Jump to content

1 сарын 9

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 9 бол Григорийн тооллоор жилийн ес дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 356 өдөр үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 357 өдөр үлдэнэ гэсэн үг.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1150 Ванян Лин тэргүүтэй улс төрийн бүлэглэл Жин гүрний Хаан Шинзоныг хороов. Үүний дараахан Жин гүрний хаан ширээнд Ванян Лин суув.
  • 1430 Францын хаант улсын Рүен хотноо Жанна д'Аркийн хэргийг мөрдөн байцаах, шүүн хэлэлцэх ажиллагаа эхлэжээ.
  • 1768 Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг Лондоны тайзнаа тавьжээ.
  • 1788 Коннектикут колони АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталж АНУ-ын 5 дахь муж болов.
  • 1793 Францын иргэн Жеан-Пьер Бланшар АНУ-д агаарын бөмбөлгөөр ниссэн анхны хүн болов.
  • 1799 — Их Британийн ерөнхий сайд Уильям Питт Шинэ Ертөнцөд анх удаа орлогын албан татвар — фунт болгонд 2 шиллинг тогтоожээ.
  • 1822 Бразилын хаан I Педро, Португалын VI Жуан нар энхийн хэлэлцээгээ эхлүүлсэн.
  • 1839 Францын Шинжлэх ухааны академи Дагуеротайп буюу зураг авах хэрэгслийг үзэж, амьдралд хэрэгтэй нээлт хэмээн хүлээн зөвшөөрөв.
  • 1858 Бүгд Найрамдах Техас улсын (1836-1845 онд оршин тотнож байсан) сүүлийн бөгөөд 4 дэх ерөнхийлөгч Энсон Жонс (англи. Anson Jones) амиа хорлов.
  • 1878 I Умберто Италийн хаан ширээнд суусан.
  • 1894 АНУ-ын Массачусеттс мужийн Лексингтон хотод байрлах Нью Ингланд цахилгаан мэдээ, холбооны газар батарейгаар ажилладаг телефон утсыг үйлчилгээнд нэвтрүүлэв.
  • 1909 Эрнест Шеклтоноор удирдуулсан Өмнөд туйлыг судлах Нимродын экспедиц Өмнөд туйлын 180 км газарт Британийн эзэнт гүрний далбааг мандуулснаар тухайн цаг үедээ хамгийн алс хол газар хүрсэн үйл явдал болов.
  • 1917 Дэлхийн нэгдүгээр дайн: Палестин-Египетийн хилийн шугам дээр хүчтэй тулаан өрнөв.
  • 1920 Улаан Арми Эрхүү хотыг эзэлжээ.
  • 1923 Хуан де ла Чьерва автожираар ниссэн анхны хүн болов.
  • 1951 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор нээгдэв.
  • 1957 Египетийн Засгийн газартай Суэцийн сувгийн асуудлаас болж, дипломат харилцаагаа сэвтээхэд хүргэсэн Их Британийн ерөнхий сайд Сэр Энтони Иден албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
  • 1960 Египетийн Ерөнхийлөгч Гамаль Абдель Нассер Нил мөрний баруун эрэгт Асуаны далан барих шийдвэр гаргаж, 12 тонн гранат, 10 тонн динамитаар тэсэлгээ үйлджээ.
  • 1992 Босни Херцеговина дахь серби иргэдийн хурлаар Югославын холбооны улсад өөрийгөө зарласан Спрпскагийн Бүгд найрамдах улсыг байгуулав.
  • 2005 Суданы Ардын чөлөөлөх хөдөлгөөн, Суданы Засгийн газартай энхийн гэрээнд гарын үсэг зурснаар, Суданы хоёр дахь иргэний дайн өндөрлөжээ.
  • 2007 Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулав.
  • 2015 - Францын нийслэл Парис хотод орших "Шарли Эбдо" сонины байрт зэвсэглэсэн хоёр этгээд халдаж 20 гаруй хүнийг барьцаалж, 12 хүний аминд хүрч, 11 хүнийг шархдуулжээ. Энэ нь тус улсын түүхэнд тохиосон хоёр дахь том барьцаалалт болсон юм.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1554 XV Григори Пап лам (1623 онд нас барсан).
  • 1801 — Осип Ковалевски (1878 онд нас барсан) - Польшийн монгол судлаач эрдэмтэн, бурханы шашин судлаач.
  • 1864 Оросын математикч, физикч Владимир Стеклов (1926 онд нас барсан).
  • 1890 — Карел Чапек (1938 онд нас барсан) Чехийн зохиолч, орчуулагч, зөгнөлт зохиолч.
  • 1908 Феминист үзлийн "загалмайлсан эх" гэгдэх, зохиолч, философич Симона де Бовуар (1986 онд нас барсан).
  • 1913 АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч (1969—1974), хуульч Ричард Никсон (1994 онд нас барсан).
  • 1922 Энэтхэг гаралтай Америкийн иргэн, Нобелийн шагналт химич Хар Гобинд Хорана (2011 онд нас барсан).
  • 1942 Самсунг группийг үндэслэгч, бизнесмэн И Кун-Хе.
  • 1945 Арменийн анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян
  • 1955 Оскарын шагналт жүжигчин Ж.К.Симмонс
  • 1978 Италийн хөлбөмбөгч Женнаро Иван Каттусо
  • 1982 Кембрижийн гүнж Катерин буюу Кейт Миддлтон
  • 1987 Бразилын хөлбөмбөгч, Ливерпүүл клубийн од Лукас Лейва
  • 1987 Шотландын дуучин, хөгжмийн зохиолч Паоло Нутини
  • 1989 Милоуки Бакс багийн хүчний довтлогч Майкл Бийзли

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1283 Хятадын нэрт жанжин Вен Тианшиань (1236 онд төрсөн)
  • 1324 Италийн худалдаачин, аялагч Марко Поло (1254 онд төрсөн)
  • 1775 Халимагийн хаант улсын сүүлийн хаан Убаши хунтайж (1744 онд төрсөн)
  • 1873 Францын эзэн хаан (1852—1870), III Наполеон (1808 онд төрсөн)
  • 1891 "Хөх судар"-ын зохиогч, Монголын их зохиолч Ванчинбалын Инжаннаш (1837 онд төрсөн)
  • 1918 Параксеноскоп буюу хөдөлгөөнт зургийн төхөөрөмж зохион бүтээгч Чарльз-Эмиль Рейно (1844 онд төрсөн)
  • 1939 Австрийн хийлч, хөгжмийн зохиолч III Иоханн Штраусс (1866 онд төрсөн)
  • 1998 Нобелийн шагналт химич Фүкүи Кэничи (1918 онд төрсөн)
  • 2013 Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Бюканан (1919 онд төрсөн)
  • 2014 Нобелийн шагналт эдийн засагч Дейл Мортенсен (1939 онд төрсөн)

Тэмдэглэлт өдрүүд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан