1 сарын 29
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 29 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 336 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 337 байна. Дэлхийн богино өгүүллэгийн мастер Антон П.Чехов мэндэлжээ.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 661 - Рашидуны Халифатын халиф Али амиа алдсаны дараа тус улсыг Шийтийн засаг захиргаа мэдэлдээ авч Имамах болгон өөрчилжээ. Имамахын имамаас Хассан ибн Али тодорсон юм.
- 757 - Ан Лүшанаар удирдуулсан босогчид Танг эзэнт гүрний хаан Яаны эсрэг бослого дэгдээв.
- 1258 - Монголын эзэнт гүрэн Дон Бо Дау (одоогийн Вьетнам) хавьд тулан ирж, тулаанаа хийсэн бөгөөд улмаар ялалт байгуулжээ.
- 1814 - Францын эзэнт гүрний арми Орос, Пруссийн цэргийн нэгдсэн хүчийг Брьеннегийн тулаанд буулган авав.
- 1819 - Британийн аялагч Стемфорд Раффлес Сингапурын газар нутгийг нээн илрүүлэв.
- 1834 - АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жексон холбооны цэргүүдэд хөдөлмөрийн хөлс олгож байх шийдвэр гаргажээ.
- 1845 - Алдарт зохиолч Эдгар Аллан Погын "Хэрээ" тууж Нью-Йорк хотын "Үдшийн толь" сонинд анх удаагаа хэвлэгджээ.
- 1856 - Их Британийн хатан хаан Викториа цэргийн гарамгай гавьяа байгуулсан хүмүүст олгох "Викториагын загалмай" одонг бий болгох зарлиг буулгажээ.
- 1861 - Канзас муж АНУ-ын 34 дэх муж улс болжээ.
- 1886 - Зохин бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулав.
- 1891 - Хавайн хаант улсын хаан ширээнд хатан хаан Лилиуокалани суув.
- 1903 - Богд хааны зарлигаар "Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм"-ийг барьж дуусгажээ.
- 1907 - АНУ-ын Сенатын танхимд анх удаагаа уугуул америк хүн сонгогдов. Чарльз Көртис гэх улстөрч Канзас мужаас Сенатын танхимд сонгогджээ.
- 1918 - Украин-Зөвлөлтийн дайн: Больщевик улаан арми Киев хотод бүрэн хяналтаа тогтоожээ. Улаан арми тухайн үедээ цэргийн сургуулийн сонсогчидтой тулалдаж ялалт байгуулсан юм.
- 1936 - Америкийн бейсболын спортын аугаа тоглогчдыг мөнхжүүлэх зорилгтой "Бейсболын алдарын танхим" нээгдэж, анхны нэр дэвшигчдээ бүртгэв.
- 1941 - Грекийн дарангуйлагч Йоаннис Метазасыг нас барсаны дараа Грекийн ерөнхий сайдын суудалд Александрос Коризис суужээ.
- 1967 - Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарынзэрэг уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.
- 1989 - Тусгаар тогтносон Унгарчууд Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.
- 1991 - Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.
- 1996 - Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсоныг албан ёсоор зарлав.
- 2001 - Индонезийн ерөнхийлөгч Абдуррахман Вахид авлигын хэрэгтэй холбогдож, улмаар тус улсын оюутнууд эсэрүүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлжээ.
- 2002 - АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг "Терроризмыг хөхиүлэн дэмжигчид" хэмээн мэдэгджээ.
- 2005 - Тайваньчууд 1949 оноос хойш анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэгийг эх газрын хятад руу үйлдэж эхэлжээ.
- 2013 - Казахын агаарын тээврийн 760-р нислэгийн онгоц Алматы хотын ойролцоо осолдож, 21 хүн амиа алджээ.
- 2014 - Сири улсын хамгийн өрнө хэсэгт орших Африн Кантон муж өөрийгөө улс гэж зарлав.
- 2017 - Канадын Квебек мужийн Сейнт-Фой хотын нэгэн сүмд Александр Биссонетт гэгч халдаж, зургаан хүн амиа алдан, 19 хүн шархаджээ.
- 2020 - АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарлиг гаргаж, Ковид-19 вирустэй тэмцэх шуурхай удирдлагын баг байгуулав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 919 - Эртний Лиао гүрний эзэн хаан Шин Зонг (951 онд нас барсан)
- 1749 - Данийн эзэн хаан VII Кристиан (1808 онд нас барсан)
- 1754 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотыг үндэслэгч Мөзес Клиленд (1806 онд нас барсан)
- 1843 - АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уиллиам МакКинли (1901 онд нас барсан)
- 1860 - Оросын богино өгүүллэгийн мастер, нэрт зохиолч Антон П.Чехов (1904 онд нас барсан)
- 1866 - Нобелийн шагналт(1915) Францын зохиолч Ромен Роллан ( Romain Rolland:-1944 онд нас барсан)
- 1923 - Оскарын гурван удаагийн шагналт кино зохиолч Педди Чаевски (1981 онд нас барсан)
- 1926 - Нобелийн шагналт Британийн физикч Абдус Салам (1996 онд нас барсан)
- 1931 - Унгарын хоёр дахь ерөнхийлөгч Ференц Мадл (2011 онд нас барсан)
- 1944 - Олимпын хүрэл медальт, Голландын усан сэлэгч Полин ван дер Уилдт
- 1945 - Мали улсын ерөнхий сайд Ибрахим Бубакар Кейта
- 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Линда Б.Бак
- 1954 - Америкийн телевизийн нэрт хөтлөгч, жүжигчин, олон нийтийн зүтгэлтэн Опра Уинфри (Oprah Gail Winfrey)
- 1961 - Олимпын хошой, Европын гурван удаагийн аварга, Зүүн Германы усанд сэлэгч Петра Тюмер
- 1966 - Бразилийн хөлбөмбөгч Ромарио
- 1968 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн долоо, Европын зургаан удаагийн аварга Зүүн Германы чаргач Суси Эрдманн
- 1970 - Боко Харам террорист бүлэглэлийг үндэслэгч Мохаммед Юсуф (2009 онд нас барсан)
- 1978 - Олимпын аварга, хошой мөнгө, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы цанаар харайгч Мартин Шмитт
- 1980 - Хорватын хөлбөмбөгч Иван Класнич
- 1982 - Америкийн дуучин Адам Ламберт
- 1984 - Паралимпийн 13 удаагийн алтан медальт Өмнөд Африкийн усанд сэлэгч Натали ду Туа
- 1985 - Испанийн сагсанбөмбөгч Марк Газол
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1119 - Ромын пап II Желасиус (1060 онд төрсөн)
- 1820 - Их Британийн эзэнхаан III Жорж (1738 онд төрсөн)
- 1934 - Нобелийн шагналт Германы химич Фритц Хабер (1868 онд төрсөн)
- 1941 - Грекийн дарангуйлагч Йоаннис Метазас (1871 онд төрсөн)
- 1969 - АНУ-ын Тагнуулын төв газрын тав дахь дарга Аллен Уэлш Даллес (1893 онд төрсөн,Allen Welsh Dulles )
- 1994 - Дэлхийн хошой аварга Асвтрийн цаначин Улрик Майер (1969 онд төрсөн)
- 2012 - Италийн 9 дэх ерөнхийлөгч Оскар Луйжи Скалфаро (1918 онд төрсөн)
- 2016 - Гвиней улсын 11 дэх ерөнхий сайд Жеан-Мари Доре (1938 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Канзасын өдөр (АНУ, Канзас муж)
Commons: 1 сарын 29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан