1 сарын 17
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 17 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 348 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал 349 хоног үлдэх юм. Энэ өдөр Христийн шашны олон баяр тохиодгоос хамгийн алдартай нь Аугаа Антонигийн дүйчин өдөр. Харин Испанийн Минорка арал Үндэсний өдөр болгон тэмдэглэдэг.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 395 - Ромын эзэнт гүрний I Теодосий хааныг тэнгэрт халиад удаагүй байтал Аркадий хааны удирдлаган доор Ромын эзэнт гүрний зүүн хэсэг, Онориус хааны удирдлага дор Ромын эзэнт гүрний баруун хэсэг салж, тусдаа хаант улс болжээ.
- 1377 - Ромын пап ламтан XI Грегори папын зөвлөлөө Ромын Авинионд эргүүлэн байршуулав.
- 1595 - Францын эзэнт гүрний хаан IV Анри Шашны төлөөх ариун дайныг Испанийн эсрэг зарлажээ.
- 1773 - Их Британийн усан флотын ахмад, аялаг Жеймс Күүк Антарктидийн бүслүүрийн өмнөд хэсгийг завиар туулав.
- 1781 - Америкийн хувьсгал: Каупенсийн тулаан: Бригадын генерал Даниел Морганы удирдлаган доор тулалдсан эх газрын арми Дэд хурандаа Банастр Тарлетоны удирдлагын доор тулалдсан Британийн армийг Өмнөд Каролинад бут цохив.
- 1811 - Мексикийн хувьсгал: Калдерон гүүрний тулаанд Мексик-Испанийн цуст тулаан өрнөв. Уг тулаанд Испанийн 6,000, Мексикийн 100,000 цэрэг их бага ямар нэгэн хэмжээгээр шархаджээ.
- 1885 - Африкийн Судан улсад Их Британи ноёрхолоо тогтоов.
- 1904 - Оросын алдарт зохиолч Антон П.Чеховын "Интоорын цэцэрлэг" жүжиг Москва хотын театрт анх удаа тоглогджээ.
- 1912 - Норвегийн алдарт аялаг Роалд Амюндсенийг Өмнөд туйлд хүрснээс нэг сарын дараа Британийн усан флотын ахмад Роберт Фалкон Скотт Өмнөд Туйлд очив.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сарикамишийн тулаанд Хаант Оросын арми Османы Туркийн армийг буулган авчээ.
- 1917 - АНУ-ын Засгийн газар Данийн Засгийн газарт 25 сая долларын төлбөр төлснөөр Виржинийн арлыг өөрийн болгов.
- 1918 - Финландын иргэний дайн: Улаантнууд, цагаантнуудын эсрэг анхны цуст тулаанаа хийв.
- 1941 - Франц-Тайландын дайн: Францын арми Тайландын эзэн хааны тэнгисийн цэргийн флотыг бут цохижээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн нийслэл Ром хотын ойролцоо орших Монте Кассиногын тулгаралт эхлэв. Энэ тулгаралтын явцад дөрвөн томоохон тулаан өрнөсөн гэдэг.
- 1945 - Зөвлөлтийн цэргийн хүч Аушвицийн бөөнөөр хорих лагерийг албан ёсоор хаав.
- 1946 - НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл анхны хуралдаанаа хийв.
- 1950 - Бостон хотын автомашины компанид зэвсэглэсэн 11 этгээд халдаж, 2 сая ам.долларыг хулгайлжээ.
- 1961 - АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр албан тушаалаа өгөхөөс гурван хоногийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэв.
- 1991 - Персийн булангын дайн: Холбоотны нэгдсэн хүчнүүд Ирак улсад "Цөлийн шуурга" ажиллагааг эхлүүлэв. Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Ирак улсад НҮБ-ын аюулгүйн зөвлөл хугацаа өгсөн ч хугацаандаа хариу өгөөгүй тул ийнхүү цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 1992 - Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийсэн Японы ерөнхий сайд Миязава Ки-Ичи дэлхийн II дайны үеэр Солонгосын эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг байсан явдалд албан ёсоор уучлал гуйв.
- 1996 - Тусгаар тогтносон Чех улс Европын холбоонд элсэх өргөдлөө өгчээ.
- 1998 - Левинскийн дуулиан: АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон болон "Цагаан ордон"-д дадлага хийж байсан Моника Левински нарын нууц харилцааны талаар тусгай сурвалжлага, нийтлэл "Драдж Репорт" цахим хуудсанд анх тавигджээ.
- 2010 - Нигерийн Жос хотод Ислам болон Христийн шашинтнуудын хооронд мөргөлдөөн болж 200 хүн амь насаа алдав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1504 - Ромын ламтан V Пиус пап (1572 онд нас барсан)
- 1612 - Английн цэргийн гарамгай жанжин Томас Фейрфакс (1671 онд нас барсан)
- 1834 - Германы генетикч, ботаникч ургамлын хувьсалын онолыг тодорхойлсон Авгус Вайсманн (1914 онд нас барсан)
- 1860 - Ирландын анхны ерөнхийлөгч Дуглас Хайд (1949 онд нас барсан)
- 1863 - Оросын нэрт жүжигчин, найруулагч, театрын дэг боловсруулагч Константин Станиславский (1938 онд нас барсан)
- 1867 - Алдарт "Юниверсаль" кино студийг үүсгэн байгуулагч, продьюсер Карл Лиммле (1939 онд нас барсан)
- 1871 - Румын улсын 34 дэх Ерөнхий сайд Никалае Лорга (1940 онд нас барсан)
- 1880 - Оскарын шагналт, нэрт жүжигчин, найруулагч Мак Сеннетт (1960 онд нас барсан)
- 1899 - Америкийн гэмт хэргийн зартай босс Аль Капоне (1947 онд нас барсан)
- 1911 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жорж Стиглер (1991 онд нас барсан)
- 1922 - Мексикийн 50 дахь Ерөнхий сайд Луиз Эчеверриа
- Америкийн нэрт жүжигчин Бетти Уайт
- 1931 - Оскарын хүндэтгэлийн шагналт, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг жүжигчин Жеймс Эрл Жонес
- 1940 - Уругвайн 39 дэх ерөнхийлөгч Табаре Вазкез
- 1942 - Боксын хүнд жингийн дэлхийн аварга, нэрт боксчин Мухамед Али (2016 онд нас барсан)
- 1949 - Инээдмийн киноны жүжигчин, продьюсер, "Найзууд" цувралыг санаачлагч Энди Кауфман
- 1962 - Америкийн хошин шогийн нэрт жүжигчин Жим Керри
- 1964 -Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама
- 1970 - "Самурай Жек" хүүхэлдэйн киноны цувралыг зохиосон Геннди Тартаковски
- 1982 - "Майами Хит" багийн хамтаар NBA-н аварга болсон нэрт сагсанбөмбөгч Дуейн Вейд
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 395 - Роман эзэнт гүрний хаан I Теодоси (347 онд төрсөн)
- 1598 - Хаант Оросын I Феодор хаан (1557 онд төрсөн)
- 1893 - АНУ-ын 19 дэх ерөнхийлөгч, хуульч Рудерфорд Б.Хейс (1822 онд төрсөн)
- 1931 - Хаат Оросын их гүн Петер Николаевич (1864 онд төрсөн)
- 1991 - Норвегийн хаан V Олаф (1903 онд төрсөн)
- 2002 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Камило Хосе Села (1916 онд төрсөн)
- 2005 - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Жиянг (1919 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Испани Үндэсний өдөр (Минорка хот)
- Патрасын тэмдэглэлт өдрийн эхний өдөр (Патрас)
Commons: 1 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан