Jump to content

1 сарын 13

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 13 нь Григорийн тооллоор жилийн 13 дахь өдөр юм. Энэ өдрөөс хойш жил дуусахад 353 хоног үлдэнэ. Энэ өдөр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдаж байсан бол Африкийн Того улсыг чөлөөлсөн өдөр юм. Мөн Кабо Верде улсын тухайд ардчиллын өдөр.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 532 Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.
  • 1547 Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
  • 1607 Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.
  • 1797 Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
  • 1822 Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.
  • 1833 АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.
  • 1840 АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.
  • 1847 Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.
  • 1849 Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
  • 1888 АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
  • 1893 Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
  • 1895 Африкийн Этиоп улсыг эзлэх Италийн дайн болж, улмаар Италийн тал ялалт байгуулсан юм.
  • 1910 АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
  • 1942 Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
  • 1960 ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
  • 1966 АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
  • 1972 Гана улсын Ерөнхийлөгч Эдуард Акуфо-Аддо болон ерөнхий сайд Кофи Адрефа Бусиа нарыг хороож, хурандаа Игнатиус Куту Ачимпонг төрийн эрхийг авчээ.
  • 1988 Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.
  • 1990 Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.
  • 1991 Зөвлөлт Литвын нийслэл Вильнюс хотод ардчиллыг дэмжсэн жагсагчдыг ЗХУ-ын арми хүч хэрэглэн тараахад 14 хүн амиа алдаж 1000 гаруй хүн шархаджээ.
  • 1992 он - Монгол Улсын Шинэ үндсэн хууль батлагдав.
  • 2012 Орчин үеийн зорчигч тээврийн, тансаг зэрэглэлийн Коста Конкордиа усан онгоц живж, 32 хүн амиа алдав. Хожим нь тус хөлгийн ахмад буруугаа хүлээжээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 5 Хятадын Хан гүрний эзэн хаан Гуангву (57 онд нас барсан)
  • 1562 Шотландын яруу найрагч, зохиолч Марк Александер Бойд (1601 онд нас барсан)
  • 1845 Францын одон оронч Феликс Тиссеран (1896 онд нас барсан)
  • 1864 Нобелийн шагналт Германы физикч Вилгельм Вайн (1928 онд нас барсан)
  • 1890 Эстони улсын 7 дахь Ерөнхий сайд Юри Улуотс (1945 онд нас барсан)
  • 1926 "Паддингтон Баавгай"-г зохиогч Майкл Бонд
  • 1927 Нобелийн шагналт Өмнөд Африкийн биологч Сидней Бреннэр
  • 1952 Английн алдарт "Индепедэнт" сонинг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Стифен Гловер
  • 1960 Нобелийн шагналт АНУ-ын физикч Эрик Бетцик
  • 1966 Америкийн жүжигчин Патрик Гейлн Демпси
  • 1970 Телевизийн алдарт цуврал "Скандал"-ыг зохиосон Шонда Раймс
  • 1977 Америкийн жүжигчин, "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн Орландо Блүүм
  • 1990 Австралийн жүжигчин Лиам Хемсфорд

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1177 Австрийн гүн II Хенри (1107 онд төрсөн)
  • 1330 Австийн хаан I Фредерик (1286 онд төрсөн)
  • 1885 АНУ-ын сэтгүүлч, 17 дахь дэд ерөнхийлөгч Шайлер Колфакс (1823 онд төрсөн)
  • 1923 Францын Ерөнхий сайд Александр Рибо (1842 онд төрсөн)
  • 1958 "Парамаунт" кино компанийг үүсгэн байгуулагч Жесси Л.Ласки(1880 онд төрсөн)
  • 1963 Того улсын Ерөнхийлөгч Силванус Олимпио (1902 онд төрсөн)
  • 1978 АНУ-ын эрүүл мэндийн ажилтан Хаберт Хумфри(1911 онд төрсөн)
  • 1986 Өмнөд Йемений дөрөв дэх Ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэгч Абдул Фаттах Исмайл (1939 төрсөн)
  • 1988 БНХУ буюу Тайванийн Ерөнхийлөгч Чианг Чин-Куо (1910 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Того Чөлөөлөгдсөн өдөр

 Commons: 1 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан