 30-нд Сталин шинээр байгуулсан Улсын Батлан хамгаалах хорооны дарга болсон юм. 1941 оны 7-р сарын 3-нд Сталин зөвлөлтийн ард түмэнд хандаж алдарт үгээ хэлсэн юм. "Нөхдүүд ээ, иргэд ээ, ах дүү нар аа, манай арми, флотын дайчид аа! Би та нарт хандаж байна, найз нар аа! гэж тэр үгээ эхэлсэн байдаг. 1941 оны 7-р сарын 19-нд Сталин Семён Тимошенколийн оронд Батлан хамгаалахын Ардын комиссар болсон юм. 1941 оны 8-р сарын 8-наас ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарилгаар Иосиф Сталин ЗСХУ-ын Зэвсэгт хүчний дээд Ерөнхий командлагч болсон юм. 1941 оны 7-р сарын 30-нд Сталин = АНУ-ын өрөнхийлөгч Франклин Рузвельтийн бие төлөөлөгч, дотны зөвлөгч Харри Хопкинсыг хүлээн авч уулзсан байна.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

1941 оны 12-р сарын 16-20-нд Сталин Москва хотноо Их Британий гадаад хэргийн сайд Э.Идентэй Германы эсрэг дайнд холбоотон болох болон дайны дараа хамтран ажиллах тухай ЗСБНХУ, Их Британийн хооронд гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. 1943 оны 2-р сарын 11-нд Сталин атомын бөмбөг хийх ажлыг эхлүүлэх тухай Улсын Батлан хамгаалах хорооны тогтоолд гарын үсэг зуржээ. 11-р сарын 25-нд Сталин ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, УБХХ-ны гишүүн, ЗСБНХУ-ын Ардын комиссарын зөвлөлийн даргын орлогч Климент Ворошилов нартай хамт Сталинград, Баку орж, тэндээс онгоцоор Тегеран (Иран)-нд очжээ. Тэнд 1943 оны 11-р сарын 28-аас 12-р сарын 1-нд Сталин ЗСБНХУ, АНУ, Их Британий тэргүүнүүд оролцсон Тегераны бага хуралд оролцсон юм. 1945 оны 2-р сарын 4-11-нд Сталин холбоотон гурнүүдийн Ялтын бага хуралд оролцсон байна. 1943 оны 3-р сарын 6-нд И.Сталин ЗХУ-ын Маршал цол хүртэв. 1945 оны 6-р сарын 26-нд Сталинд ЗХУ-ын Баатар цол хүртэв. 1945 оны 7-р сарын 27-ид шинээр бий болгосон ЗХУ-ын Генералиссимус цол олгожээ. Дайны дараа Сталингаар удирдуулсан ЗСБНХУ-ын Сайд нарыи Зөвлөл, Бүх Оросын Коммунист Нам (большевик) дайнд сүйдсэн улс орны эдийн засгийг яаравчлан сэргээн босгох ажилд орсон юм. 1945 оны 10-р сарын 10-15-ны хооронд Сталинд анх удаа жижиг хэмжээний цус харвалт болжээ, 1951 оны 8 -р сард И.Сталин Эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацааны амралт авч 1952 оны 2-р сарын 12-нд ажилдаа эргэн орсон байна. 1952 оны 10-р сард ЗХУКН-ын XIX их хурал дээр Сталин ‘хөгширч, ядарсан" тул "түүний хусэлтийг хүндэтгэж” БОКН(б)-ын ТХ -ны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн байна 3ХУ-ын Коммунист намын IX ны Бүгд хурал тууний хусэлтийг хулээж аваагүй бөгөөд намын шинэ дүрмийн дагуу туүнийг ЗХУ-ын Коммунист Намын Төв Xорооны нарийн бичгийн даргаар сонгожээ.

Сталинизм ба хэлмэгдүүлэлт

[засварлах | кодоор засварлах]

Ленинийг нас барсны дараа төрийн эрхийг барихын төлөө тэмцэн, өрсөлдөгчдөө янз бүрийн аргаар замаасаа нэг болон хэсгээр нь зайлуулсан. Үүний дараа 1936-1938 оны Их цэвэрлэгээний дараа Сталинтай эн зэрэгцэх хүн Зөвлөлтөд үгүй болж, Сталин хязгааргүй эрх мэдлийг ганцаараа тогтоосон байна.

Хүн төрөлхтний түүхэнд маш цөөхөн хүнд л байсан эрх мэдлийг ганцаараа олсон тэрээр хүн төрөлхтний өмнө байгаагүй том нийгмийн туршилтууд, нийгмийн өөрчлөлтүүдийг хийсэн. Орос орныг тариачдын орноос аж үйлдвэржсэн улс болгох ажлыг хүн хүч, цэрэг цагдаа, 5 жилийн төлөвлөгөөгөөр далайлган хэрэгжүүлсэн. Мөн янз бүрийн угсаатан, ард түмнүүдийг төрөлх нутгаас нь хэдэн зуун мянга, саяар нь нүүлгэн шилжүүлж, сая сая хүний юу идэх, юу идэхгүйг хүртэл ганцаараа шийдэж байв.

Түүний тушаалын дагуу Украинууд, Польшууд, Солонгос, Ижил мөрний Германууд, Крымын татарууд, Халимагууд, Чеченүүд, Ингушүүд, Мешкетын туркүүд, Финландууд, Болгарууд, Грекүүд, Латвиуд, Литвууд, Эстонууд, Еврей нар зэрэг үндэстэн, угсаатан хүмүүсийг хүчээр Сибирь, Төв ази руу цөлж, үндэстэн угсаатнаар нь нутаг зааж байв. Учир нь эдгээр хүмүүсийг итгэж үл болох хүмүүс хэмээн үзэн, 2-р зэргийн хүмүүс гэж тэр үзэж байв.

Хожим судлаачид Сталины дэглэмийн улмаас 4-10 сая гаруй зөвлөлтийн иргэн нас барсан гэж тооцоолдог. Зарим судлаачид өлсгөлөнг мөн оролцуулан, зөвхөн 1932-33 оны өлсгөлөнгийн үеэр 6 орчим сая хүн нас барсан. Үүнээс гадна 1.5 сая хүнийг цаазаар авсан; Гулагуудад, шоронд 5 сая хүн нас барж; 7.5 сая хүнийг цөлж, нүүлгэн шилжүүлэх үеэр 1.5 сая орчим; германы цэргийн хоригдол болон германы иргэд 1 сая орчим хэмээн тооцоолдог. Ингэж тооцоолбол 15 сая орчим хүн Сталины дэглэмийн золиос, хохирогч болон хэлмэгдсэн. Өөр нэгэн тооцоллоор Сталин нийт 24 сая зөвлөлтийн хүмүүсийг цаазлан хороосон гэсэн тоо байдаг. Ленин, Сталины байгуулсан харгис дарангуйлал болон олон улсын коммунизмын харгислалын балгаар дэлхий даяар коммунизмын бүтэшгүй үзлийн төлөө ямар ч гэм зэмгүй 100 сая хүний амь насыг коммунистууд хөнөөсөн ажээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд тархинд нь цус харваж Сталин хэд хоногийн дараа нас барсан юм.

Таалал төгссөн нь

[засварлах | кодоор засварлах]

1953 оны 2-р сарын 26 -нд Сталин "Ближняя дача" зуслан дээр 3ХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчоог хуралдуулжээ. Хуралд Сталин, Г.Маленков, Л.Берия, Н.Булганин, Никита Хрущёв оролцсон байна, 1953 оны 3-р сарын 1-нд "Ближняя Дача" Зуслангийн гал тогооны өрөөнд Сталины хэвтэж байгааг хамгаалалтын албаны ажилтан П.В.Лозгачёв анх олж мэдсэн гэдэг. 3-р сарын 2-ны өглөө эмч нар ирж, биеийн баруун тал мэдээгүй болсоныг тогтоосон бөгөөд 3 -р сарын 5-ны орой 21 цаг 50 минутад нас баржээ. Тархинд нь цус харвасан тул нас барсан гэсэн эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарчээ. Улмаар түүний зандаршуулсан цогцосыг нь Лениний бунханд тавьсан байна. 1953-оос 1961 он хүртэл бунханыг В.И.Ленин, И.В.Сталины мавзолей гэж нэрлэж байв. 1961 оны 10-р сарын 30 -н д ЗХУКН-ын XXII их хурал "Сталин Лениний гэрээслийг ноцтой зөрчиж байсайн тул түүний цогцосыг бунханд байлгах боломжгүй гэж тогтоож 1961 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 1-нд шилжих шөнө Сталины цогцосыг Бунханаас нууцаар гарагаж Кремлийн хананд оршуулжээ. Сталины оршуулга.

Сталинийг хороох оролдого

[засварлах | кодоор засварлах]

Сталинийг хороох оролдогууд нь Сталины хамгаалалт үргэлж өндөр түвшинд байлаа. Иосиф Сталиныг хороох хэд хэдэн оролдлого гарч байсан ч ямар ч амжилтгүй өндөрлөж байлаа. 1942 оны 11-р сарын 6-нд Сталиныг машинтайгаа Улаан талбайн ойролцоо явж байхад нь гал нээж байжээ. Гал нээсэн Савели Дмитриевийг баривчилж 1950 оны 8 сарын 25-нд буудан хороосон байна. 1943 онд Сталин, Рузвельт, Черчилль нарыг Тегеранд уулзахаас өмнө германы нууц албаныхан тэднийг хороохоор бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг нууц албаныхан олж мэдсэн байна. Үүний үр дүнд Иранд байгаа Германы нууц бүлэглэлийн олон арван гишүүдийг баривчилжээ. Гурван орны төрийн өндөрлөгийн аминд халдах хуйвалдааныг тагнуулч Отто Скорцени гол зохион байгуулж байжээ.

Өмнөх
Вячеслав Молотов
ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга
1941-1953
Дараах
Георгий Маленков
Өмнөх
Өмнө нь байгаагүй
ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
1922-1953
Дараах
Никита Хрущёв